Ангилал:

Гамшиг

Гайхмаар сонин тайлбар өгөв

2016-10-14 11:12 1811 2


Барууны тамирчид сүргээрээ допинг сэргээш хэрэглэдгийг "Фанси Бэар" хакерууд сарын өмнө дэлхий хорвоод дэлгэсэн байдаг. WADA (Олон улсын допингийн эсрэг агентлаг)нь энэ мэдээг элдэв аргаар нуун дарагдуулах гэж оролдовч барсангүй: дэлхийн улс орнууд ял шийтгэл нэхэх болов.

Үүнд мансуурагч тамирчидтай орнууд янз янзын тайлбар өгч байна. Зарим нь ч фантазмагорик тайлбар өгөв: Норвег төр өвлийн спортын олимпийн алтан медальт Тереза Йохауг-аа хамгалж "Та нар буруу ойлгоод байнаа. Тереза маань олимпод оролцохоосоо 6 сарын өмнө Италид амарсан байхгүй юу... тэнд нарнаас хамгаалах крем хэрэглэсэн байхгүй юу....тэр дотор нь анаболик стероид их хэмжээгээр агуулагдаж тамирчины биенд шингэсэн байхгүй юу..." хэмээн эрүү мултрах түвшний тайлбар өгсөн байдааг.

Заа, канадын тайлбар бүүр гоё:

Канадын алтан медальт өндөрт харайгч Шон Барбер тамирчины цусанд өндөр доозын "кокаин" мансууруулах бодис илэрчээ. Яав? Ийв? гэтэл канадын олимпийн хороо "Өөө, энэ маш хялбар. Шон маань тэмцээнд оролцохоосоо өмнө хайр хийсэн юм гэнэ лээ. Тэгээд хурьцагчаасаа л кокаин авчихгүй юу....цусандаа...кокаиныг". Эмэгтэй тамирчин байсан бол бяцхан бодлогошролд орохсон, гэтэл эр амьтан "юм хүлээж авдаг" болж таарч байна уу?



« Өмнөх сэдэв

НҮБ-ийн шинэ нарийн бичиг сонгогдов

Дараагийн сэдэв »

Нөхөр Сталин францыг аварсан юм шүү




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.179.29.13]: 2016-10-15 09:23
arai hetertsiin tegvel orosuud ogt doping heregleegui ym bishuu
0    0
Зочин [202.131.239.130]: 2016-10-17 14:07
Бусдыг доош нь хийх, хавчих нэг мэхэндээ барууныхан Сэм авгатайгаа хамт өөрсдөө бүдэрчхээд унаж өгөхгүй гүлдийгээд мэлзээд байгаа юм биз дээ. Спортын луйварт яг энэ аргаар нь хариуг нь барих уу, шударга үнэнийг тогтоосон нь дээр үү? Урд хойд хөршүүд маань л нэг юм хийх байх даа.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Шалдар булдар 19

Эгдүүтэй юм

Гадаад армийн "хээрийн хоол"-ны комплектууд

Р. Дутерте: "ОХУ ба БНХАУ-тай холбоотны харьцаа тогтооноо"

Шварценегер шавар хаав



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд