Ангилал:

Аялал, Технологи

Гар аргаар хийсэн зэвсэг

2015-03-07 14:33 4654 0
Филиппин улсын Данао хэмээх мужийн оршин суугчид 100 гаран жилийн өмнөөс гар аргаар зэвсэг хийх уламжлалтай газар юм байна. Тэд гар аргаар гар буу, автомат, хагас автомат, гэх мэт бүхий л төрлийн бууг хийж чаддаг. Эдгээр нөхдүүд өөрсдийн хийсэн зэвсэгийн ихэнх хэсгийг хууль бус замаар далд оруулдаг нь Филиппин улсын толгойны өвчин болдог гэнэ.
Буу зэвсэгийн эд ангийн 90% ийг нь гар аргаар боловсруулдаг. Хамгийн ихээр хийдэг загвар нь УЗИ ба ИНГРЕМ загварын автомат буу.

Данте Рамонеда бол УЗИ ба ИНГРЕМ загварын автоматыг хийдэг орон нутгийн алдартай мэргэжилтэн.

Үйлдвэрэрүүдийн ихэнх байр нь нар салхинаас хамгаалах төдий байшин байдаг. Зурган дээр 45 мм ийн Беретт загварын гар буу хийж байгаа байдал

Жунтилла хэмээх энэ эр үйлдвэрээс шинэхэн гарсан дробинк сумаар бууддаг бууг үзүүлэж байна.

Зэвсэг хийх гол багажууд. Нэг гар буу хийхэд долоо хоног зарцуулдаг ба хар зах дээр үүнийгээ 30 еврогоор зардаг

Иимэрхүү жижиг үйлдвэр сард 100 орчим буу хийдэг. Худалдан авагчид нь цагдаа нар ч болдог учир нь улсаас буугаар хангаагүй цагдаа өөрсдийгөө зэвсэглэж болдог аж

Данаод бүүр эрт Испаний колон байх үед зэвсэг хийдэг байжээ. Харин олноороо зэвсэг хийх болсон үе нь дэлхийн 2-р дайныы үеэс эхлэлтэй гэнэ.

Бууны эх биеийг даралттай агаараар цэвэрлэж байна.



Одоогоор Данао тосгонд зэвсэг хийдэг гаршсан 5000 хүн байдаг. Бүгд зэвсэг хийх уламжлалыг үе дамжуулан авдаг.





Рио Шарк хэмээх энэ эрийн үйлдвэр нь АНУ-н автомат буу болох AR-15 загварын бууг дуурайлган хийдэг. Ийм автоматийн үнэ 500 евро хүрдэг

Филиппин улсад нэг сая орчим галт зэвсэг иргэдийн гар дээр байдаг ба эдний 3/2 нь бүртгэлгүй байдаг. Галт зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг маш их гардаг улс.



Хачирхалтай нь Данао-д бол галт зэвсэгтэй гэмт хэрэг бараг гардаггүй гэнэ. Гудамжинд буун дуу гарах нь хэвийн үзэгдэл бөгөөд буу шалгах гэж л буун дуу гардаг аж



Харин Филиппин улс даяар гэмт хэргийн байдал нилээн ноцтой гэнэ. 2003 оны бүртгэлээр албан ёсоор гэмт хэргийн улмаас тус улсад 7349 хүн нас барж жил бүр гэмт хэргийн гаралт өсдөг гэнэ.



Данаогоос холгүй Сэбу хэмээх хотод 380 хүн ажилладаг албан ёсны зөвшөөрөлтэй үйлдвэр байдаг. Тус үйлдвэр нь арай орчин үеийн тоног төхөөрөмжтэй ба хийсэн буугаа Хойд Америк Австрали улс уруу экспортлодог.

Магнум загварын гар буу







Хийсэн буугаа шалгах төхөөрөмж нь энгийн



« Өмнөх сэдэв

Германы арьсан эдлэл ба гуталны сонирхолтой мүзей

Дараагийн сэдэв »

Оросын шинэ дрон нарийвчлал сайнтай болжээ....... /видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

БЕНЗИН ШАТАХУУНЫ АСУУДЛЫГ ТОЙРСОН ҮЛГЭР

Уран хэтрүүлэгтэй лифчик байжээ

Хамгийн аюулгүй 10 спортын төрөл /Олимпийн төрөл/

"Анаконда-2016" сургалт: өдөөн хатгалга ойртсоор л.....

Куб хульхи дээр цэцэг навч ургуулахаар шийдэв



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд