Ангилал:

Гамшиг, Дайн

Газар нутгийн хэрүүл уруул бадрав

2016-07-26 13:34 1771 3
Өнөөдрийн байдлаар украинтай газар нутгийн хэрүүл уруултай улсууд гэвэл польш, унгр, румын....ба молдав байж магад. Украин үгээгүй ярваа төртэй болонгуут ардчиллаг бөгөөд хүмүүнлэг хөршүүд нь бушуухан үе мөчөөр нь тасдан хуваах санаатай хууль дүрэм батлаад эхэлсэн байх нь.

Их л сонин дүр зураг тодроод байна:
- Англосаксууд украины хавирга руу хуруугаараа чичэн "Миний хам байлдаач, байдаг бүхнээ гаргаад муусайн оросуудыг будаа болгооч. Мань нь чамд 5 ш сум, аяга хярамцаг зээлээр өгье. Миний шинэхэн болоод агуу найз оросуудыг дийлэлгүй яах в?!
- Тэр хооронд ардчиллаг бөгөөд тусгаар шинэ найзууд (польш, унгр, румын) украинуудтай хамтдаан баясан цэнгэхийн оронд авдар юуг нь уудлах хэмээн хүлээгээд байдаг.
- Тэгсэн мөртлөө "Миний сайн найзаа! Бүгдээрээ коомоороо орос руу дайрья. Чи түрүүлж очоод алалцаж бай, бяд хойноос чинь одоохон очино" гээд байдаг

Яааахууу?

Оросууд украин дебилүүдэд бэлэглэсэн газар нутаг.



« Өмнөх сэдэв

Японы экс сувилагч 15 тахир дутуу иргэн алж 45-г шархдуулав

Дараагийн сэдэв »

Өнөө орой бүгдээрээ тасарцан шөл уунааааа.............




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [103.212.119.85]: 2016-07-26 14:46
Баабар хам аа Халх голд юу болоод байгааг бичихгүй юм уу? Тэнд ч гоё юм болж байгаа ш дээ. Хятадууд чөлөөтэй ан хийгээд, Со нар
0    0
Баавар [124.158.94.35]: 2016-07-26 20:35
Хам нь зөндөө л бичсэн шт. Халх голоор дан цэнхэр номертой хятад жийпэнцэрүүд хольхиод л, нефть олборлолтын цооногуудын тоо 2014 онд лав 1000 гарсан байсан. Нефть олборлолтын лагерийн монгол ажилчидыг элдэв янзаар дээрэлхээд л, шахаж хөөгөөд л, тэнд хянан сууж байгаа монгол дарганцар нь бүүр хятадуудынхаа аманд орцон юмнууд байдаг гээд л.....баахан л юм бичсэн шүү дээ. Харин солонгосууд арилсан байна лээ, 2008 онд тэрүүгээр мань мэт лүү муухай муухай хараад л явж байсан. 2015 онд очход лав харагдахгүй байсан. Харин Чойбалсанд мэр сэр солонгос мормонууд (нөгөө Хойд Солонгосын урвагч нарт тусалдаг) байсж л байсан. Халх гол сум уул нь цагийн сайханд Чойбалсангаас ток авдаг байтал 1990-ээд оноор цахилгаан шон, хөнгөн цагаан кабелиа өнгөт м?талд тушаачихсан токгүй сууж байсаан. Одоо хятадаас ток авдаг болсон байна лээ. Нефть олборлолтын "бүтээгдэхүүн хуваах гэрээ" манай төр хятад төртэй зурсан л байдаг гэсэн тэр мөнгө нь хаашаа алга болдог юм? мэдэх хүн байна уу?
0    0
эх оронч [202.9.41.238]: 2016-07-28 16:54
Монголд байгаа хасагууд нь үндэстэний цөөнх биш юм. Одоо энэ яриаг цэглэж иргэншсэн байдлаар аль аль талдаа ойлголцох цаг нь болсон. Учир нь аливаа маргаантай эргэлзээтэй асуудлыг шийдэхдээ анх эрх зүйн ямар харилцаа үүссэнээр шийддэг. Монголд хасагууд 2 удаагийн нүүдлээр нүүж орж ирсэн. Эхнийх нь 1911 онд Богд Хаант Монгол Улс байгуулагдахад 200 өрх айл Богд Хаанд өргөх бичиг барьж өөрсдийн хүсэлтээр Богд Хааныг өөрсдийн хаан гэж хүлээн зөвшөөрч түүний засаглах эрх "jurisdiction"-г хүлээн авсан. Эдгээр хүмүүсийн үргэлжлэл нь одоогийн Ховдын хасагууд болно. 2 дахь хэсэг нь 1950-д оны эхээр Шинжаанаас зугтаж орж ирсэн одоогийн Баян-Өлгийн хасагууд юм. Сүүлийнх нь цэвэр улс төрийн шалтгаанаар дүрвэж ирсэн өөрөөр хэлбэл "Asylum" улс төрийн орогнол Монгол улсаас хүссэний хариуд "эмнэсти" буюу амьд явах эрхийг нь хангаж Монгол улс иргэнээ болгосон. Тэгэхээр улс төрийн шалтгаанаар дүрвэж ирсэн хүмүүс зөвхөн тухайн улсын иргэн болж иргэний эрх эдлэхээс "үндэстэний цөөнх" гэсэн статус авдаг практик олон улсын эрх зүйд байхгүй. Жишээ нь Сирийн дүрвэгсэд Германд очоод хэзээ ч "үндэстэний цөөнх" гэдэг статустай болж тусдаа засаг захиргааны нэгжтэй араб хэлээр сургалт явуулж Сири болон Германы иргэншилийг дуртай үедээ сольж Германы пасспортыг Сирид үрж алга болгочихоод албатай юм шиг Гермаын хил рүү хуудсаар нэвтэрч Бундестагийн гишүүдээс иргэншил буцааж сэргээж өг гэж шаардах шахах дураараа нэг газар очиж бөөгнөрөн герман хэл мэдэхгүйгээ гайхуулах нийгэмийн олонхид дайсагнах өөрсдийгөө бусдаас онцгой эрх ямба эдлэх ёстой гэж шаардаж чадахгүй ба Герман улс ингэж хэсэг бүлэг хүмүүсийг дураар нь дургиулж нийгэмийн бусад гишүүдээс илүү эрх эдлүүлэхгүй. Харин Монголд " үндэстэний цөөнх" гэсэн зохиомол ойлголт иргэний нийгэмийн эрх зүйн харилцаант огт байхгүй харилцаа бий болж нийгэмийн бусад гишүүд илүү эрх ямба эдлэж дураараа дургидаг болоод удлаа.Хэн хэзээ үндэстэний цөөнхөд тооцогдох вэ гэвэл тухайн оршин сууж байгаа түүхэн газар нутагтайгаа өөр уулсын бүрэлдэхүүнд орсон тохиолдолдолд л авч үзнэ. Жишээ нь БНХАУ, ОХУ-д байгаа Өвөрмонгол, Тува, Буриад яах аргагүй үндэстэний цөөнхд тооцогдоно. Харин Монголд байгаа Монгол улсын иргэн хасагууд "үндэстэний цөөнх" биш. Иргэн " Хурмэтбэк" өнөөдөр Монгол улсын бусад иргэдтэй адилхан Үндсэн хуульд заасан эрх үүрэгтэй. Тэрнээс хэл соёлын ялгаатай байдлаараа хэсэг хүмүүс бөөгнөрч байгаад элдэв шаардлага тавих дураараа авирлах нь Монгол улсын Үндсэн Хуульд харш, учир нь тэнд зөвхөн хувь хүний эрх чөлөөг хамгаалсан. Харин Үндсэн Хуульд заагаагүй зүйл эсвэл түүнийг зөрчихийг шаардаад байвал Монгол улс монголчууд Үндсэн Хуулийнхаа үзэл санааг хамгаалах эрхтэй төдийгүй үүрэгтэй. Яг л энэ зарчимаар бүх бодлого явуулж асуудлыг шийдэх ёстой. Ирээдүйд Монгол улс засаг захиргаа аймагуудыг нийлүүлэх нь гарцаагүй, асуудлыг шиидэхдээ бас энэ л зарчмаар шийд. Дураараа авирлаад өөрсдийн хэл соёлын ялгаатай байдлаа улам гааруулаад нийгэмийн олонхитой интэграцид орохгүй уулын мухарт шаваад элдэв долоон юм нэхээд байвал тэр шаардлагийг нь биелүүлэх газар луугаа тонило. Хаалга нээлттэй. Хасагууд Монголоос гараад хэн ч биш тэр тусамаа Хасагстанд бол бүр хэн ч биш. Тэрийгээч ойлгоод ихэнх нь буцаж ирсэн. Харин буцаж ирж байгаа хасагуудын иргэншлийг сэргээх тал дээр маш хатуу бодлого баримаар байна. Гадаадын иргэн Монгол улсын иргэн болохын тулд ямар болзол шаардлага биелүүлэх ёстой тэрийг л шаардах ёстой. Монголд байгаа хасагууд нь үндэстэний цөөнх биш. Одоо энэ яриаг цэглэж иргэншсэн байдлаар аль аль талдаа ойлголцох эсвэл ойлгуулах цаг нь болсон. Өөрсдийгөө үндэстэний цөөнх гээд ойлгочихсон нийгэмийн бусад хэсэгээс тусдаа байх тусгай эрх ямба нэхээд тэрийг нь улс төрчид өөгшүүлж нь зөвхөн сонгуульд оноо авах зорилгоор биелүүлдэг явдал маш буруу. Тэнэг жишээ халдвартай. Монголд үндэстэний цөөнх байхгүй. Монголд зөвхөн Монгол улсын иргэд л гэж байгаа.Монгол улсын иргэд ямар улс төрийн нам дэмжих хаана амьдрах ямар шашин шүтэх өөрийгөө ямар үндэстэнд тооцох нь цэвэр өөрийнх нь эрх. Нийгэмийн бусад гишүүдэд хэн өөрийгөө ямар үндэстэн байх огтхон ч падгүй.
4    1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Таафчикт залуус эмират цэргүүдийг отов ....../видео/

Холбоотнууд буудалцсан байна /видео/

1945 оны 7 сарын Берлин хот

"Оросууд явж өгөхгүй зовоогоод байна" гэжээ

Швейцарийн амьтаны хүрээлэнд нэгэн эр баавгайд бариулжээ /зүрх муутай хүн үзэхийг хориглоно/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд