Ангилал:

Алдартан, Баячууд, Бизнес, Зөвлөгөө, Пөөх!, Түүх

Гэнэтийн их мөнгө хүнд сайнаар нөлөөлдөг үү?

2014-12-21 18:01 5240 2
Бид бүгдээрээ л "лайтай их мөнгөтэй болвол би юунд үрэх вэ?" хэмээн дотроо битүүхэн мөрөөддөг нь үнэн билээ. "Ийм ч хэрэгтэй юм авна, тийм ч сургууль курс-д сууна" гэж бодох боловч санамсаргүй их мөнгө үнэн голоосоо дээрээс унах үед бидний ихэнх нь толгой тархиа алдан 180 градус эргэдэг болохыг доорх жишээнүүд гэрчлэнэ.

Английн Келли Рожерс гэгч бүсгүй 2003 онд 16 настайдаа сугалаагаар 3 сая ам.доллар хожиж хорвоогийн хамгийн азтай хүн болсон байна.
Энэ их мөнгийг залуу бүсгүй ямар нэг бизнест хийгээд амар тайван амьдрав уу? Харамсалтай нь үгүй. Хөх томруулах хагалгаа хэд хийлгэж, машин тэрэг, байр байшин худалдан авч, архи хар тамхины донтой болтлоо шоудаж 6 жилийн дотор бараг бүх мөнгөө үрж дууссан гэнэ. Энэ 6 жилийн дотор тэрбээр 2 хүүхэдтэй болж амжсан бөгөөд 2 удаа амиа хорлох оролдлого хийсэн байх юм. "Одоо би мөнгөгүй боловч аз жаргалтай байна, тэр их мөнгө надад зөвхөн гай зовлон авчирсан" хэмээн Келли өдгөө ярина.

Вивиан Николсон нь 1961 онд 3сая ам.долларын сугалаа хожиж 5 жилийн дотор бүгдийг нь үрж дууссан байна. Тэрбээр энэ 5 жилийн хугацаанд 1 удаа бэлэвсэрч, 5 удаа нөхөрт гарч, 1 удаа цус харваж, архины донтон болж, архины донтолтоос эмчлүүлж, 2 удаа амиа хорлох гэж оролдож, 1 удаа галзуугийн эмнэлэгт хэвтэж амжсан байна.

Эндрю Жексон нь 2002 онд 315 сая ам.доллар сугалаа хожиж 4 жилийн дотор тэр мөнгөний 144 саяыг нь үрсэн байна. Жексон нь барилгын бизнестэй хүн бөгөөд хянамгай мөнгө үрэх асуудлыг сайн мэдэх учиртай нэгэн боловч бас л буруу зөрүү үрсэн байх юм. Хожлоо авсан даруйдаа 10%-ийг нь шашны байгууллагад хандивлаж, өөрийн нэрэмжит элдэв буяны байгууллага шинээр байгуулж, гэрээсээ хэд хэдэн удаа их хэмжээний мөнгө алдахаар барахгүй, хамгийн аймаар нь түүний гэрт ач охиных нь хар тамхи хэтрүүлснээс үхсэн найз залуугийн цогцос олдож, хэдэн сарын дараа ач охин нь бас хар тамхи хэтрүүлснээс болж талийж, 2008 онд төрсөн охин нь учир битүүлгээр нас барж, эхнэр нь түүнээс салсан гэнэ.

Ажилгүй англи эр Майкл Кэррол гэгч пяаав авах гээд дэлгүүр ортол мөнгө нь хүрээгүйн улмаас сугалааны 2 билет авсны нэг нь 15 сая ам.долларын хожилтой байж таарсан байна. Залуу эхэндээ гэр бүл, ойр дотны хүмүүсдээ үнэтэй бэлэг сэлт авч мөнгийг тайван үрэх оролдлого хийсэн боловч тун удалгүй тоормозоо алдан хар тамхи, шоу цэнгээнээс салахаан больж, үнэтэй байр сууц, машин техник худалдан авч, хөнгөн шингэн хүүхнүүдийн өвөрөөс гарахаан больсонд эхнэр нь салсан байна. Нэгэнт дүүрсэн эр мурийтай тоглоомонд баахан мөнгө алдаж 2009 он гэхэд (хонжворын 8 дахь жил) өр ширнээсээ салахын тулд бүх байр сууц, машинаа зарсан байна. Одоо тэрбээр ачигч хийх бөгөөд "мөнгөгүй болсноос хойш миний амьдрал хамаагүй амар тайван болсон" гэж ярих дуртай гэнэ.

Уильям Пост 16 сая ам.доллар сугалаагаар хожсон өдрөөсөө авахуулаад проблемуудаас салахаа больсон нэгэн эр юм. Эхлээд зүв зүгээр байсан эхнэр нь шүүхдэлцсээр байгаад хожлынх нь талыг авав. Дараа нь ахан дүүс нар нь бас шүүхдэлцсээр байгаад хожлын мөнгийг нь өөрсдийнхээ ашиггүй хувийн бизнесд хүчээр хөрөнгө оруулалт хийлгүүлж дампууруулсан байна.

Бусад жишээнүүдээс: Джеффри Дампир 20 сая доллар хожоод удаагүй байтал сүйт бүсгүй нь түүнийг егүүтгэсэн гэнэ.

“Powerball” хэмээх 65 сая долларын сугалаанд хожигч бүсгүйг гэрт нь егүүтгэсэн байна.

Билли Боб Харрел 37 сая доллар хожсон боловч мөнгө зарцуулалтаа хянаж чадахаан больж түүнээсээ их зовох тул амиа хорлосон байна.

Эвелин Адамс бүсгүй сугалаанд 2 удаа нийт 6 сая доллар хожсон боловч мурийтэй тоглоомонд донтон бүх мөнгөө алдсан байна.

« Өмнөх сэдэв

1965 оны Дэлхийн Мисс бараг өөрчлөгдөөгүй 2014 оныг хүргэв

Дараагийн сэдэв »

Пролетариссимус эротикус 49




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

а [103.23.51.2]: 2016-05-29 21:56
money аз жаргалын түлхүүрээ гэж
0    0
Iimerhuu zuil nadan tohioldson [109.88.137.173]: 2017-09-01 17:02
Bi 25 baihdaa ooriin gesen bairtai, ondor alban tushaaltai hun bailaa. Tegesen chin neg duu mini irvee. Tegeed iim yum tiim yum geed baidag. Bi ogood baival mongo duusaj shinjtei. TEgeed haramchlaad suugaad baisan chin gaigui baisain. Suuldee gadaadad yavdag bolson . Tegeed ooroo tsalingaa duudee ogood oyutan hun minii tsaliing avaad aav eej mon busad duu nart ogooroi geeed yavdag baisan. Tegsen chin neg odor boon promlem boldog yum baina. Aav eejees busad ni namaig haramchaar ni duudav. Tegsen ter duu mini minii hamag mongiig avaad naiz zaluutai tuvt showdej urdeg baij, deerees ni minii bairnii mongiig 2 jil toloogui, busad duu naraa gudamjind hooj gargaad, aav eejid neg ch togrog ogolgui idej duusgachiihaa namar bolohohod tolboriin mongo baihgui geed suudag zavaan hun bolson baisniig bi suuld ni neg duugee ongorohod medsen. Yasan gesen chin bi ter ongordog duudee bair avch ogson yum. Tegesen chin manai ter mongo avch iddeg duu ter chin ene gertee boon humuus daguulj ireed arhidaad baina gej gomdol meduuuleed baidag.Tegeed bi ter bairand baihgui bol bolohgui baina gej oort ni avch ogsono bairnuudiig idej duusgaad manai duugiin bairand shunaj baisniig bi hol baidag bolohoor medeegui baisan. Etses suuld ter duu mini gudamjin yavj baigaad ongorood.TErnii daraa bi yu bolood bainaa geed shalgasan chin iim yum bolson baina lee. Bi tuund mongo zugeer ogdog baisan ih buruu baisniig suuld ni oilgoson. Mongo ogoogui bol bas bair avch ogoogui bol duu mini amid baih baisan. Bas neg duu mini shulam bolood busad duu naraa gudamjind hooj gargahgui baisan.Iim l baina daa. Bayn hun gedeg chin mongo oloh bas zartsuulah uhaantai baih yostoi. Yaduu hun chin oloh yamarch uhaangui mulguu baidag yum baina lee shuu.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Шуурганы хурд хэмжигч /видео/

10 сарын 17 нд буюу маргааш түүхэнд хамгийн хүчтэй газар хөдлөлт болно.

ОХУ-ын дотоодын яамны шинэ хуягт машинууд

Домогт Брюс Лигийн гэр бүлийн зургийн цомгоос

Оюутны хичээлийн жил эхэллээ, лондонд



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд