Ангилал:

Амьтны ертөнц

Гэрийн тэжээвэр амьтад эздээ аварсан 12 тохиолдол

2015-04-27 14:41 4366 4
Хөөрхий муу адгуусыг бяд ухаан оюунгүй гэж тооцох, гэтэл тэд уг "теорийг" үгүйсгэх. 12 ш үгүйсгэлийг сонирхоцгооё.

1919 онд английн далайн эргээс тун холгүй 95 хүнтэй нэгэн усан онгоц сүйрч. Бага багаар усанд живэх далайчид аргаа баран Ньюфаундленд үүлдрийн нохойдоо олс зуулгаад эх газар луу амбаардаж гэнэ. Нөгөөх нь өвлийн хүйтэн усаар 1 км сэлээд газарт хүрч хүмүүст "хэл дуулгасанд" олсын нөгөө үзүүрт бэмбэгнэх далайчдыг аварсан байна.

Энэ муур саяхан эздээ аварсан гэнэ. Шөнө дунд гэрт нь газ шүүрсэнд муур сэрээд унтах эзэд дээрээ үсрэн бууж хашгичан самардсанд газ-нд мансуурсан эзэд нь угаартаж үхэхээс чүү ай амь мултарсан юм байна.

Энэ доберман нохой 1 ойтой охиныг хорт могойгоос аварсан байна. Гэрийнхээ цэцэрлэгт бяцхан охинтой тоглож байсан нохой нь гэнэт архирах дуунаар гэрийн эзэд цовхчоод хартал кобра могой "бэлэн байдалтай" амаа ангайцан охины өөдөөс сэртийх, нохой нь хүүхдийн памперсаас зуугаад хойш нь чирэх дүр зураг харагдсан байна.

Ямар ч амьсгалын аппарат хэрэгсэлгүй хүйтэн усанд шумбаж уушигныхаа багтаамжийг шалгадаг тэмцээн байдаг юм байна. 6 метр гүн бассейнд уг тэмцээн явагдах бөгөөд нэгэн тамирчин бассейны ёроолоос өөд сэлэх гэтэл хөлнийх нь шөрмөс татаж, уушиг дахь агаар дуусаж хорвоогийн мөнх бусыг үзэх даваан дээр уг явдлыг ажиглан суух нэгэн Белуга дельфин бүтэлгүй тамирчныг өрөвдөв бололтой хөлнөөс нь хазаад агаарт гаргаж аварсан байна.

Галт зэвсэгтэй хулгайч гэрт нь нэвтэрхэд энэ питбуль хулгайч руу дайрсан юм байна. Нөгөөх нь толгой руу нь буудсан боловч сум нохойны хүзүүгээр нэвт гарч нохой үргэлжлүүлэн дайрхад хулгайч зугатсан гэх юм. Толгой руугаа буудуулсан нохой 3 хоног хэвтээд шарх нь эдгэсэнд эзэд нь их цочирдон баярласан гэнэ дээ.

2008 онд Сиеттл хотын түргэн тусламжийн 911 дугаарт дуудлага ирсэн байна. Утасны нөгөө үзүүрт зөвхөн нохой гийнан улих дуу сонсогдох тул хаягаар нь давхиад очтол тухайн гэрт ухаангүй хэвтэх залуу ба утасны хажууд сандралдан эргэлдэх овчарк байв. Залууд түргэн тусламжийн арга хэмжээ авсанд амь орж овчарк бөөн баяр болсон гэнэ. Уг залуу нь ухаан алдаад удах юм бол үхэх аюултай тул овчарк-даа утсаар тусламж дуудахыг зааж өгсөн нь амьд нь оров.

Энэ гэрийн тэжээвэр гахай их сүрхий: эмээ эзэн нь цус харваад унахад баатарлаг гахай гэрийнхээ хаалгыг цөм мөргөж гадаа авто зам дээр хөндлөн зогсоод хүн амтьны анхаарал татах гэж янз янз болсон байна. Уцаарлан бухимдах жолооч нарын дунд арай ухаантай нэг байсан бөгөөд гахайг дагаад явтал ухаангүй хэвтэх эмээг олсон гэнэ.

Уг тоть шувууны эзэн бүсгүй дөнгөж хийсэн бялуугаа хөргөөх гээд ширээн дээр орхиод 00-д суусан аж. Тун ч г удалгүй тоть нь "Ээж. Хүүхэд. Ээж. Хүүхэд" хэмээн чанга орилоод байсанд сандран очтол 2 настай охин нь хөрөх бялуунаас хазан хахаж уруул нь хөхөрчихсөн хэвтэж байсан гэнэ. Хүүхэд аврагдсан, тоть шагнагдсан.

Австрийн фермер Осборн гэгч бэлчээрээрээ зугаалж явахдаа хальтирч унаад таазныхаа ясыг хугачсан юм байна. Гэр оронд нь хэнч байхгүй, эргэн тойронд хэн ч байхгүй, өөрөө хөдөлгөөнгүй болчихсон фермер яахуу? Найз ямаагаа дуудна. Тэрбээр эзнийхээ дэргэдээс холдолгүй 5 хоног манасан бөгөөд намрын хүйтэн бороотой шөнө дулаацуулж өлсөх үед нь сүүгээрээ угжиж амийг нь аварсан байдаг байна. 6 дахь хоногт бүтэлгүй фермерийн найзууд түүнийг ямаагаа тэврээд хэвтэж байхад олсон гэнэ.

Заа энэ ч арай худлаа байх: 45 настай Дебби бүсгүй алим идэж байгаад хахсан юм байна. Амьсгал авч чадахгүй бүсгүйг ретривер нохой нь түлхэн унагаж цээж дээр нь баахан үсэрсний үр дүнд алимны хэлтэрхий мултарсан гэх юм.

Фиона гэгч фермер бүсгүй эхээсээ төөрсөн тугалыг ээжд нь хүргэх гээд явж байтал мөнөөх эх-үхэр тугалаа олж хараад, үрийг нь угзран чирч байхыг үл тэвчэн Фиона руу улангасан дайрсан юм байна. Хүүе хаая гэж амжилгүй үхэрт мөргүүлсэн бүсгүй газар хэвтэн толгой тархиа гараараа хамгаалж зальбирах зуур үхэр аньяаг дэвсэж гарав. Гэтэл хайртай гүү Керри нь эзнээ хамгаалж ярваа үхрийг цөм цөм өшигчөн хөөсөн нь фермер бүсгүйгийн аврал болсон байна.

5 сартай кокер спаниель гөлөг эзэнтэйгээ машинаар явж байгаад онхолдсон юм байна. Шамби болсон машинаасаа гарч чадахгүйд хүрсэн эзэн нь эрх гөлөгөө суллан явуулсанд нөгөөх нь 1 км давхиж хүн олоод тусламж хэрэгтэйг яаж ийж ойлгуулан дагуулан ирж эзнээ аварсан байх нь.

Энэ муурын эзэн авхай диабет-ийн тариагаа хийхээ мартсанаас гэнэт ухаан алдаж ком-д ортол муур нь эзнээ энэ тэндээс нь сулхан хазаж маажсан нь түүнийг ком-оос сэрээсэн гэнэ. Хэдий сэрэвч хөдөлж чадахгүй авхай "миний хүүг сэрээ" гэж шивнэсэнд муур ногоорох хүүг орилж чарлатал нь хазаж сэрээгээд дагуулсан нь аврал болов.

« Өмнөх сэдэв

Эртний машин 15

Дараагийн сэдэв »

"америкчуултай нөхөрлөж байсандаа үнэхээр харамсаж байна"




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [213.89.15.75]: 2015-04-27 22:10
Nohoid durtai Hun bolgonii negdsen AZTAI SAVAR heed Facebook Group negdeerei
1    1
хүслэн [103.10.22.193]: 2015-07-11 17:54
Үнхээр ухаантай юм аа тэ? муу хүнээс хамаагүй илүү юм байна даа
0    0
Зочин [202.179.23.92]: 2016-08-18 12:08
5 сартай "кокер спаниель"гөлөг давхиж очоод болсон явдлыг хэлсэн нь байхгүй юу.
0    0
Зочин [202.179.23.92]: 2016-08-18 12:12
Эдгээр амьтад МАНайхнаас хавьгүй дээр үзэлтэй юм.
0    0
Зочин [103.212.116.101]: 2017-09-29 09:12
Яадаг муу ярваа үхэр вэ тэ
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Тусламж гуйхаасаа бүү ич

Муусайн зарцууд ажлаа хийхгүй хөгжим тоглоод байх юм...... /видео/

Thunderbike

Шалдар булдар 37

21-р зууны "бонус"-лаг машаан



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд