Ангилал:

Алдартан

Генералиссимус цол

2015-03-16 20:01 4653 5
Сонирхолтой сэдэв юм. Зөвхөн нөхөр Сталинд зориулж ийм цол санаачилсан гэж бодож явдаг маань эндүүрэл байж.

Генералиссимус: Зэвсэгт хүчний дээд командлагчийн эрхэм дээд цол. Франц улсад, Ромын Эзэнт Гүрэнд, Австрийн Эзэнт Гүрэнд, хаант Орос улсад, СССР-т, Шведэд, Испанид, Мексикд, Хятадад, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад, Японд олгодог байсан цол юм байна.

Түүх
XVI—XIX зууны Францад энэ цолыг цэргийн хүндэт цол хэлбэрээр хаант угсааны хүмүүст болон агуа их гавьяа байгуулсан төрийн албатанд хайрладаг байв. Ромын Эзэнт Гүрэнд болон Австрийн Эзэнт Гүрэнд армийн дээд командлагчид дайны үед автоматаар олгодог байсан цол.
Анх генералиссимус цолыг 1569 онд Францын хаан Карл 9 өөрийн дүүд олгосон байдаг байна. Өнөөдрийн байдлаар генералиссимус цолтой хүн дэлхийд байхгүй.

1945 оны 6 сарын 26-нд СССР-ийн төв хорооны шийдвэрээр нөхөр И.Сталинд Зөвлөлт Холбоот Улсын Генералиссимус цол олгосон байдаг боловч нөхөр Сталин цолыг дуртай дургүй хүлээн зөвшөөрсөн боловч формыг нь огт өмсөөгүй гэнэ.

Нөхөр Сталин бүх албан ёсны уулзалтанд маршалын формоо өмсөж оролцдог байсан гэнэ.

Рокоссовский, Жуков нар ийм маршал формтой байж.



СССР-ийн генералиссимус погоны төсөл зураг

Мөн адил төсөл зураг



БНАСАУ-ын генералиссимусын погон

Япон погон Зарим генералиссимус цолтонгуудын нэрсийн жагсаалт
Франц улс
• Генрих III хаан (1551—1589)
• Генрих Гиз (1550—1588)
• Арман Ришельё (1585—1642)
• Виктор Амадей I (1587—1637)
• Томас гүн (1595—1656)
• Людовик Конде хунтайж (1621—1686)
• Арман Конти (1629—1666)
• Антуан Рур (?—1670)
• Орлеан-ий гүн Филипп (1640—1701)
• Пьер Лапорт (Ролан) (1680—1704)
• Виктор Амадей II хаан (1666—1732)
• Людовик (1682—1712)
• Клод Виллар (1653—1734)
• Луи Ришельё (1696—1788)
• Виктор Брольи (1718—1804)
• Николя Люкнер (1722—1794)
• Жак Кателино (1759—1793)
• Морис д’Эльбе (1752—1794)
Римийн Эзэнт Гүрэн ба Австрийн Эзэнт Гүрэн
• Альбрехт Валленштейн (1583—1634)
• Иоганн Тилли (1559—1632)
• Фердинанд III (1608—1657)
• Петер Меландер (1589—1648)
• Раймунд Монтекукколи (1609—1680)
• Лотарингийн гүн Карл (1643—1690)
• Бавариийн Максимилиан II (1662—1726)
• Савой-ийн Евгений хунтайж (1663—1736)
• Людвиг Вильгельм (1655—1707)
• Леопольд Даун (1705—1766)
• Эрнст Лаудон (1717—1790)
• Австрийн Карл гүн (1771—1847)
• Карл Шварценберг (1771—1819)
• Альфред Виндишгрец (1787—1862)
Япон
• Муцухито хаан (1852—1912)
• Ёшихито хаан (1879—1926)
• Хирохито ханн (1901—1989)
Хятад
• Юань Шикай (1859—1916)
• Сунь Ятсен (1866—1925)
• Тан Цзияо (1882—1927)
• Ху Ханьмин (1879—1936)
• Чжан Цзолинь (1875—1928)
• Чан Кайши (1887—1975)
Ардчилсан Солонгос Ард Улс
• Ким Ир Сен (1912—1994)
• Ким Чен Ир (1941—2011)

« Өмнөх сэдэв

21-р зууны хүйс тэмтрэх технологи 1

Дараагийн сэдэв »

Трүүмп залуу "Энэ муу уааснуудаас болж дэлхийн 3-р дайн дэгдэж магад"




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [93.1.179.239]: 2015-03-17 03:18
Сайн байна уу, Маш их баярлалаа, ажил амьдралд тань амжилт хүсэе
0    0
Зочин [202.126.89.143]: 2017-01-06 17:21
Suvorov bas generalissimus
0    1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Бүгд Найрамдах Куба Улс, La Havana

Антарктикийн полихета

Хойд солонгосын тусгай хүчний үзүүлэх тоглолт

Цөн түрэх гэдэг бил үү?

Өөрийгөө нохой гэдэгт итгэсэн тугал



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд