Ангилал:

Монгол, Түүх

Халх голын дайны фронт дээрх Маршал Х.Чойбалсангийн түүхэн зургууд

2015-02-03 18:56 8254 2
Монгол улс, Манж- Го–гийн хилийн шугамын тодорхой бус байдлыг ашиглан, Япон улс дайн өрнүүлсэн. 1934 оноос удаа дараа манай хилд халдан довтолж, улмаар 1939 оны 5-р сарын 11 ны өдөр их буу, нисэх онгоцоор дэмжүүлсэн бүлэг хүчээр Халхын голын байлдааныг эхэлсэн
1936 оны 3-р сарын 12 –ны өдөр БНМАУ, ЗХУ-ын хооронд байгуулсан харилцан туслалцах протокол ёсоор улаан цэргийн 57–р корпус, МАХЦ цэргийн 6, 8–р дивизүүд мөр зэрэгцэн, Японы эзэн хааны шилдэг цэрэг Квантуны арми, Барга, Манжуурын морьт хорооны эсрэг байлджээ. Байлдаан 4 үе шаттай явагдаж, Зөвлөлт-Монголын дайчдын ялалтаар төгссөн. Тэр үед Монгол улсын маршал, хошой баатар 44 настай, Хорлоогийн Чойбалсан, 43 настай Г.К. Жуков маршал, 18 настай залуу жанжин Жамъянгийн Лхагвасүрэн нар Халхын гол байлдааныг удирдаж Японы VI армийг бүрэн бүсэлж бут ниргэсэн билээ.

Япон улс, Барга, Манжуурын морьт хороодын хамтарсан хүчээр МАХЦ, түүнтэй мөр зэрэгцэн тэмцсэн Зөвлөлтийн улаан армийн хүчний эсрэг байлдсан 1000 ам км талбайд 126 хоног болж, Япон 61 мянган хүнээ алдснаас 25 мянга нь алагдсан. Нисэх хүчний 700 гаруй онгоц, 200 гаруй их буу, 1200 винтов, 740 -өөд пулеметоо устгуулсан.

Дайнд орос монголын 18600-гаад дайчид амиа алдсаны зэрэгцээ, хил орчмын хүмүүс сэтгэл санаа, эд материаын асар их хохирол амссан ба газар нутаг (Халхын сүм) эзгүйрч, Японы түрэмгийлэн эзэлж байсан Мана уул одоогийн БНХАУ-ын ӨМӨЗОрны шинэ барга зүүн хошууны нутаг болж алдагдсан.

Халхын голд бүтэн 4 сар үргэлжилсэн дайн Японы 6-р армийн бүрэн ялагдлаар төгсөв. ЗХУ-ын гадаад хэрэг эрхлэх ардын комиссар В.М. Молотов, Японы элчин сайд Того нар 1939 оны 9-р сарын 16 нд Японы ялагдал хүлээсэн актанд гарын үсэг зурснаар Халхголын орчимд болсон олон улсын чанартай байлдааны ажиллагаа зогссон.

Ш. Гонгор, Д. Гуулин, Л. Дандар, Л. Гэлэгбаатар, Ч. Дугаржав, Д. Дэмбэрэл, Н. Жамбаа, Ж. Лхагвасүрэн, Д. Нянтайсүрэн, Ц. Олзвой, Д. Самдан С. Төмөрбаатар, Д. Хаянхярваа, Л. Чогдон, Ч. Шагдарсүрэн, Э. Шийлэг, М. Экэй, Б. Цог, ОХУ-ын иргэн Г.К. Жуков, И.И. Федюнинский нарын 20 хүн Монгол улсын баатар цол хүртсэн ба ОХУ-ын 73 хүн ЗХУ-ын баатар цолоор шагнагдсан.

Энэ байлдааны зорилго, эхлэл, явц, ар тал, төгсгөл гэсэн дараалаар судалсан түүхэн баримт ба аман уламжлал судлалаас тусгасан материалыг авч үзэхэд Монголын хамгийн баян тансаг нутагт довтлохын өмнө Японы милитаристууд байлдаанд бэлтгэн, 1934-1939 оны туршид олон жил сайтар тагнаж, эхлээд Монголыг эзэлж, улмаар алс дорнодыг бүхэлд нь эзлэн түрэмгийлэх бодлого, зорилготой байсан







































































Текс http://miniiclub.com/ Д.Сэрдарам

« Өмнөх сэдэв

Манай олигархууд ийм байшин барьж чадах уу?

Дараагийн сэдэв »

Яасан ч үнэтэй бэр в дээ.......




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.179.11.42]: 2015-02-03 21:22
Сайн байна уу,
0    0
Батаа [202.179.11.42]: 2015-02-03 21:34
Эх орны дайны залуудаа заалгаж эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь насаа зориулж байсан ахмад дайчид,зөвлөлтийн ард түмний өгөөмөр тусламжийг өндөр үнэлж хэвшсэн үзэлд маань эргэлзээ төрүүлэхүйц зүйл яригдаж,дайн болоогүй хилийн будлиан байсан гэх мэт яриа гарах болсонд гайхаж байсан. Дайн болсон тухай үнэн мэдээ тавьсан Баабар танд баярлалаа.Ер нь түүхийг гуйвуулж өөрийнхөөрөө тайлбарлах,зориудаар мушгин гуйвуулах,улс төрийн зорилгоор хандах нь нийгмийн ирээдүйн өмнө үйлдсэн гэмт хэрэг, нүгэл гэж хэлмээр байна.
2    0
Зочин [202.179.20.64]: 2015-02-04 13:37
dainiiii hajuuugaar ih helmegduulelt yvagdsan daa ter helmegdej tamluulj uhsen humuusiig l ih orovdoh ym daa. Сайн байна уу,
1    0
зочин [202.21.106.112]: 2015-02-08 18:42
Сайн байна уу, сайхан мэдээлэл оруулсанд баярлалаа \
0    0
Зочин [46.138.142.43]: 2016-06-22 04:56
https://klimbim2014.files.wordpress.com/2016/06/khorloogiin-choibalsan-communist-leader-of-the-mongolian-peoples-republic-and-marshal-of-the-mongolian-armed-forces.jpg
0    0
Зочин [202.70.46.215]: 2016-12-29 19:05
Er tseregtee murugmui. Aguu jukov choibalsan 2naiz baisan geheer mongol uneheer tom bjee 20r zuunii nomer 1 janjin bol jukov bilee.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Энэ баагий яаж тэнэгтсэн гээч..........

Таафчикт залуусын өчигдрийн уран бүтээл

Nissan танилцуулж байна: өөрөө зогсоолдоо гэлдрэх сандал /видео/

Серб арми дайны бүрэн бэлэн байдалд оржээ

Нуланд човганц: "Эрдоган Оросоос уучлал гуйдаг нь буруу"



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд