Ангилал:

Дайн, Түүх

Хамаг хүмүүнлэг хорих газар

2015-11-02 13:22 3033 5
Хүмүүн төрлөгтөн мэддэггүй шахуу нэгэн явдал сонирхуулах нь. 1945 онд нацист Герман дэлхийн 2-р дайнд ялагдсаны дараа англи, америк, франц армийн коалиц Германы баруун хэсгийг эзлэж тэндээ германы жирийн иргэд болон армийн албатнуудыг хорих хэд хэдэн шорон байгуулж байсан билээ.

Тухайн үед Эйзенхауэр гэгч америк нөхөр Европ дахь коалицийн армийн командлагч байсан бөгөөд тэрбээр "Муусайн ялагдсан үндэстнийг хайрлах юун? Олноороо үхэж л байвал сайн" гэж хэлснийг офицерууд нь үгчлэн ойлгож хорих газраа байгуулахдаа дээдсийн сургаалийн дагуу барив. Олон гектар талбайг хашаа хайсаар тусгаарлаад.....болоо. Нүцгэн газар. Хамгийн сонин нь вермахт-ын цэрэг офицеруудыг хээр хорьж байвал яаая гэхэв. Гэтэл үгүй, герман энгийн иргэдийг мөн ийм хорионд байрлуулсан байх юм. Хоол унд, жорлон баан байтугай толгой хорогдох оромж ч байхгүй германууд нүх ухаж дотор нь амьдарч баас шээстэйгээ хутгалдан удалгүй өвчин эмгэгт бөөн бөөнөөрөө үхэж эхлэв.

Одоо хамгийн гоё: 3-4 сая хоригдолд өөрсдөө хоол хүнс өгөхгүй ба гаднаас хоол хүнс дамжуулахыг хорьж хэдэн сар хоригдлуудыг зовоосны эцэст герман офицеруудыг нэг нэгээр дуудан санал болгов: "Миний найз сонс, Оросууд танай нутгийн зүүн хэсгийг эзлээд авгай хүүхнүүдийг чинь жүкэндэн архи шнапс-ыг тань хуурайлан зэрлэг балмад аашиллаж байна. Та нар үүнийг тэсэх үү? Заа.... бид мөн адил үл тэсэх тул герман армийг шинээр төвхнөн муусайн жигшүүрт больщевикуудтай тулалдуулах санаатай байна. Та цэргүүдээ дагуулаад оролц, эх орноо оросуудаас чөлөөл, тулалд" гэсэнд боломжийн тооны германууд шинэ хөдөлгөөнд нэгдэн өдөрт 2 удаагийн хоолтой золгов.

Энэ төлөвлөгөөг нөхөр үинстон черчил гэгч санаачлан сэдсэн байдаг бөгөөд гол санаа нь америк германуудыг оросуудын эсрэг турхиран байлдуулах байв. Тэдний гараар оросуудыг дарж авах гээд байна шт. "Оросууд атомын бөмбөгтэй болхоос өмнө бушуухан 20 ш атомын бөмбөг ЗХУ-ын хот суурин дээр хаяад аль" хэмээн АНУ-ын ерөнхийлөгч трумен-ийг дарамтлаад байдаг чинь энэ баагий шүү дээ. Черчилийн тархи тухайн үед л архиндаа дэвтээд болхоо байсан нь мэдэгдсэн юм. Трумен мянга хүсэвч уртаашаа 3-хан атомын бөмбөгтэй байсан тул жаал гайхаж байгаад зөвшөөрөөгүй юм.

Заа, англо-америк хорих газруудын тухай үргэлжлүүлхэд: тухайн хорих ангийн сүлжээ ажиллах хугацаанд 3,5 сая хүн хоригдож 1 сая гаруй нь 6 сарын хугацаанд өлсгөлөнгөөр, өвчин эмгэгээр үхсэн гэж дүгнэгддэг байна.
Харин, америкчууд өөрсдөө өөр тоо танилцуулдаг байна: "3 сая хоригдлоос 5 сарын хугацаанд 3 мянга талийгчтай" гэж. Цатгалан, өвчингүй, энгийн өнөөдрийн нийгэмд үхлийн хувь хэмжээ ийм бага байдаггүй юм шүү дээ.









Энэ фото дээр сайн харагдахгүй байна: бороо хур ихтэй үед хорих газар тэр чигээрээ усанд автдаг байсан байна.





Үхэгсдийг техник ашиглан булшилж байна.









« Өмнөх сэдэв

Бөмбөлөгт амьдарсан хүү

Дараагийн сэдэв »

"Америк био зэвсгийн лабораториуд түгшээгээд байх болов"




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

erdeme [103.10.23.44]: 2015-11-02 21:53
aimaar zevuun yarga bna , manjiin yarga yum uu haashaa yum
0    1
Зочин [78.209.187.2]: 2015-11-03 03:38
дайны сургамж. одоо америкийг дагаж далдганаад л бгаа дараагийн үе нь
1    0
Зочин [202.9.41.16]: 2015-11-03 12:43
Viliin vree gej
1    0
Зочин [182.160.35.178]: 2015-11-03 17:36
Olzlogdson germanuud baitugai, uuriinhuu ard tumniig heden sayaar ni uunees ch dor baidlaar horij, alj, yargalsan Orosuudiig yaltai bil ee. Hunii hariig gaihaad yahav de, uursdiinhuu yamariig medehgui baij. Zugeer l naad zahiin jishee gehed Mongoliin tumur zam, Altanbulgaas Ulaanbaatar hurtleh auto-zamiig yamar humuuseer bairiulsan, daraa ni ter humuusiin huvi zaya yaj duussan tuhai yum medeh ahmad humuusees asuugaarai. Orosuud daind aldsan huneesee iluu toonii humuusiig uursduu alj ustagsan uls shu de!
3    2
Баавар [124.158.94.35]: 2018-01-10 16:58
Шар эзэн ноёноо мундаг сүрхий хамгаалах оролдлогыг чинь бяцхан үнэлж байна. Оросууд тэгэж алж талсан мэдээ статистикаа танилцуулна уу.... Аман зохиол, хов жив, хар пропагандаар хоол хийгээд цадахгүй л байх даа...өмдөө шувтлагч дэвсгэр гудас минь ээ
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Афганистан америкийн дайн 2001 - 2011(үргэлжлэл)

Израил-ийн армид алба хаагч эмэгтэйчүүдийн хээрийн сургалт

Орос аньяа нар

Бүсгүйчүүдээ жишээ аваарай

Муурыг унтраах нууц товч /видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд