Ангилал:

Технологи, Түүх

Хамгийн анхны фото гэрэл зураг, анхны эротик зураг

2015-06-02 14:52 5250 0
Анхны гэрэл зураг буулгах санааг оросын химич А.П.Бестужев-Рюмин хэмээх хүн 1726 онд бодож олж байжээ. Тэрээр гэрлийн нөлөөгөөр төмөр, давс, мөнгөний шингэн хэлбэр өөрчлөгддөгийг ажиглаж гэрэл сүүдэрийг түүний тусламжтайгаар буулгаж үзэж байв.
Харин анхны гэрэл зураг түүнээс хойш 100 жилийн дараа бий болжээ.

Хүн төрөлхтөний хийсэн анхны фото нь цонхноос харагдах байдал нэртэй зураг. Энэ зургийг Жозефа Нисефора Ньепса хэмээх эрхэм 1826 онд авчээ.



Харин хамгийн анхны хүний дүрс буусан зургийг 1838 онд авчээ. Дүрсийг буулгахад хөдөлгөөнгүй удаан байжээж хальсанд буудаг байсан тул гудамжинд гутлаа тослуулж байгаа эрхэмийн дүрс үлдсэн байна. Зургийг Луи Дагера хэмээх эрхэм авчээ.

Роберта Корнелиус хэмээх эрхэм гэрэл зураг сонирхож 1839 онд авсан хөргийг анхны хөрөг зураг гэдэг.

Гэрэл зурганд буусан хамгийн эртний хүн бол 1746 онд төрсөн Ханна Стили Горби хэмээх эмэгтэй. Гёте, Бэтховен зэрэг алдартай хүмүүсээс эгч хүн гэнэ дээ

Урд эгнээний зүүн гар талын хар хувцастай эмэгтэй бол Моцартын бэлэвсэн эхнэр Констанци энэ зургийг 1850 онд авчээ

Зохиолч Лев Тостой 20-иод настай, залуу сахалгүй байх үедээ энэ зургийг 1848 онд авхуулжээ.

1850 онд энэ 2 эмэгтэй хүний хорвоод гэрэл зурганд нүцгэнээрээ буусан анхны тохиолдол

Гэмт хэргийн хавтас хэрэгт зургийг оруулсан анхны азтай гэмт хэрэгтэн 150 жилийн өмнө Британид амьдарч байжээ.

Үйл явдлын анхны баримтат гэрэл сурвалжлагын зургийг 1847 онд гэмт хэрэгтнийг баривчлах үеэр авчээ

Анхны сэлфиг нилээн хожуу буюу 1920 онд зургийн аппарат өргөж даах хэмжээний болонгуут авчээ



Луи Артюр Дюко́ дю Оро́н (Louis Ducos du Hauron) хэмээх франц эр 3 өнгийг нийлүүлэх аргаар 1877 онд энэхүү анхны өнгөт зургийг авч байжээ.



Харин Монголд анхны өнгөт зургийг Францын иргэн Стефан Пассэ 1913 онд хүрээнд ирж авч байжээ



« Өмнөх сэдэв

Асфальт хайлтал.......

Дараагийн сэдэв »

"америкчуултай нөхөрлөж байсандаа үнэхээр харамсаж байна"




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Токио-гийн усан трамвай

Монголын сүүлчийн Цаатангууд

Where to invade next (2015) баримтат кино татах линк

англи элитийн "чөлөөт" араншин

Хими-биологийн холимог зэвсэг хэрэглэж дайснаа шантраав



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд