Ангилал:

Мэдээлэл, TOP 10

Хамгийн хүчирхэг зэвсэгт хүчинтэй 10 улс

2015-02-08 14:47 4769 5
Цагаан ордноос гаргасан 2016 оны АНУ-н төсөв нь 4 их наяд ам. доллар. Үүнээс 561 тэрбумыг зэвсэгт хүчиндээ зориулах аж.
Энэ мөнгөнөөсөө 117 саяыг нь Оросын эсрэг ажиллагаанд,мөн Гүрж Молдавыг Оросын эсрэг турхирахын тулд 51 саяыг зарцуулахаар төсөвлөгджээ. Мөн 8,8 тэрбумыг Сири Ирак дахь Исламын улстай тэмцэхэд зарцуулна. 14 тэрбумыг нь кибер довтолгооноос хамгаалахад зарцуулахаар төсөвлөжээ.

1. АНУ 561 тэрбум
2013 онд цэргийн зардал нь 640 тэрбум доллар байсан байна.
Хамгийн хүчирхэг салбар нь бөмбөгдөгч онгоц тээдэг 19 усан онгоцтой усан флот
Цэргийн тоо нь 1,43 сая. Мөн нөөцөнд 850 мянган цэрэг бий.

2. Хятад 188 тэрбум доллар
Батлан хамгаалах зардал нь эрчимтэй өсөж байгаа юм байна.
Нийт цэргийн тоо нь 2.855 сая. Нөөцөнд нь 2,3 сая цэрэг бий.

3. Орос-87,6 тэрбум доллар
Батлан хамгаалах зардал нь мөн өсөж яваа. 2008 оныхтой харьцуулахад 3 дахин өссөн. Нийт цэргийн тоо 766 мянга. Нөөцөнд 2,485 сая цэрэгтэй.
Хамгийн хүчирхэг салбар нь 15,5 мянган танктай арми юм

4. Саудын Араб -67 тэрбум доллар
2006 онд 31 тэрбум байсан байна. Зэвсэглэлээ ихэвчлэн АНУ аас авдаг.

5. Франц улс 61,2 тэрбум доллар
Олон оронд цэрэг дайны үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнд Африкийн Төв улс, Чад, Сенегал, Мали зэрэг улсад цэрэг нь байгаа.

6. Их Британи -57 тэрбум доллар
Цэргийн зардалаа энэ жил өсгөөгүй. Нийт цэргийн тоо 205,3 мянга. Нөөцөнд нь 188 мянган цэрэгтэй. Бусад улстай харьцуулахад зэвсэглэл нь их орчин үеийнх юм байна.

7. Герман -48,8 тэрбум доллар
Нийт цэргийн тоо 183 мянга, нөөцөнд 145 мянган цэрэгтэй.

8. Япон-48,6 тэрбум доллар
Хятадтай газар нутгийн маргаанаас болж цэргийн зардалаа сүүлийн үед өсгөх болсон.
Техникийн хувьд бүрэн хангагдсан. Цэргийн тоо 247 мянга, нөөцөнд нь 57 мянган цэрэгтэй. Агаарын хүч нь 1595 онгоцтой. Усан флот нь 131 усан онгоцтой.

9. Энэтхэг-47,4 тэрбум доллар
Нийт цэргийн тоо 1,33 сая, нөөцөнд 2,14 сая цэрэгтэй.

10. Өмнөд Солонгос- 33,9 тэрбум доллар
Батлан хамгаалах зардал нь байнга өсөж байгаа. Энэ нь хөрш Хятад, Япон улс цэргийн зардалаа өсгөж байгаатай холбоотой мөн Умардын аюул гэж том дайсан бий.
Нийт цэргийн тоо 640 мянган цэрэгтэй. Нөөцөнд 2,9 сая цэрэгтэй. АНУ тай хамтарсан хээрийн сургууль байнга хийдэг.

Сонирхуулахад Монгол улсын батлан хамгаалахын салбарын төсөв 2014 онд 189 тэрбум төгрөг. энэ нь одоогийн ханшаар 96 сая доллар юм байна. Энэ нь Хятадын цэргийн зардалаас 1900 дахин бага.

Stockholm International Peace Research Institute буюу Стокгольмын олон улсын энхийн судалгааны хүрээлэнгийн үзэж буйгаар Монгол улсын батлан хамгаалах төсөв 2009 онд 47,4 сая ам.доллар байсан бөгөөд жил бүр өсөн нэмэгдэж байгаа юм. Байнгын арми маань 3300 хугацаат цэргийн албан хаагчдаа оруулаад 8600 хүн. Хэрэв “эвгүй юм “ болбол дайчлагдах боломжтой 530 мянган бэлтгэл цэрэг, ахлагч, офицер бэлэн байгаа гэдэг.
Wikipedia-д бичсэнээр бол манай хуурай замын хүчин нийт 650 гаруй танк, 450 гаруй өөрөө явагч их буу, 100 агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл, бусад цэргийн зориулалттай техник хэрэгсэлтэй ажээ.

2012 оны байдлаар манай арми зун авсан 50 “шинэ” Т-72А танк, 40 БТР-70М маркийн хуягт тээвэрлэгчээ оролцуулаад:
-370 ширхэг Т-54 ба Т-55 танк
-250 ширхэг Т-62 танк
-310 ширхэг БМП-1 явган цэргийн байлдааны машин
-120 ширхэг БРДМ-2 тагнуулын машин
-150 ширхэг БТР-60 хуягт тээвэрлэгч (зарим эх сурвалж 300 ширхэг гэдэг)
-450 ширхэг БТР-80
-130 ширхэг “БМ-21 Град” систем
-150 ширхэг Д-30 болон МЛ-20 хүнд их буу
-75 ширхэг С-60 зенитийн их буу
-75 ширхэг 3У-23-2 зенитийн их буутай байна.

“Aviation Week & Space Technology” сэтгүүлийн өнгөрсөн онд мэдээлснээр бол манай БХЯ Оросоос МиГ-29 загварын 4-5 сөнөөгч онгоц худалдан авахаар тохиролцсон гэж Л.Болд сайд хэлсэн байна. Энэ үеэр мөн нисгэгч нарыг бэлтгэдэг газрын сургуулилтын төхөөрөмж нэгийг авахаар ярилцжээ. Харин байлдааны бус сургуулийн онгоц худалдан авах талаар манайх яарахгүй байгаагийн шалтгаан нь бүх нисгэгчид маань сөнөөгч болон тээврийн онгоц жолоодох дадлагаа хойд хөршид очиж хийх боломжтойд байгаа юм.
Өнөөгийн байдлаар Монгол улсын зэвсэгт хүчин дараах онгоцны парктай:
-4-5 ширхэг Миг-29 сөнөөгч онгоц (хэрвээ худалдан авалт хийгдсэн бол)
-8 ширхэг МиГ-21ПФМ сөнөөгч онгоц
-2 ширхэг дадлагын МиГ-21УС сөнөөгч онгоц
-10 ширхэг Ан-2 онгоц (Тоо ширхэг нь эргэлзээтэй?)
-3 ширхэг Ан-24 онгоц (?)
-4 ширхэг Ан-26 онгоц (3 ширхэг бий гэж World Air Forces мэдээлсэн?)
-4 ширхэг Хятадын Harbin Y-12 онгоц (2009 онд World Military Aircraft Inventory мэдээлснээр Монголын арми ашиглахаа больсон)
-11 ширхэг Ми-8 нисдэг тэрэг (Тоо ширхэг нь эргэлзээтэй. 2008 онд манай БХЯ Улаан Үдийн онгоцны үйлдвэрээс нэг ширхэг Ми-171 худалдан авч байв.дахиад нэг Ми-171 байгаа? )

1977-1984 оны хооронд тухайн үеийн ЗХУ нийт 44 ширхэг МиГ-21 сөнөөгч нийлүүлснээс өнөөдөр 10 нь л байлдааны үүрэг гүйцэтгэх боломжтой. Ойрын үед Монголын зэвсэгт хүчин 20 тонн хүртэлх даацтай, 100 хүртэлх хүн тээвэрлэх боломжтой цэргийн тээврийн онгоцтой болохоор төлөвлөж байгаа тухай мэргэжлийн хэвлэлүүд бичиж байгаа боловч өнгөрсөн жил БХЯ нь МИАТ ХК-аас “Airbus A310-300” онгоцыг балансдаа шилжүүлэн авсан билээ.

« Өмнөх сэдэв

1930 аад оны хүрээний гангачуул

Дараагийн сэдэв »

Оросын шинэ дрон нарийвчлал сайнтай болжээ....... /видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

anhaa [103.26.193.79]: 2015-07-16 15:51
mongoliin yaduu armiig hytad 1 uduriin dotor duusgah ym bn da
0    0
Зочин [112.72.11.122]: 2016-11-04 19:11
1 udur bish 45 minutand l ezelnee.gazaraar bish agaaraar l hoid hil deer ochiod buuchihna.zamdaa bumbugduud l boloo.
0    0
Зочин [103.23.51.3]: 2017-01-07 09:02
ene deed taliin 2 nuhur shuud l setgel sanaagaar unaad urvah yum bna l daa.aimhai hun arav uhdeg gej mnedeh vv 2 amisgaa
2    0
Бага газар-с [202.179.31.242]: 2017-05-17 10:02
Улс төрийн ажилтан,улс төрийн ажил гэж байгаагүй бол бид хичнээн их их буу,танк,онгоц зэр зэвсэгтэй байгаад ялахгүй байсан. Брежнев
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

БЕНЗИН ШАТАХУУНЫ АСУУДЛЫГ ТОЙРСОН ҮЛГЭР

Уран хэтрүүлэгтэй лифчик байжээ

Хамгийн аюулгүй 10 спортын төрөл /Олимпийн төрөл/

"Анаконда-2016" сургалт: өдөөн хатгалга ойртсоор л.....

Куб хульхи дээр цэцэг навч ургуулахаар шийдэв



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд