Ангилал:

Зэвсэг, Нийгэм

Харилцан биенээ хомбодчихлоо гэмээн баясав

2018-03-06 20:11 938 9


Вьетнамын дайнаас хойш анх удаа АНУ-ын байлдааны групп Вьетнам улсад иржээ, өчигдөр. Зүгээр нэг хуванцар сэлэм савчуулан сэгсэрсэн групп биш. Карл винсон онгоц тээгч ба дагалдан баясагч нар.

Албан ёсны тайлбар: "Энх найрамдалт харьцааг зузаатган өөхшүүлэх, дэлхийн аюулгүйн байдлыг бататган чангатгах, хоёр улсын хамтралыг хөхүүлэн дэмжих зорилгоор".

Жинхэнэ шалтгаан:
- Вьетнам ахан дүүсүүд америк зэвсэгээр ба америклаг янаг хайраар хятад төрийг айлган бэмбэгнүүлэх зорилготой.
- америкчуул "хятад найз аа, мань нь танай бөөрөнд отох цэгтэй болчихлоо штээ, яах гэж байна?" хэмээн сүрдүүлж байгаа юм.

Амьхандаа хоёулаа бие биенээ ашигласандаа хөөрцгөөх болов. Хөөрч болохгүй, америкууд нуруунд сэм хутга дүрэх авьяасаараа алдартай. Вьетнамууд мөн ялгаагүй нуруу бөөрийг онож балиусдахдаа сайн. Асуудал үүсвэл энэ хоёр яах бол доо?













« Өмнөх сэдэв

Сионист-уудын санаа оноотой танилцацгаая

Дараагийн сэдэв »

Нуруунд хутга шаах авьяас




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Мөөгий [103.212.116.206]: 2018-03-07 00:33
Ах ёжтой бөгөөд логиктой гоё бичнэ шүү амжилт
4    3
Зочин [203.91.115.35]: 2018-03-07 11:37
udahgui zodoldono biz
1    0
Зочин [203.91.115.36]: 2018-03-07 18:32
Монголчуудаас илүү "Чартгар нүдтэй" намхан хамартай Нарийхан биетэй ч Вьетнам гэдэг залуус миний сайшаагаад байдаггүй ч бас магтаад байдаггүй АНУ-ийн хар шаруудын эсрэг "Газар нутгийн" онцлогоо ашиглан баатарлаг тулалдсан юмсан уг нь! Хаа холын Вьетнам орноос гүйж ирсэн "гэхдэх" хүрэн морио санав.
0    1
Зочин [172.58.137.172]: 2018-03-08 05:47
Ene site yagaad humuusiin comment ustgaad baidag yum be? Iim baijbboldiimuu?
0    0
Баавар [124.158.94.35]: 2018-03-08 12:01
1003 дахь удаагаа хэлье! Хүмүүсийн үлдээх коммент сэтгэгдэл манай редакцид таалагдахгүй бол үг дуугүй устгагддаг юм.
1    0
Зочин [27.123.214.105]: 2018-03-08 21:35
Зарим нэг увайгүй хэрэггүй нөхдүүдийн юуг нь яаж байх нь зөв. Устга устга дэмжиж байна
0    0
Зочин [66.181.161.90]: 2018-03-08 23:22
Хятадууд 3 н хүүхдийн бодлогыг дэмжээд ирлээ..20 жилийн дараах 500 сая цэрэг гээд боддоо. Үй түмээрээ шаагилдах хар ялаа тэнгэрээр биш газраар ниснэ ..бодох л хэрэгтэй.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Пролетариссимус эротикус 5

Герман эмнэлгийн хоол унд

Лут аваар болжээ

WADA-гийн боссыг медалиар шагнажээ

Дэлхий нийтээрээ ухаан суугаад байна уу даа?



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд