Хартай нөхрөөс чанга
2016-05-25 20:33
1828
0
Англид нэг бүсгүй 2 хоногийн турш зөгийн бүлд дарамтлуулжээ.

Ажаа өглөө машинаа асаагаад ажил төрлөө амжуулан ийш тийш хольхиж өдрийг барсан гэнэ л дээ.
Машинаа тавьсан зогсоол дээр ирэх болгонд машиныг нь хэдэн арван зөгий тойрч нисээд байсанд нээх ач холбогдол өгөхгүй өнгөрсөнд орой нь байдал хүндэрсэн байна. Орой нь баахан зөгий машин дээр нь наалдчихаад зайлах шинжгүй эргэлдээд байсанд бүсгүй зөгийн сүргээс зугатаж байгаа нь энэ хэмээн хөрш хот руу хар хурдаараа жийв.

Машинаа зогсоогоод ажиглахад зөгийнүүд алга болсонд сэтгэл нь уужирсан аньяа найзындаа хоноод өглөө нь хартал түм буман зөгий машиныг нь бүрсэн байв.
Тоглоомгүй айн сүрдэх бүсгүй зөгийчинтэй холбогдтол "Ааан, машин дотор чинь хатан зөгий нь орсон байхаа даа, одоохон очлоо" гэв.
Үүгээр таван зөгийчид өдөржин зөгийн бүлийг түүж (20'000 орчим байсан гэх шив) машины доторыг сайвтар нэгжин хатан хааныг сулласан гэнэ.
Хөөрхий муу хатан зөгий ажил төрлөөсөө залхсан уу? Ард түмнээсээ тээршаасан уу? Юунаас ингэтлээ нуугдсан юм бол доо?



« Өмнөх сэдэв
Энд юу л болоод байна даа?
Дараагийн сэдэв »
Нөхөр Путин: "Бид та нар луу пионеруудаа илгээнэ шүү....."
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно.
Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул
та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.