Ангилал:

Алдартан, Баячууд, Нийгэм, Түүх

Харц ардаас Хаан язгууртан болсон 20 сонирхолтой түүх

2015-01-02 20:58 5490 0
Хааны язгууртан энгийн иргэдээс хань ижлээ олсон түүхийг ард түмэн онцлон сонирхдог билээ. Иймд өнөөдөр бид энэ тухай 20 түүх бэлдэв. Орчин цагийн үнсгэлжингийн үлгэрийг сонирхоно уу

Даниэль Уестлинг гэгч нь 2010 онд Швед улсын гүн хунтайж болсон байна. Тэрбээр Швед улсын гүнж Виктория-гийн биен тамирийн дасгалжуулагч байхдаа хайр дурлалын харьцаа үүсгэж гэр бүл болсон байна. Эхэндээ Швед хаан шинэхэн хүргэнээ зөвшөөрөхгүй байсан тул хүргэн "хаанлаг" хооллолт, яриа хөөрөө, хөдлөлт, унталтын урлагийг буухиалан сурч хүч хэрэглэн зөвшөөрөгдүүлэх арга хэмжээ авсан гэнэ.

Метте-Марит Тьуссем Хойби нь 2001 онд Норвег улсын гүнж болсон. Тэрбээр Норвег улсын хаан ширээнд өргөмжлөгдөх хунтайж Хокон-той рок поп концерт дээр танилцаж байсан гэнэ. Төд удалгүй хурим зурим болж 2 хүүхэд төрснөөр шинэхэн гүнж маань өөрийн хүүхэдтэйгээ нийлээд 3 хүүхэд өсгөх ажилдаа орсон болно.

Мичико Шода нь Японы хатан хаан болсон анхны харц билээ. Мичико нь одоогийн нөхөр Акихито хаантай 1957 онд теннисний тэмцээн дээр танилцаж нууцлаг харьцаа тогтоосон гэнэ. Тухайн үеийн төрийн албатнууд ба хөгшин хатан хаан энэ дурлалыг нэлээд эсэргүүцсэн боловч дурлалт хос ширэн нүүрлэж гүрийсээр байгаад 1959 онд нэг гэрт орж хүүхэд шуухад төрүүлж амыг нь тагласан гэнэ.

Мейбл Виссе Смит бүсгүй Голландын гүнж болсон боловч өмнөх амьдралаас нь болж хунтайж нөхөр Йоханом Фризо нь хаан ширээнээс татгалзахад хүрсэн гэнэ. Бүсгүй маань залуудаа хар тамхины олигархтай амьдарч байсныг төрийн түшмэд мэдсэн даруйдаа ийм шийдэлд хүрсэн байх нь. Тэд 2004 онд гэрлэсэн бөгөөд хунтайж Фризо 2012 онд цасан нурангид амиа алдсан байна.

Масако Овада гэгч нь 1993 онд Япон улсын гүнж болов. Тэрбээр 1986 онд Испаний гүнжид зориулсан хүлээн авалтан дээр хунтайж Нарухито-гийн нүдэнд өртөж удаан эргүүлүүлсний эцэст хунтайжийг баярлуулав гэнэ. Одоо 1 охин өсгөн амьдарч буй.

Мари Шанталь Миллер бүсгүй нь 1995 онд Грек-ийн гүнж болсон. 1992 онд зүгээр "хос хайсан" залуучуудын хүлээн авалтын үеэр Грек улсын хунтайж Павлосын тархийг эргүүлж 3 жилийн дараа гүнж болов. Өдгөө хааны гэр бүл 5 хүүхэдтэй.

Заа, энэ ч хүн болгоны мэдэх Грейс Келли. Кино жүжигчин бүсгүйг хунтайж Реньер зогсоо зайгүй панаалдасны үр дүнд 1956 онд экнэрээ болгосон бөгөөд тэр хоёр 3 хүүхэд төрүүлсэн. 1982 онд гүнж авто осолд орж хунтайж маань гоонь эр болов.

Мэри Элизабет Дональдсон нь 2004 онд Дани улсын гүнжид өргөмжлөгдөв. 2000 оны Сидней-ийн Олимпиад-аар нэг Фред гэх залуу ажааг зүгээр байлгахгүй эргүүлээд байсан нь хунтайж Фредерик байж таарав. Хунтайж эхэндээ хаант цол молоо дэлгэхгүй бүсгүйг панаалдаж чадсан нь гавьяатай. 4 хүүхэдтэй.

Максима Зоррегуета нь Голланд улсын хатан хаан болсон бүсгүй. Хунтайж ба бүсгүй 2001 онд Испанид анх танилцсан бөгөөд 2002 онд хуримласан байна. 2013 онд хунтайж Вилхелм хаан ширээнд суухад Максима хатан хаан болов. 3 охидтой.

Джецун Пема бүсгүй 2011 онд Балба улсын хаан Джигме Кхесар Намгьял Вангчук-тай гэрлэснээр хатан хаан болсон байна.

Кейт Мидлтон бүсгүй 2011 онд гүнтэн авхай болсныг бүгд мэдэх.

Рания Аль-Ясин Амман хотын APPLE-ийн оффист ажиллаж байхдаа Йордан улсын хунтайж Абдулла2-той танилцаж гүнж нь болсон байна. 1999 оноос хатан хаан болж дэвшсэн бөгөөд 4 хүүхдийн ээж гэнэ.

Летиция Ортис Рокасолано нь 2014 оноос Испаний хатан хаан. Сэтгүүлч бүсгүй ажлаа хийгээд явж байхад Испаний хунтайж Филипп аальгүйтэж эргүүлсэн бөгөөд 2004 онд гэрлэсэн байна. 2 охинтой.

Татьяна Блатник бүсгүй нь 2010 онд Грек улсын гүнж болов. Нөхөр хунтайж Николаос нь "хэзээч эхнэртэй болохгүй"-тангуудын нэг байсан боловч аньяа 7 жилийн турш тархийг нь базаж нөхрөөн болгож чадав.

Шарлин Уиттсток хэмээх Өмнөд Африк-ийн сэлэгч бүсгүй 2011 онд Монако-гийн гүнж болсон ажгуу. 2000 онд усан сэлэлтийн тэмцээний үеэр хунтайж Альберт-тай танилцаж 2011 онд гэрлэсэн.

Диана Спенсер нь 1981-1996 оны хооронд бага британ улсын гүнж байв. Нөхөр-хунтайж Чарльз нь эхэндээ Диана-гийн эгч Сара-г эргүүлж байсан боловч Диана-г харсан даруйдаа эгчийг нь жийж Диана-г эргүүлэн "жинхэнэ англи джентлмен" араншин гаргасан байх юм. Овоо, тээ?!

Ангела Гизела Браун хүүхэн 2000 онд Лихтэнштейн улсын гүнж болсон бөгөөд түүхнээ европ улсуудын хаант угсаатантай гэр бүл болсон анхны хар арьстан хүүхэн хэмээн тэмдэглэгдсэн юм байх аа.

Хоуп Кук бүсгүй 1963 онд Энэтхэгийн Сикким хааны экнэр болсноор хатан хаанд өргөмжлөгдсөн байна. 2 хүүхэд төрүүлсэн боловч хаантайгаа таарахгүй 1980 онд салж хүүхдүүдээ өөр дээрээ аваад АНУ-даа өсгөсөн байх юм.

Сильвия Соммерлат нь орчуулагч бүсгүй байсан бөгөөд 1972 онд Шведийн хаан Карл Густав-тай Олимпиадын үеэр танилцаж 1976 онд гэрлэснээр Швед улсын хатан хаан болов.

« Өмнөх сэдэв

Ностальжи: Си Си Кэтч

Дараагийн сэдэв »

Яаасан ч царай муутай төрдөг юм.........




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

би [182.160.38.148]: 2015-02-01 00:10
Сайн байна уу,
:DDD
1    0
Зочин [27.123.214.118]: 2015-03-04 15:09
Сайн байна уу,
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Арслан бар лугаа үрсээ хамгааллаа

9 баллын газар хөдлөлтөнд япон барилга гуйвах нь /видео/

Польш армийн генералууд яаравчлан халагдацгаав

Иран-д бараг л дайн зарлачихав уу даа?

1800-аад оны "орьж" америк баарын төрх



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд