Ангилал:

Алдартан

Харц пролетариуд элит оддыг урхидав

2016-05-16 16:50 1321 1
Байнаа...цөөн боловч ийм тохиолдлууд байна.

Манай эрэлхэг Мэтт жүжигчин Маяами-д кинонд тоглож байж гэнээ. Зураг авалт дундуур ам нь ангаж ойрын бааранд ганц пяаав хөнтрөх санаатай орсоноор амьдрал нь орвонгооороо эргэсэн юм байна. Бармен Лучиана бүсгүйг ганц ширтээд л ухаан санаа нь гацаж, зүрхний цохилт нь зогссон "од" маань ичих нүүрээ элэг цөсөндөө наан, нэр сүрээ гутлынхаа уланд арчин бүсгүйг түрэмгийлэн хоргоосонд дагалдагч нар нь зэвүүрхэн гайхав. Лучиана хүүхэн ч мэл гайхан эхэндээ ичингүйрэн бадааравч "ийм завшаан" ахиж гийхгүйг ойлгох тул эвтээээййййхэн шиг моментийг ашиглан сүрлэг залууг уургалаад авчээ. Өдгөө 3 хүүхэдтэй.



Сиби Блажич бүсгүй нэгэн эмэгтэй жүжигчний туслахаар ажиллаж байхдаа холливүүдийн коридорт санаатай санаандгүй Бэйл жүжигчинтэй мөргөлдөөд байх болсонд эгдүү нь хүрэх "гипер од" маань экнэрээ болгоод авч. Одоо шагнал авах болгондоо залуу эхнэрээ магтан дуулдаг гэнэ.

Хөөрхий муу Николас Кэйж маань бяцхан доройтлын байдалтай байгаа нь үнэээн. Тэрбээр уруудах процессийнхаа манлай үед Лос Анхелес-ийн нэгэн солонгос VIP шөнийн клубт ортол "бүхийл хүслийг биелүүлэгч" үйлчлэгч Элис Ким түүнд оногдож гэнэ. Уул нь жүжигчин Кэйж удаан хугацаагаар үерхэн дотносоод байдаг нэгэн биш л дээ. Гэтэл энэ удаа яаасын, бүү мэд, багахан хугацаанд Ким хүүхэнтэй сүрхий дотносч ил тод хамт амьдраад эхлэв. Архи дарс, боок моокны хэрэглээ бараг үгүй болж, ажил төрөлдөө сүрхий санаа тавиад байх болов. Солонгос ажимаа нарын ган лугаа базалт иймэрхүү үр дүнтэй байгаа юм даа......

Жулия Робертс жүжигчин нь амьдралынхаа турш дан супер гипер одуудын орчинд эргэлдсэн боловч нөхөр сүүдэрт энгийн харц ардаас сонгодог байна. Өнөөгийн нөхөр нь кино оператор гэнэ.

Траволта-гийн эхнэр Келли Престон нь нөхрөө анх 16 настай байхдаа кинонд хараад "Энэ юм минийх болно" гэж ам гарсан байдаг байна. Мэдээж нөхрөө болгох гэж их ээдрээтэй зам туулсан: жүжигчин болов, нүдэнд нь өртөх гэж янз янз болов, г.м

Джеки Титоун бүсгүйд загвар өмсөгчийн ертөнцөд агуу карьер хүлээж байсан боловч тэрбээр жүжигчин болхоор шийдэж төрөл бүрийн бага гарын киноны фонд тоглож эхэлсэн байна. Найруулагч найз нь нэг нартай өдөр Адам Сэндлер-тэй танилцуулхад эр эм хоёр бие биедээ газар дээрээ нам дурлаж хамтын амьдрал зохиосон байна.

Адам Шулман гэх залуу үнэт эдлэлийн дизайнер юмсанж. Найзууд нь түүнийг оройн шоунд урьсанд нөхөр давхиад очтол олон зочид дунд Анн Хетэүэй бүсгүй уйтгарлан суухыг ажиглаж "Юунд уйтгарлааав, хүүхээд, айн?" гээд л уургалаад авав. Өдгөө 1 хүүхэдтэй гэр бүл болж.

Арай өөр "уургалтын" тухай:
Гвинет Пелтроү од маань "Цөвүүн тоглолт" буюу "Coldplay" хамтлагийн уран бүтээлийн найгүй бишрэгч юм байна л даа. Тэрбээр олон жилийн өмнө өөрийн "од" статусаа ашиглан Coldplay-н тайзны ард шүтээнүүдээ амьдаар нь харах санаатай орсон боловч Крис Мартиныг хараад бүүр толгой тархиа алдан залууг эргүүлсээр хар юмаа болгоод авсан байна. 11 жилийн хамтын амьдралын дараа салсан нь харамсалтай.

« Өмнөх сэдэв

Where to invade next (2015) баримтат кино татах линк

Дараагийн сэдэв »

Арай ч ийм даралттай байж болохгүй ээээээ!




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.21.106.160]: 2016-05-16 22:04
Тайлбарууд нь саваагаад хаячих юм аа...хаха Жон Траволтоаийн эхнэр чинь өөрөө ч бас муугүй од, модел хүүхэн ш дээ...
1    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Зүлгээ ногооноор будаж эхлэв

Хүн аварч байгаад харангадаж талийсан байх юм

Терминаторын эрин айсуй /видео/

1989 оны Хятад улсын майдан хувьсгал

Kiss-ийн гримёрк-оор ороод гарья



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд