Ангилал:

Нийгэм, Хүмүүс

Хэлний тоогоор улсуудыг жагсаавал

2016-01-22 16:53 1020 0


10-р байрт: Бразил - 229 хэлээр ярьдаг улс юм байна. Португал, испани, итали, англи, хятадаас гадна нөгөө ой ширэнгэнд гүйлдэх омог бүр өөрийн хэл устай байдаг гэнэ.

9-р байранд: Австрали
245 хэл. Энэ тэндээс бөөгнөрүүлсэн дүрвэгсэдээс бүрдэх улс ийм олон хэлтэй байх нь аргагүй.

8-р байранд: Камерун
281 хэл. Энэ Африкийн жижиг улс 240 ястан үндэстэнтэй юм байна. Төрийн албан ёсны хэл нь франц англи 2 юм байна.

7-р байранд: Мексик
289 хэл. Мексикийн хүн амын 96% нь зөвхөн испаниар ярьж ойлгодог ба 4% нь үлдсэн 288 хэлээр ярьдаг гэх шив.

6-р байранд: БНХАУ
300 хэл. Заа, урд хөрш маань ч ойлгомжтой.

5-р байранд: АНУ.
422 хэл. Бас ойлгомжтой.

4-р байр: Энэтхэг.
454 хэл.

3-р байр: Нигериа.
526 хэл

2-р байр: Индонез.
707 хэл. Индонез хэл нь санаачлагдаад 80 жилийн нүүр үзэж байгаа. Түүнээс өмнө тосгон болгон зөвхөн өөрийн хэлээр ярьж чаддаг байжээ.

1-р байр: Папуа Нью Гинеа
839 хэл. Бид өмнө нь энэ тухай бичиж байсан, 10 км-ийн зайтай 2 тосгоны оршин суугчид бие биенээ огт ойлгодоггүй гэж. Аймаар уу?

« Өмнөх сэдэв

Францын "la legion etrangere"-ийн хээрийн норм

Дараагийн сэдэв »

солонгосын хойг руу 4 дэхь байлдааны группээ явуулхаар боллоо




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Энэ японуудад нэг нууц байна

Өнгөрч буй долоо хоногийн шилдэг зурагнууд

Үлгэр лугаа явдал

Нохойны үс яагаад босов

Нисдэг төхөөрөмж DRONE оос авсан шилдэг зурагнууд



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд