Ангилал:

Зөвлөгөө

Хэрхэн зөв архидах вэ?

2015-11-23 20:23 6291 1
Хааяа нэг амрах үедээ согтууруулах ундааг тааруулаад хэрэглэвэл сэтгэл санааг тань өргөж стресс тайлах сайхан эм болдог.
Харин хэтрүүлж хэрэглэвэл таны биеийг хордуулахаас гадна эрүүл мэндэд тань нөхөж баршгүй гарз учруулж болохыг анхаараарай.
Таньд ямар төрлийн согтууруулах ундааг яаж хэрэглэвэл тохиромжтой болох талаар хэдэн зөвлөлгөө хүргэж байна

Согтууруулах ундаа ууснаар спирт нь таны биеэн дэх усыг шээсээр хөөдөг. Биеэн дэх шингэнээ алдахгүйн тулд уух үедээ цэвэр ус сайн уух хэрэгтэй.
Мөн давслаг юмаар даруулж ууснаар давс нь цусан дахь шингэнийг хөөхөөс сэргийлж өгдөг. Томатны шүүсийг бага зэрэг давстай хамт ууж болно. Оросууд архи уух үедээ давсалсан өргөст хэмх, давсалж хатаасан загас их хэрэглэдэгийн учир энэ ажгуу.
Бие шингэнээ алдаж цус өтгөрсөнөөс хялгасан судасууд бөглөрч бие таагүй болж шартдаг байна.
Үүнээс сэргийлэхийн тулд архи ууж үедээ жүржийн цэвэр шүүс болон лимонтой ус ууснаар цус өтгөрхөөс сэргийлж өгнө.
Мөн согтууруулах ундаа уух үедээ даруулгандаа бүхэл үрийн талх, гоймон, будаа хамт хэрэглэвэл уусан архийг өөртөө шингээж цусанд спирт орох хурд нь саарна.
Уухаасаа өмнө аптекаас идэвхжүүлсэн нүүрс авч уух нь архийг биенээс хурдан гаргахад тустай байдаг.
Архи уух үед газтай ундаа бүү уугаарай. Газтай ундаа нь цус уруу спирт очих явцыг түргэсгэж хурдан согтоох шалтгаан болно.
Уух үедээ олон янзын согтууруулах ундаа хольж уувал маргааш нь найдвартай шартах нөхцөл бий болгодог. Иймд олон янзын согтууруулах ундаа хольсон коктейлийг 2 оос илүү уусны хэрэггүй.
За тэгээд шартахгүй байх хамгийн гол нөхцөл бол тааруулж хүртэх шүү гэдгийг бүү мартаарай.

« Өмнөх сэдэв

Хэт нам нислэг

Дараагийн сэдэв »

солонгосын хойг руу 4 дэхь байлдааны группээ явуулхаар боллоо




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

багы [66.181.160.68]: 1 сарын өмнө
Уухгүй л бол барав бишүү.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

1950 оны фотошоп

400 жил насалдаг акул

Гиннесс-ийн рекорд эвдэгдхээр болов

Дэлхийн хамгийн том ажил олгогч хэн б?

Оросуудын шинэ бүтээл Сүйхавтомашин



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд