Ангилал:

Нийтлэл

Хэрвээ дайн болвол Монголыг хэн хамгаалах вэ?

2017-02-03 17:28 40346 78
Дэлхий нийтийн байдал сүүлийн үед ороо бусгаа болж хэзээ мөдгүй дэлхийн 3-р дайн эхлэх нөхцөлүүд бүрдэж, том гүрнүүдийн түнжин хагарч ээлж дараалан хэвлэл мэдээлэлээр янз бүрийн дайсагнасан мэдэгдэл хийж, бие биедээ салаавчыг харамгүй үзүүлдэг болов. Том гэлтгүй жижиг улсууд ч хэрүүлийн дундуур аймшиггүй орж барын сахлыг оролдох болж.
Хэрвээ дайн дэгдвэл Монгол улс яах вэ? Ямарч улсын тусгаар тогтнолын баталгаа нь тухайн улсын цэргийн хүч байдаг. Одоогийн байдлаар цэрэг зэвсэглэлийн хүчээрээ дэлхийд эхний тавд дараахь улсууд орж байна.

1. АНУ
2. ОХУ
3. БНХАУ
4. Энэтхэг
5. Англи
Харин манай Монгол улсын хувьд интернетэд байгаа мэдээллээс үзвэл цэрэг зэвсэглэлээрээ эхний 100-д ч орж чадахгүй байна. За тэгээд Монгол улсын аль нэгэн улстай дайн хийхэд хүрвэл 2 хөршийн аль нэгэнтэй нь үзэх болно. Гэтэл 2 хөрш маань цэрэг зэвсэглэлийн хүчээрээ дэлхийд эхний 2-3 байрыг эзэлсэн хүчирхэг гүрнүүд. Энэ 2 хөрштэйгөө дайтвал бяд чинь няслах төдийд нь амархан эзлэгдэхээр дүр зураг тодорхой харагдаад байдаг.

Мэдээж манай төрийн бодлого нь үүнийгээ мэдээд хэрвээ эвгүйтвэл НҮБ-аас тусламж өмгөөлөл авахын тулд НҮБ-н цэргийн үйл ажиллагаанд цэргээ идэвхтэй явуулах бодлого барьж байгаа.

Эргээд яс юман дээрээ НҮБ-н зүгээс биднийгээ 100 хувь хамгаална, туслана гэхэд бас эргэлзээтэй. Хэрвээ түрэмгийлэл болвол эхний үед эсэргүүцэл илэрхийлж Монголоос савараа тат! Болиоч таануус! Ямар балиарийн! гэх л байхалдаа. Гэхдээ НҮБ гэдэг чинь бараг л дан ганц АНУ-н мэдлийн шахуу байгууллага, том гүрнүүд хоорондоо тохироо, хор найруулгаа хийчихвэл бидний хувь заяа тэгсгээд шийдэгдэнэ гэсэн үг.

За ингэхээр хамгийн найдвартай арга бол бид өөрөө өөрсдийгөө л хамгаалахад бэлдэх хэрэгтэй болов уу! Ингэхийн тулд зэвсэгт хүчин, цэргийн насны иргэдийн байлдах чадварыг өөрсдийн байгаа боломжоороо тултал нь сайжруулчихвал аль нэгэн улсаас түрэмгийлэл ирэхэд тийм амархан эзлэгдэхгүй л байх. Эзлэгдлээ ч гэсэн мөнхийн зовлон зүдгүүрийнхэн шалтаг, толгойныхон өвчин, хуруунд нь шаасан гардаггүй том өргөс шиг байж байгаад дуусах хэрэгтэй.

Монгол хүн дэлхийн ямарч үндэстэнээс илүү байлдах чадвар, бие болоод сэтгэлзүйн тэнхээ цусанд генд нь байгаа. Харин сүүлийн 200-300 жил шарын шажин гэж нэг гай ланчиг гарч ирж бидний энэ чадварыг цуснаас минь нилээн форматалсан байх. Гэхдээ хэдэн мянган жил энэ чадварыг өвөг дээдэс минь уйгагуй цусанд маань програмчилж үлдээсэн болохоор эргээд эрх биш сэргэх байхаа.
Сүүлийн үеийн мундаг зэвсэглэлтэй дэлхийн топ хүчирхэг улсыг бид яаж дийлэхэв дээ гэж зарим бодоод аль хэдийн бууж өгөх гээд сууж байж магадгүй. Үгүй шүү хамаа! Ямарч орчин үеийн дайнд хэдийгээр зэвсэг техник,технологийн хүч мэдээж чухал үүрэгтэй боловч хүний хүчин зүйл чухал хэвээрээ шүү.

1959-1975 болсон Вьетнамын дайн яалаа! Тухайн үедээ хамгийн хүчирхэг АНУ өнөө бидний доожоогүй төлөг мөлөг гээд байдаг Вьетнамыг нүдээд нүдээд бараагүй АНУ 60000 цэргээ алуулж 300 000 цэргээ шархдуулж тахир дутуу болгоод дууссан.

1990 ээд онд болсон Орос Чечений хоорондох дайн Оросуудын хувьд бөөн толгойны өвчин болж дийлэхгүй болохоор нь Путин агаа хор найруулж нэг атаманыг нь авилгалдаж, баахан амлалт, бөөн зардал болж байж зогсоосон болсон. Одоо тэнд нэг эрхээрээ хатсан атаман залуу Оросын мөнгөөр туйлж байна. Чечень улс ердөө сая гаруйхан хүнтэй улс. Чечений дайчид гэхээр дэлхийн ямарч улс хүйтэн хөлс нь бурзайна.

Бид өөрсдийгөө хамгаалах сайн цэргийн хүчтэй байхын тулд насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүн бүр байлдах чадвартай байх хэрэгтэй. Яг л Швейцарийн арми лугаа адил.

Швейцарь улсын хүн ам 8,4 сая хүнтэй, арми нь байнгын 22 000 хүнтэй. Хэрвээ дайн болоход эхний 2 цагт 650 000 цэрэг байлдахад бэлэн, 2 хоногт 1,7 сая хүнтэй шүдээ хүртэл зэвсэглэсэн арми бэлэн жагсаах чадвартай. Үүнийг бусад улстай харьцуулбал АНУ 1,3 сая цэрэг бүхий армитай, мөн тооны цэргийн бэлтгэл хүчтэй. Хятад улсын арми 2,4 сая цэрэгтэй 1 сая бэлтгэл цэрэгтэй. Хэрвээ Монгол улс иргэдээ сайн цэрэгжүүлбэл 3 сая хүний 20 хувь буюу 600 000 хүнтэй арми бэлэн жагсана гэсэн үг. Дээр нь эр хүнээс дутахгүй хэдэн эмэгтэйчүүдээ нэмчихэнэ. Нэг Монгол цэрэг Хятадын 4 цэргийг нядлахад цаана нь тэрбум гаруй зэвсэггүй тариачин үлдэнэ. Тэднийг буутай хэдэн цэрэг учрыг нь олчихож дөнгөнө. Бид дийлэгдлээ гэхэд хужаа нар овоо хохирно, нилээн ч зовно.

Швейцарийн армийн тухай сонирхуулахад байнгын 9 000 цэргийн албан хаагчтай, тэд нар нь ихэнх нь нарийн мэргэжлийн нисэгчид, танк болон их бууны мэргэжлийн цэргүүд байдаг. Үүн дээр байнга ээлжилж буу зэвсэгтэй бэлтгэл хийж байдаг 10000-15000 цэрэгтэй.

18-51 насны эрэгтэй хүн бүр нийтдээ 260 хоног цэргийн алба хаасан байх ёстой. Гэхдээ бөөндөө нэг дор 260 хоног алба хаахгүй, жилд 2-3 долоо хоног заавал цугларч цэргийн алба хаана. Хэнбугай байх нь хамаагүй. Парламентийн гишүүн, том компаний СЕО, сайд, дарга заавал жил болгон 2-3 долоо хоног алба хаана. Хэрвээ зарлан дуудаад ирэхгүй бол шууд шоронд үг дуугуй залрана, шоронгоос гараад олигтой ажил хийнэ гэж горьдолтгүй болдог.

Эрчүүд нь жил бүр 2-3 долоо хоног цэрэгт явах нь харин ч зугаатай хээр гарч малгайн тоос үргээж, олон эрчүүдтэй бужигнаж, бэлтгэл сургууль хийж биеийн чилээгээ гаргаад авна, бас ямарч зиндааны хүнтэй танилцаж дотно нөхөрлөөд авна.

Хэрвээ хүндэтгэх шалтгаанаар энэ жил алба хаах боломжгүй бол бүтэн жилийн орлогынхоо 3 хувьтай тэнцэх торгууль төлдөг. Цэргийн алба нь маш өндөр хатуу дэглэмтэй. Өглөө 5 цагаас шөнө 24 цаг хүртэл зөвхөн цэргийн бэлтгэл, бие хамгаалах урлаг бусад биеийн дасгал сургууль хийнэ. Графикийн дагуу гүйх, биеийн хүчний дасгал , уул өөд мацах, буудлага, хээрийн сургууль тасралтгүй хийнэ. Бүгд насанд нь тохирсон нормативтай. Хэрвээ нормативаа биелүүлж чадахгүй бол торгууль төлнө. Өөр зүйл буюу гал тогоонд ажиллах, шал угаах, жорлон цэвэрлэх ажлыг хийхгүй. Ийм ажлыг хувийн жижиг компаниуд хийдэг.

Ийм учираас цэргийн насны эрчүүд жилийн ямарч үед биеийн формоо барьж байхгүй бол алба хаах хугацаандаа бөөн торгууль болоод өрөнд орно.

Манай цэргийн алба нь залуу зандан цагтаа 1 жил цэрэгт явж ирээд 30 хүрэхэд цэрэгт заасан зүйлсээ хоолтойгоо хольж идээд ихэнхийг нь мартана. За тэгээд түүнээс хойш гэдэс гүзээ сууж тарга тэвээрэг аваад юун гүйж харайх, палдийсан гахайнууд болж хувирна. Ийм нөхдүүд гэнэт дайн болоод гүйж харайх хэрэг гарахад ихэнх нь багтраат зүрх нь хаагдаад сумны гарзгүй чадарцагаана биз дээ.

Хэрвээ цэргийн албыг 18-51 хүртэлээ байнга жилд 2-3 долоо хоног болгочуул хүн ам эрс эрүүлжинэ. 51 хүртэлээ жил болгон цэрэгт очоод амьтан болохгүйн тулд жилийн бусад үед ч байнга дасгал сургуулилттай байх шаардлага гарч ирнэ.

Манай Монгол эрчүүдийн ихэнх нь дуртай явдаг болно гэдэгт итгэлтэй байна. Дүн өвлийн тэсгим хүйтэнд ууланд хээр 10 хоноход л их юм сурна даа. Эмэгтэйчүүдийг ч гэсэн иймэрхүү цэрэгт татдаг болох хэрэгтэй. Гэхдээ нас нь 18-40 гэдэг ч юм уу. Бас гүйлгэж харайлгаад буу зэвсэг, хутга шөвөгтэй харьцаж сургаад бүгдийг нь эмнэлгийн анхан тусламж үзүүлдэг болгочуул амьдралд ч хэрэгтэйдээ.

За тэгээд цэргийн программд тэсэлж дэлбэлэх аргыг маш сайн заах хэрэгтэй. Дайсанд дийлэгдлээ гэхэд том хотуудад нь хорлон сүйтгэх ажиллагааг явуулаад дэлбэлээд л ...
Цэргийн албанаас зайлсхийсэн этгээдийг зад торгоод 111 ачаад цагдаагийн хяналтанд дор хот тохижилтонд ажилуулах гээл зөндөө хийлгэх ажил мундахгүй л гарах байхдаа.

« Өмнөх сэдэв

Дүрсгүй орос аньяа нар

Дараагийн сэдэв »

Кувейт-д хадгалагдах америк зэвсэг




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

« Өмнөх сэтгэгдлүүд
Зочин [43.242.243.166]: 14 өдрийн өмнө
Бодох л зүйлийн нэгийг хэлээд байна. 80 аад оны залуучууд ихэнх нь их дээд сургууль гээд цэргээс боловсон зугтаасан одоо яг л 30-40 насны хооронд гүзээ унжуулсан залуус болсон байна. 2-3 долоо хоног жилд нэг удаа цугларалтад гардаг бол өвчлөл эрс буурна гэдэгт ЭХ орноо хамгаалах мэдлэгтэй болно гэдэгтэй санал нийлж байна.
5    0
иргэн [202.70.46.209]: 14 өдрийн өмнө
1ш сум хийдэг бол эхлээд. тэгээд байлдахаа бод
0    0
Зочин [122.201.25.46]: 14 өдрийн өмнө
Аяганаас, могол, Оросоос Халимаг, Өвөрмонгол гэх мэт цуглуулаад хүч хавсарч болно.
0    0
Монголыг Монгол хөнөөнө [202.179.25.214]: 14 өдрийн өмнө
Сүүлийн үеийн мундаг зэвсэгтэй дэлхийн топ хүчирхэг улсыг яаж дийлэхэв дээ гэж зарим нь бодоод хэдийнэ бууж өгөх гээд сууж байж магадгүй.- ийм урвагчид л Монголыг сөнөөнө.
0    1
иргэн [103.29.146.5]: 14 өдрийн өмнө
Хэрвээ дайн болвол энэ ажиллагаанд явсан залуус маань юм үзэж нүд тайлснаараа маниусыгаа аврах байх даа эднээс өөр Хужирбулангийн цэрэг манайд байхгүйгээс хойш
2    0
Лал [27.123.214.84]: 14 өдрийн өмнө
Энд ер нь цэргийн хууль стратеги судалж үзсэн хүн байна уу. Дэлхийн байлдааны ажиллагааны талаар судалсан хүн байна уу. Санааныхаа зоргоор худлаа юм буурахгүй шүү залуусаа
0    0
Зочин [202.9.43.215]: 14 өдрийн өмнө
Швейцарь ч чимээгүй царайлчихаад айхтар новшнууд гэсэн шүү энэ дээр бичсэн зүйл үнэн шүү.Швейцарийн хүн ам дайн болвол ёстой шүдээ хүртэл зэвсэглэж чадна гэж байна лээ худалч хүнд бараг иргэн болгон нь зэвсэгтэй дайны бэлтгэлтэй байдаг юм гэсэн би ч АНУ Орос аймаар байх гэсэн наадуул чинь чимээгүй царайлчихаад ёстой чоно гэж байна лээ шүү.Манайд тэгэж эрчүүдээ бэлтгэж болно л доо даанч нөгөө хөрөнгө санхүү нь байхгүй хөгийн хэдэн улс төрч нэртэй хулгайч нар нь идчихсэн юм чинь дайн болвол тэд нар хамгийн түрүүнд зугтаад алга болох байхдаа.Манай нэг найз дайн болвол чи явах уу эх орноо хамгаалах уу гэсэн Мөнгө өгвөл явна гэж авдаг юмдаа тийм юмнууд дайн болвол аягүй бол араас буудчихаад урваад юм уу зугтаад алга болох байхдаа
3    1
Зочин [124.158.125.13]: 14 өдрийн өмнө
Монголыг монголчууд өөрслөө л хамгаална. Өөр хэн ч туслахгүй.
5    0
Зочин [202.70.46.233]: 13 өдрийн өмнө
За тэр дайтаж байлдаад ялж дийлэх нь ч яахав, бүх нийтээр алба хааж бэлтгэл сургууль хийлгээд байвал таргалалт, хөдөлгөөний дутагдал, сахар өөр бас юу юу ч билээ баахан өвчлөлтөөс урьдчилан сэргийлж хүн амын эрүүл мэндийн асуудлын нэлээд хэсэг нь шийдэгдэх юм байна. Манайх руу савараа сарвалзуулаад байх хэн ч байхав, урд хөрш бол дайны бус аргаар аль хэдийн довтлоод эхэлцэн байгаал даа. Буу зэвсэг, булчин шөрмөсөөс гадна бөндгөрүүдээ жо зөв ажиллуулбал зүгээрсэндээ. Агуу их 13р зуунаараа амьсгалагсад минь.....
0    1
Зочин [183.177.98.238]: 13 өдрийн өмнө
бид чинь одоо яг ямар үед амьдраад байнаа, дайны нөхцөл байдалд яаж аж төрж, яаж эсэргүүцэл үзүүлэх, яаж нэгдэж нягтарч хамтран тулалдах гэх мэт ойр зуурын анхан шатны зүйлсийг ЕБС, их сургуульд бодлогын чанартай бага зэрэг оруулж өгч баймаар юм. Одоо ч дэлхийн байдал эвгүй байна шүү, тас гээд л хажууд бөмбөг дэлбэрхэд гайхаж амжихгүй л өнгөрөх байх шүү, буун дуу сонссон залуус их ховор болоод байна шүү
1    0
Зочин [183.177.98.238]: 13 өдрийн өмнө
дайн болох юм бол гөлийсөн энэ хэдэн улс төрчид шууд зугтах байхөө, муусайн хулгайч нуснууд
2    0
Зочин [49.0.184.30]: 13 өдрийн өмнө
Муу эр дайнд хөөрнө гэж
0    0
Зочин [202.179.11.10]: 13 өдрийн өмнө
Хөөе манайхан аймар бэлтгэгдчихээд бие биеэ нухаад байх юм биш биз дээ. Одоо л бэлтгэгдээгүй гэхэд бие биеэ дээрээсээ авахуулаад бэлтгэгдсэн хүчний нөхдүүдээр нухуулаад байгаа юм биш үү. Энгийн иргэд бол будаа л байхдаа
0    0
boxman [202.179.31.13]: 13 өдрийн өмнө
Худлаа л Монгол Монгол, дайчин цустай л гээд байдгаас биш яг дайн болвол нээрээ ямар ч бэлтгэлгүй, баахан гүзээгээ унжуулсан, явж ядсан юмнууд чинь ёстой хядуулах байх шүү. Чечений хувьд үнэн. Сая гаруйхан хүн амтай хирнээ дэлхийн хамгийн хүчирхэг армитай гэдэг Оросуудын зүрхэнд шар ус хуруулж явсан, одоо ч хуруулж яваа айхтар үндэстэн дээ. Хоорондоо амь нэгтэй гэж яана. Чечений дайны үед Оросуудыг ёстой хядаж байсан юм билээ. Юутуб дээр бэлээхэн баримтат кинонууд бий!
3    0
123 [202.5.196.171]: 13 өдрийн өмнө
Энэ одоо хүүхдийн гэнэн сэтгэлгээ юу?
0    0
Зочин [202.9.42.41]: 12 өдрийн өмнө
nyslah tudii gesh tiim erguu ym bdgui l bhq yu)))
0    0
Зочин [43.242.242.145]: 12 өдрийн өмнө
эх оронсог дээр нь тавчээртэй залуусын хийх л ёстой ажил мөн
0    0
Зочин [103.10.22.142]: 12 өдрийн өмнө
чимээгүйхэн ард иргэдийн зэвсэгийг хязгаарлаад байгаа шүү, энэ хамгийн том аюул.
1    0
Зочин [202.70.46.231]: 12 өдрийн өмнө
Demjij bna! Mash zuv sanaa.
0    0
Зочин [202.70.46.218]: 11 өдрийн өмнө
202.70.46.233 - тай санал нэг байна. Дайн гарвал тэгээд л ёстой өнөө ертөнцийн төгсгөл гээч нь болно.Манайх шиг жижиг гүрэн бол хоёр том хөршийнхөө хөлд эхэлж үрэгдээд л дуусаа.Дараа нь энэ дэлхий дээр хэдэн хүн үлдсэнийг бид мэдэхгүй шүү дээ.Ийм л байна. Юун Вьетнам, Швейцарь тэр чинь өөр асуудал. И
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Шалдар булдар 27

CNN-ий сурвалжлагчид Мосулд хүүрээ үлдээх шахлаа /видео/

ОХУ-ын БХЯ: "НҮБ-ийн цуваагийн бөмбөгдөлтийн үед агаарт предатор нисч байсан"

Муу ядарсан хамаатнаа 3 жил хооллосон байх юм

Жүжигчин Шарлиз Терон



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд