Ангилал:

Аялал, Гоо сайхан

Химба Африкийн хамгийн царайлаг омог

2015-04-19 13:56 12740 1
Африкийн баруун өмнөд хэсэгт орших Намиби улсад Химба хэмээх нэгэн овог байдаг. Саяханыг хүртэл дэлхий энэ овгийнхоны талаар сайн мэддэггүй байв. Discovery сувгийнхан энэ газар ирж Химба омгийнхоны тухай хэд хэдэн баримтад кино хийснээс дэлхий Химба омгийнохныг мэдэх болж тэднийг Африк тивийн хамгийн царайлаг ард түмэн хэмээн жуулчид ийшээ цувах болжээ.

Урьд нь Химба омгийнхон харийн хүмүүстэй нэг их харьцдаггүй. Үргэлж нүүдэллэн явдаг омог байсан ч сүүлийн үед харийнханыг өөрсдийн омог отог уруу оруулахыг зөвшөөрдөг болж

Энэ омгийнхон дээр зочилж ирсэн нэгэн жуулчин Химба омгийн охид хүүхнүүдийг хараад
- Эндээс НАоми Кембэлл шиг моделийг хэдэн зуугаар нь олж болох юм байна. Энэ Моделийн агентлагууд ийшээ ирэхгүй юу хийж байна хэмээн дуу алдажээ



Химба омгийн эмэгтэйчүүд арьс болон үсээ төрөл бүрийн ургамлын үрийг цөцгийн тостой хольж, нэгэн төрлийн улаан өнгөтэй галт уулын чулууг маш жижиг пудр болтол нунтаглаж холиод арьс болон үсээ тосолдог. Ингэж тосолсоноор арьсаа нарны хурц туяа болон африкийн төрөл бүрийн шавьж хазахаас хамгаалдаг.
Химба эмэгтэйчүүдийн арьс маш сайхан толигор эрүүл бөгөөд биенээс нь маш сайхан үнэртдэг.

Химбачуудын амьдардаг газар нь цөлөрхөг хатуу ширүүн нөхцөлтэй бусад овог аймгуудаас элсэн цөлөөр тусгаарлагдсан тул өөрсдийн зан заншилыг сайтар хадгалж авч үлджээ.
1904 оны үед Химба омгийнхон Германы колончлогчиддын гарт нилээн өртсөн байна. 1980 аад онд энэ газар маш удаан үгрэлжилсэн ган болж гол амин зуулга болсон мал аж ахуйн 90 хувь нь үгүй болсон байна. Одоо энэ омгийнхоны хамгийн заналт дайсан нь ДОХ өвчин гэнэ. Намиби улсын хүн амын 20 хувь нь энэ өвчинөөр өвчилсөн байдаг аж.

Химба омгийнхон элдэв гай дайрахгүй бол ерөнхийдөө их урт насалдаг аж. 70 нас хүрэх нь хэвийн бөгөөд зарим нь 100 нас хүрэх н ч бий

Домогт өгүүлсэнээр бол Химба хүмүүс нэг эцэг, нэг эхээс анх бий болсон гэж өөрсдөө ярьдаг бөгөөд омог дотроо эрэгтэй омог, эрэгтэй омог хэмээн хуваагддаг. Омгийн удирдагч нь хамгийн нсатай эрэгтэй нь удирддаг. Эрэгтэй хүн нөхөрт гарахдаа эхнэрээ өөрийн омогт авчирдаг бол эмэгтэй хүн нөхөрт гарвал нөхрийнөө омогт очдог аж

Химба хүмүүсийн хувцас болон гоел чимэглэл маш чухал үүрэгтэй. Омог дотроо ямар байр суурьтай. Хэдэн настай гэдгийг нь хувцас болон гоел чимэглэлээр ялгаж болдог. Бүр дөнгөж төрсөн нялх хүүхдийг хүртэл шүр сувдаар гоено

Хамгийн гол амин зуулга нь мал аж ахуй тэд үхэр, ямаа, хонь маллаж амьдардаг. Хамаг хүнд ажилыг ихэвчлэн эмэгтэйчүүд хийдэг. Амьдралын хамаг хэрэглээгээ мал аж ахуйгаас авдаг. Хоол хүнс, өмсөж зүүх хувцас г.м. Химбагийн малладаг үхэр нь маш туранхай боловч усгүй ган гачигын үеэр маш тэсвэртэй.



Сүүлийн үед тэдэн дээр харийн жуулчид их ирэх болжээ.



Химба омгийнхоны нутагладаг нутаг газрын зураг дээр



Тэдний амьдардаг сууц нь мод босгож шавраар шавсан жижигхэн урцанд амьдардаг

Химба омгийнхон галыг шүтэж дээдэлдэг. Шинэ омгийн удирдагч нь шинэ гал асааж түүнийгээ огт унтраалгүй урцан дотроо галаа манаж байдаг















Химба залуу



























« Өмнөх сэдэв

Алтан загас үржих нь

Дараагийн сэдэв »

Согтуу байгааг нь харсаар байж................. /видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [112.72.11.67]: 2015-04-20 15:29
Сайн байна уу,
0    0
bb [202.179.8.210]: 2015-04-20 20:24
Muu yum ene ovogoos xoluur ungurug.
tusad ni xamgaalaltand avmaar yumaa
0    0
Зочин [43.242.243.203]: 2015-06-17 12:57
Эрэгтэйчүүд нь нөхөрт гарахдаа яадаг гэнээ? Гомо голдуу омог юм уу
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

"Анги болгонд түмпэн дүүрэн чулуу байх ёстой"

Хятад хөнгөн шингэн хүүхнүүдийн ажлын байр

СССР-ийн үеийн хүүхдийн тоглоом

Чихэнд чимэгтэй нүдэнд баясгалантай сайхан гарчигууд байна

Уйтгартай америк алаан хядааны статистик



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд