Ангилал:

Аялал, Нийгэм

Хиппичүүдийн диваажин Тейлор Кемп

2015-03-10 17:55 8895 0
1960 аад оны дунд үед АНУ-аас эхтэй хиппичүүдийн хөдөлгөөн ихэд тархсан билээ. Тэд бол хууль дүрмэнд захирагдахгүй өөрсдийнхөөрөө амьдарч бүлэг болж хаа сайгүй нүүдэллэж явдаг. Хөдөлгөөн үүсэхэд тэр үед болж байсан вьетнамын дайн их нөлөө үзүүлжээ. Энэ хөдөлгөөний явцад цагаан хоолтон, нудизм, буддизм, экзотик хөгжим, бясалгал зэргийг нийгэмд бий болсон юм. Тэдний уриа бол «Make Love, Not War» «Give Peace A Chance» «All You Need Is Love!»
Та бидний сайн мэдэх Forrest Gump киноны гол баатар Гаампын хайртай бүсгүй Женни нь хэдэн босоо ороолонгууд дагж тэнээд байдагдаа тэд чинь шүү дээ тэр хиппичүүд гэдэг чинь.
Тэр үед засгаас тэднийг замбараагүй амьдрал хөөсөн, ажил хийдэггүй, тэнэмэл, хар тамхичид хэмээн ад үзэж шоронд суулгах болсон байна.
Энэ үеэр 13 тооны хэсэг хиппи залуус тэнэж яваад алдарт жүжигчин Элизабет Тейлор-ын ах Ховард Тейлор хэмээх эрхэмтэй танилцжээ.
Тэрээр өгөөмөр зан гаргаж өөрийн эзэмшилийн Хавайн арлуудын нэг дээр үнэгүй амьдрах зөвшөөрөл өгчээ

Тейлор кэмп үзэсгэлэнт арлын ерөнхий байдал. Энэ арал дээр урьд нь огт хүн амьдарч байгаагүй зөөлөн дулаан уур амьсгалтай ёстой л нэг диваажин байв

Тэд арал дээр анх 1969 онд иржээ суурьшжээ. манай нөгөө ардчилалын анхны 13 гэдэг шиг анх бас яг 13 уулаа ирж байжээ. Тэдний талаар АНУ даяар үлгэр домог шиг яригдах болж хүмүүс нэмж ирсээр оргил үедээ 120 хүн амьдарч байв

Тэд хоол хүнсээ өөрсдөө ногоо тарьж ургуулж, загас барьж, байгалаас ургасан жимс түүж идэж амьдарч байжээ.
Тэдний дунд Вьетнамын дайнаас дөнгөж ирсэн нөхдүүд ч ихээр ирж байв. Тэдний тухай хиппичүүд дайнд оролцсон хүмүүс анх ирнхдээ биднээс огт өөр инээхээ ч мартсан хүмүүс байсан бид тэдэнд инээхийг зааж өгч байлаа хэмээн дурсажээ

Бид ихэнхдээ нүцгэн хувцасгүй байдаг байлаа. Бидний тухай жирийн хүмүүс арал дээр бүгд нүцгэн адгуус шиг замбараагүй секс хийдэг байсан гэж боддог. Гэтэл байдал шал өөр ихэнх нь хосоороо гэр бүл тул яг л бусад жирийн хүмүүс шиг л байсан нэг өөр юм нь бид нүцгэн явах дуртай байлаа хэмээн энэ арал дээр оршин амьдарч байсан хиппи нөхөр дурсаж ярив

Оромж нь иймэрхүү илүү дутуу юмгүй олдсон материалаараа оромж барьчихана.



Олон хүүхэд энэ арал дээр төржээ. Зарим үед тэд нар дээр эмч нар ирж үзлэг хийдэг байсан байна.

Нэг муу тал нь нөхдүүд хар тамхи ЛСД зэргийг гамгүй хэрэглэдэг байсан байна.



Арал дээр цугласан ихэнх залуучууд харин элдэв хүмүүжлийн доголдолгүй сайн залуус байж. Ганц нэг муу залуус ирж тав тух алдуулаад байвал эвтэйхэн арлаас явуулчихдаг байсан байна.







Ингээд ямарч зүйл эхэлсэнтэйгээ адил дуусдаг хорвоогийн жамаар 1979 онд тэдний диваажингийн амьдрал төгсгөл болсон байна. Учир нь Хавайн арлын уугуул суугчид тэдний татвар төлдөггүй, хуульд баригддаггүй, дураараа амьдарч байгааг шүүмжлэх шүүмжлэл газар авч энэ нь явсаар 1979 онд ноён Ховардаас энэ хувийн арлыг нь улс худалдаж авчээ. Улмаар нөхдүүдийг арлаас нүүлгэн шилжүүлж захиргааны хариуцлага ноогдуулж хатуу донгодоод оромжнуудыг нь шатаажээ. Одоо хиппичүүдийн амьдарч байсан арал дээр жуулчины бааз ажиллах болжээ.



Харин эдгээр зургийг тэр үед арал дээр амьдарч байсан ахмад хиппи John Wehrheim гэгч гудсан доороо 40 жил хадгалж байгаад гаргаж ирсэн зурагнууд юм байна.

Энд амьдарч байсан хиппичүүд бүгд энэ үеэ амьдралынх нь хамгийн сайхан үе байсан хэмээн ярьжээ.

Гудсан доороос олдсон зураг нийтийн хүртээл болмогц Роберта С. Стоуна ба Томаса Вендетти хэмээх нөхдүүд тэдний тухай баримтад кино хийжээ.
Завтай бол үзээрэй хө /англи хэл дээр/


« Өмнөх сэдэв

Эртний машин 12

Дараагийн сэдэв »

БНАСАУ-аас бүх харилцаа холбоогоо тасал




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Еээ, бүү үзэгд, амьдаар нь

Бичил бизнесийн санаа

Хойд Солонгосын амьдрал Майк Huniewicz-ний дуранд

Дайн дажин, улс төрийн үйл явдлууд (12 сарын 24-ний байдлаар)

Арабуудын эртний "гарем" гэгчийн оршин суугчид (үргэлжлэл)



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд