Ангилал:

Аялал

Хойд солонгосын нууц 20 баримт

2015-04-06 13:02 10085 1
Тус улсын өөрийгөө тусгаарлах бодлого нь энэ улсыг хамгийн нууцлаг орон болгож үлгэр домог шиг зүйлс энэ орны тухай яригдахад хүрэгдэг. Энэ улсын тухай баттай болоод хачирхалтай 20 баримтыг та бүхэнд хүргье

Хойд солонгосын он тоолол нь одоо 2015 он биш Чучхэгийн 104-р он явж байна. Тус улсын он тоолол нь Ким Ир Сэний төрсөн өдрөөс хойш тоологдож байгаа аж.

Тус улсад дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэн оршдог. 5 дугаар сарын 1 цэнгэлдэх хүрээлэнд нэг дор 150 000 хүн багтана

Тус улсад олсны ургамал буюу марихуанаг татахыг хорьдоггүй бөгөөд бүр хар тамхины төрөлд ч оруулдаггүй

Рюген зочид буудал нь 20 жилийн туршид дэлхийн хамгийн өндөр зочид буудалд тооцогдож байсан. Өндөр нь 105 давхар 330м өндөр. Барилгын ажил 1987 онд эхлээд одоо хүртэл дуусаагүй байгаа

Хойд солонгос ард түмнээ нийгмийн 51 давхаргад хуваадаг. Тухайн хүн аль нийгмийн давхаргад байгааг тодорхойлох хамгийн чухал зүйл нь Чучхэгийн үзэлд хир их үнэнч байгаагаар нь тодорхойлдог аж.

Хойд солонгост зөвхөн төрийн ажилтан цэргийн албан хаагч л өөрийн хувийн унаатай байхыг зөвшөөрдөг

Хойд солонгос нь өөрсдийн зохиосон Red Star OS хэмээх үйлдлийн системийг ашиглана

Тус улсад дэлхийн цорын ганц АНУ-н олзлогдсон цэргийн онгоц байдаг

Хойд солонгосоос сүүлийн 60 жилд өмнөд уруу 23000 хүн зугтаасан бол хойд уруу 2 хүн л зугтаажээ

Тус улс 2009 оноос коммунист улс гэсэн үзлээс татгалзаж Чучхэгийн үзэл баримтлагч улс гэж тодорхойлжээ

Тус улсад жинс өмд өмсөхийг хориглодог

Эмэгтэйчүүдэд батлагдсан 28 үсний засалтаар үсээ засуулахыг зөвшөөрдөг

Тус улсад өмнөдөөс хамгийн сайн харагддаг хэсэгтээ үлгэр жишээ тосгон байгуулсан. Харин энэ хотод нь хүн амьдардаггүй

Хойд солонгос улсыг үндэслэгч Ким Ир Сен Титаник хөлөг онгоц сүйрсэн өдөр буюу 1912 оны 4 сарын 15 нд төржээ.

2012 онд солонгосын археологчид Когуре улсыг үндэслэгч Тонгмунг хааны эвэртэй морины бунханыг олжээ.

1962 онд АНУ-н 6 цэрэг Хойд солонгос уру зугтааж одоо хүртэл тэндээ амьдардаг

Библийн судар хадгалах, порно кино үзэх, өмнөдийн кино үзэх нь гэмт хэрэгт тооцогддог

5 жил болгон сонгууль болдог харин сонгуулийн хуудсанд ганцхан нэр дэвшигчийн нэр байдаг

Өмнөд уруу заналхийлсэн мэдээлэлээ зөвхөн факсаар л явуулдаг

2014 оны дэлхийн хөлбөсбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг 24 цагийн дараагаар шууд нэвтрүүлж байгаа мэтээр үзүүлжээ.

« Өмнөх сэдэв

Хачирхалтай илбэчин

Дараагийн сэдэв »

Эрос даалгавар




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [112.72.13.11]: 2015-04-07 16:00
Saihan niitlel bn
0    1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Зарчимгүй, нэр нүүргүй үндэстэн юм гээч......

Роналдогийн 18,5 сая доллараар авсан байраар зочил

Модон ламборжини

Тэтгэврийн хөгшчүүд л тэмцэх чадвартай үлдэж..... /видео/

1939 оны квантуны арми, Улаан арми



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд