Ангилал:

Бизнес, Дизайн, Зөвлөгөө, Монгол, Технологи

Хонины ноос нь ноолуурыг орлож чадах уу?

2015-01-11 11:11 3779 1
Австрали улс нь арвин их ашигт малтмалтай гэдгийг бид мэдэх билээ: ураан, зэс, алт, нүүрс, төмөр, никель, цинк, молибдэн, нефть, газ, алюмини, титан, газрын ховор элемент гээд л зах зухаас нь нэрлэвэл. Монгол төрийн төсөөллөөр бол “дээрхийг хурдхан шиг ухаж гаргаад зарах аваас амьдрал сайхан болох аму” гэх. Гэтэл англосаксууд манай төрийнхнээс арай ухаантай аж : ашигт малтмалаа олборлох нь зөв боловч хөдөө аж ахуйн салбарыг көсөр хаяж болохгүй гэх санааг тэд ажил хэрэг болгож байгаагийн нэг жишээ: хонины ноосноос “Оптим” гэх ноолуур орлуулагч бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь.
Австралид 75 сая хонь байдаг байна. Ноос хэзээний хямд зарагддаг түүхий эд тул нөхөд үнэд хүргэх арга чарга хайсаар 20 жилийн өмнө алпака, ямааны ноолуур орлох бүтээгдэхүүн хонины ноосноос гарган авсан байна.
Уг хонины ноос боловсруулах технологийг Optim fiber гэнэ. Гарах бүтээгдэхүүнийг Optim Fine ба Optim Max гэнэ.





Энгийнээр хэлвэл дээрх машинд хонины ноосоо хийж сунгаад элдэв бодис хийж сунасан чигээр нь хадгалдаг байна. 2 горим байдаг бөгөөд горим болгон нь өөр өөр бүтээгдэхүүн гаргадаг:
- Ноолуур лугаа хөнгөн, хөвсгөр, зөөлөн утас ээрэх (Optim Max)
- Торго лугаа нарийн, бат бөх утас ээрэх (Optim Fine)
10 жилийн өмнө энэ технологи нь зөвхөн меринос үүлдрийн хонины ноосыг боловсруулдаг байсан бол саяхнаас Хятад улсын “ноолуурын” монополист болох King Deer корпораци нь Optim-ынхантай хамтран монгол үүлдрийн хонины ноос болон сарлагын ноос боловсруулах туршилтуудыг амжилттай явуулсан байна.

Өөр нэгэн хятад компани энэ технологийн үндсэн дээр өөр төрлийн бүтээгдэхүүн дахин санаачлан гаргасан гэх мэдээ байна. Нөхдүүдийн гартаа барьж байгаа бөс барааг хонины ноосоор хийсэн гэнэ.

Optim fine

Optim Max









Optim fine-аар хийсэн ороолт

Улс маань ууг нь хонины ноосыг боловсруулж бүтээгдэхүүн хийдэг үе байсан шүү. 1969 он

Оптим-аар хийсэн бэлэн хувцас







Муу эх оронд маань цагийн сайханд бөс бараа үйлдвэрлэлийн салбар хөөрхөн цэцэглэж байжээ. Ээрмэлийн үйлдвэр, нэхмэл сүлжмэлийн үйлдвэр гээд л том том үйлдвэрүүд ажилладаг байж. Одоо байдаг уу?

« Өмнөх сэдэв

Хорвоогийн хамгийн аймаар зам харгуй

Дараагийн сэдэв »

"Оросууд химийн дайралтынхаа ул мөрийг цэвэрлээд байна штэээ......"




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.131.239.130]: 2016-07-06 11:52
АН-ын томчууд 1998 онд хувьчлал эхлүүлсний буянаар МАН-ын томчууд үндэсний том том үйлдвэрүүдээ бушуухан шиг устгалд оруулцгаасан даа, хөөрхий. Байшин савыг нь зарж, түрээсэлж мөнгө олох нь үйлдвэрлэлээсээ ашигтай харагдсан цаг үе байлаа гэж...
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Балын харандаагаар фото зураг шиг

Ралли Замын Үүд-Эрээн 1990-2015

Югославийн байлдааны онгоцны бункер

хэрэггүй мөртлөө үнэтэй эд хогшилоос

Шалдар булдар 55



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд