Хорхойг Зомби болгодог аймшигт мөөг
2015-01-16 14:55
4897
4
Бидний гайхаж хөхрөөд байдаг тал нь амьтан тал ургамал Төвдийн хорхой өвс гээд байдаг чинь угтаа нэгэн төрлийн мөөгөнцөрт өвчинөөр үхсэн өт юм байна.
Мөөгөнцөрийн нэр нь Кордицепс.
Энэ мөөгний үр нь тоосонцор хэлбэрээр шавьжинд халддаг. Халдсан хойноо тухайн амьтаныг жинхэнэ амьд зомби болгодог гэнэ. Ихэвчлэн шоргоолж энэ мөөгөнд их өртдөг гэнэ.
Мөөгний тоос нь биед н ороод үндэс нь биеэр нь тарж эхэлдэг. Биеэр тархахдаа алкалойд хэмээх бодис ялгаруулдаг ба энэ нь өвчин намдаах үйлчилгээтэй тул амьтан зовиур мэдэрдэггүй аж.

Улмаар үндэс нь тархинд хүрч нөгөө бодисоо ялгаруулсанаар тархины ажилгааг нь зогсоож тэр амьтаны бие тэр чигээрээ мөөгөнцөрийн эзэмшилд амьдаараа очдог.

Ингээд амьдаараа зомби болсон шавьжийг мөөг удирдаж эхэлдэг. Мөөгний гол зорилго нь цаашид үржих тул зомби болсон амьтан маань аль болох өндөр газар уруу авирч эхэлдэг.

Ингээд өндөрт гарсан шоргоолж үхнэ. Үхсэн хойно нь мөөгөнцөр амьтаны биеэр тэжээл авч томорч ургаж эхэлдэг. Үр агуулсан тоосонцор нь заавал толгойннос нь хэлж ургадаг. Томорсон хойноо задарч агаарт үрээ цацна.

Ингэж шавьжны биеийг амьдаар нь эзэмддэг мөөг нь шоргоолж, авгалдай, эрвээхэй, зөгий, ялаа зэрэг шавьжийг өөрийн болгодог нэг төрлийн ухаалаг тархитай мөөг юм байна.


Энэ мөөг нь Хятад, Төвд, Япон мөн зарим азийн орнуудад тохиолддог.








« Өмнөх сэдэв
Бичил ертөнцийн гайхамшиг
Дараагийн сэдэв »
Пролетариссимус эротикус 39
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно.
Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул
та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
nice ain
niitll deere like daruuldg towch hiij bldggui yumu
daam2
shaaj ogj bnaa. haluun ornii moogontsor shde. nemj helehed yagaad zombie hoch zuusen ghed shavjuud ene torliin moogontsoriig meddeg, haldvar avsan negnee zoliosond garsan neg n uurneesee hol avaachij haydag. ooroo bas haldvar avangaa. tarhiig n udirddag gej shaajee. zombietei kino uzehee bolimoor yum