Ангилал:

Тэд бидний тухай, Мэдээлэл, Нийтлэл, Түүх, Хошин шог, Хүмүүс

Хорвоо дэлхийгийн элдэв сонирхолтой факт-ууд

2014-12-15 16:05 4572 0


Дэлхийн нийт хүн амын 5% нь АНУ-д амьдардаг боловч дэлхийн нийт хоригдлуудын 25% нь АНУ-д суудаг гэнэ. Нийтдээ 2,5 сая хоригдол АНУ-ын шоронд ял эдлэж байгаа болно.

Науру гэгч бяцхан арал-улсын иргэдийн 95% нь жингийн илүүдэлтэй гэнэ. Зүгээр нэг хэдэн кг илүүдэл жин биш, эмч нар түгшүүр зарлахуйц "нэмэлт тарга" юм байна. Шалтгаан: байхгүй. Өвчөн эмгэг, ДНК-ийн гаж хөгжил биш, уртаашаа л их идэж бага хөдлөдөг ард гэнэ.

Мальдив улс нь (хэсэг бүлэг аралууд) далайн усанд бага багаар суусаар байгаа гэнэ. Ийм байдал үргэлжилвэл Мальдив маань 8 жилийн дараа нутаг дэвсгэрийнхээ 25%-ийг усанд алдах аюумшигтай.

Хамгийн олон цагийн бүсэд хамрагддаг улс: Франц улс, тиймээ Франц. Бүх колон молонуудыг нь хамруулаад хэмжвэл нийт 12 цагийн бүсчлэлд оршдог байна. АНУ аралуудтайгаа нийлээд 11, ОХУ 9 цагийн бүсэд оршдог.

Канад улс дэлхийд хамгийн олон тооны нууртай улс гэнэ. Гурван сая нуур нутаг дэвсгэрийнх нь 9%-ийг эзэлдэг гэнэ.

Дэлхийн хамгийн хуурай уур амьсгалтай улс: Ливи улс. Нутгийнх нь 99% нь цөл бөгөөд зарим мужид нь хэдэн арван жилд бороо чүү ай ордог гэнэ.

Дэлхийн хамгийн дайн дажинтай улс. Ирак биш, Сири биш, Украйн биш, Конго биш, Либери биш. Тиймээ Сомали. Сомаличууд нэгдүгээрт: улс дотроо хоорондоо байнга дайтаж байдаг, хоёрдугаарт: хөрш орнуудын нутаг дэвсгэрт байнга нэвтэрч хулгай дээрэм хийж дайн өддөг, гуравдугаарт: сар болгон аль нэг муж нь хувьсгал зарлаж бие биенээ хөнөөдөг, дөрөвдүгээрт: нийслэл хот нь дотроо жижиг тусгаар улс болон хуваагдаж тогтмол алалцдаг. Нөгөө далайн дээрмийг нь мартах гэж байна: ойрхон өнгөрөх усан онгоцыг албатай юм шиг дээрэмдэх гэж оролдоно. Ёоох.

Хамгийн өндөр боловсролтой улс: Канад. Нийт түмнийх нь 50% нь тусгай дунд ба түүнээс дээш мэргэжилтэй байдаг гэнэ. Израил 45%, Япон 44%

Хамгийн олон хэл хэрэглэдэг улс: Папуа-Нью Гвиней. Хэдийгээр англи хэл энэ улсын албан ёсны хэл боловч ард түмнийх нь 2% л англиар ойлголцдог. Үлдсэн 98% нь 820 хэлээр дотроо харьцдаг. Тосгон болгон нь өөрийн хэлтэй бөгөөд 5 км цаана орших хөрш тосгоныхноо ойлгохгүй байх тохиолдол арвин гэнэ. Дээрээс нь байнга хоорондоо дайтаж хүүхэн, гахай, тахиагаа булаацалддаг гэнэ шүү. Сонин, тээ?!

Заа, Монгол улс маань дэлхийд хүн амын нягтрал багатайгаараа тэргүүлдэг юм байна. Нэг кв.км-т 2 хүн оногддог. Намайг бага байхад 1,05 хүн оногддог байлаа. Монако улсад харин 1 кв.км-т 17815 хүн оногддог юм байна.

Дэлхийн хамгийн залуу улс: Нигер улс. Ард түмний 50% нь 15-аас бага насны хүүхдүүд байдаг байна.

« Өмнөх сэдэв

Бодитоор хийсэн гайхалтай сурталчилгаа

Дараагийн сэдэв »

Өнгөрсөн зууны дизайн 15




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [180.235.186.226]: 2015-02-02 18:23
Хамгийн өндөр боловсролтой улс Монгол шүү дээ. Хүн амынх нь 70% нь дээд боловсролтой
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Дэлхийн II-р дайны үйл явцын ховор бичлэг гэрэл зургууд

Гэр орноос минь тансаг юм

АНУ турк дахь атомын бөмбөгүүдээ румын луу зөөв

Гурван хоногийн дотор хүн амийн хэрэг 680%-аар өссөн байна

Хар төмөрлөгийн үйлдвэрт тохиодог аваар осол /видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд