Ангилал:

Гамшиг, Нийгэм

Хорвоо юу болоод байнааааа???

2018-12-19 19:33 1417 7


Уржигдар АНУ-ын техас мужийн шүүх 37 настай тамми блеймайер хүүхэнд 28 жилийн хорих ял оноожээ. "Дагавар хүүгийнхээ эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулсан". Түүний нөхөр бөгөөд хүүгийн төрсөн эцгэнцэр, 24 настай брадли блеймайер-т "Бага насны хүүхдээ үл хайхран, мансууруулах бодис өгсөн" хэргээр шүүх 15 жилийн ял оноожээ.

Юу болов? Яав?
2012 онд брадли дебил тэр үеийн хамтран амьдрагч винди холл гэгч бүсгүйгээс 3 настай хүүгээ хулгайлан зугтсан байдаг байна. Тэрбээр хүүгээ тэврэн 6 хүүхэдтэй тамми хүүхний гэрт ирж амьдран тун ч г удалгүй таммитай гэрлэсэн байдаг байна.
Заа, 2014 онд тамми хүүхний 16 настай том банди цагдаа руу утасдаж хэлсэн нь: "Би энд хойд эцэгтэйгээ зодолдоод байж байнаа, нөхөд өө. Зодооны шалтаг гэвэл, миний бие 5 настай дагавар эрэгтэй дүүгээ хорионы түмбүүшк-нээс суллан гаргаж хооллосон явдал болно" гэжээ. Цагдаа гүйгээд очтол түмбүүшкэнд хүү байсангүй. Түүний 16 настай ах нь "Ээж та нарыг ирэх сургаар дүүг маань аваад явсан" гэжээ.

тамми хүүхэн

Цагдаа хүүхнийг мушгин мөрдсөөр мотел-д олов. 5 настай хүүг хараад гайхав: Концлагерийн хоригдол лугаа эцэнхий туранхай, толгой тархи, биеэрээ дүүрэн булдруу шарх сорви....... хүүхэд өөдөөс нь өлөн нүдээр ширтэн суух.

Төрсөн эцгэнцэр амисгаа, брадли.

5 настай Жоордан блеймайер эмнэлэгт.



Энэ чинь юу болоод байнаа? гэх цагдаагийн асуултанд 16 настай том хүү өчсөн нь.
"Хоёр жилийн өмнө хойд эцгэнцэр брадли манайд ирэхдээ Жоордан дүүг маань авчраад л хүүхэдтэй гэдгээ мартсан. Бидний төрсөн ээж дагавар дүүд маань анхнаасаа хатуу хандаж хувцасны тэр жижиг өрөөнд сав л хийвэл хорьдог байсан. Хоол унд өгөхгүй. Би төрсөн эмэгтэй дүүтэйгээ ээжийг унтсан хойно айн бэмбэгнэн ганц зүсэм талх аяга устай өгдөг байв. Зочин гийчин манайд ирэх болвол хойд эцэг хүүхдээ дуугүй байлгахын тулд хар тамхи өгч муужруулдаг байсан. Жоордан дүүгээ суллахгүй бол тун удахгүй амь хураах магадлал маш өндөр байсан тул би та нарт мэдэгдсэн юм аа" гэжээ.

Заа, Жоордан хүүгийн амьдардаг байсан түмбүүшк.

Хойд эх ба төрсөн эцэгт ял оноох гэж 4 жил болжээ. Тэр хооронд Жоордан маань хүн төрхөө эргэн олж овоо хөөрхөн болж байтал шүүх төрсөн ээжид нь өгч орхидгийн.

Хүүхдээ хулгайд алдчихаад 2 жил амар тайван дуугүй суусан эмэгтэй ямаршуу ээж юм бол доо, нөж?

Хүүхдээ эмнэлэгт эргэж тойрохдоо инээж ханиах нь гарцаагүй л байх.

Винди холл хүүхэн: "Би энэ өнгөрсөн 2 жилийн хугацаанд хүүдээ аймаар санаа зовдог байсан. Бүүр дааже тамми хүүхний гэрт ирж гуйж түүж ч үзсэн. Гэтэл намайг хөөчихдөг байв" гэжээ.
Сонгодог ээж бол шөнө дөлөөр гэрт нь нэвтэрч бүгдийг нь буудаад ч хамаагүй хүүхдээ эргүүлж авах байсан байх л даа.



Жоордан-д 24 цагт НЭГ (өөсдөө тэгэж хэлсэн байна лээ шүү, ХОНОГТ ГАНЦ ЗҮСЭМ ТАЛХ)зүсэм талх ба аяга ус өгдөг байсан эгч.

Хамаг асуудлыг бужигнуулсан нөгөө 16 настай ах нь.





Одоо Жоордан 9 настай эрүүл цатгалан хүү болсон гэнээ.

Еэээээ, Жоордан минь битгий л аав ээж шигээ хүн болж үзээрэй дээ........

« Өмнөх сэдэв

20 жил шүдээ угаагаагүй гэнэ дээ................. /видео/

Дараагийн сэдэв »

"иран усан онгоцуудыг боомтондоо оруулаад үзээрээ. Алышьюүү!"




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

001 [112.72.11.111]: 2018-12-19 21:21
орост хүүхдийн толгой тастаад гудамжаар авч явж байсан талаар мааааш дэлгэрэнгүй мэдээлэл оруулж өгнө үү. дахин оруулахыг хүсье.
4    3
Зочин [59.153.87.23]: 2018-12-19 23:32
пизда ийм тэмбүүрсэн монгол лалрууд саяхан ялаа аваад явсан
0    0
Баавар [124.158.94.35]: 2018-12-20 09:44
112,72,11 тэмбүүний гал голомт танаа,
Хоёр жилийн өмнө хүүхэд асрагч узбек хүүхэн ажил олгогч айлынхаа 3 настай охины толгойг огтлож гудамж талбайд толгойг нь чирээстэй "алах акбар" гэж орилж баахан алхасан байдаг. Лалын шашин хүнийг ийм дебил болгож англосаксууд уг дебил шашныг сүүлийн 40 жил хөхүүлэн дэмжиж экстремизмийн суурийг тавьсан байдаааг. Заа, гонорей тембүүний гал голомт 112,72,11 тоот сэжгийн пидорас чи үүнийг уншиж гар хангалга үйлдэх зорилготой дээрх хүсэлт гаргасныг мэдэж байна. Хүүхдийн толгой тастсан тухай чичрэн мэдээлэл хүсдэгийг өөрөөр тайлбарлах аргагүй. Чиний зулбасгууд гэж байдаг юм бол тэднийг иймэрхүү хувь тавилан хүлээж байгаа гэж чамд бодогдох учиртай юмсан. Заавал өөр дээрээ ийм зовлон амсаж байж л ухаарах байх л даа...... дебил хүүр. Хүүхдүүдийг чинь өрөвдөж байна.
3    1
Зочин [49.0.219.108]: 2018-12-20 11:55
МАНАЙД Ч БАЙДАЛ МАШ МУУ БАЙГАА ДАА
0    0
Зочин [150.129.141.166]: 2018-12-30 00:51
АНУ ч тэр Орос ч тэр Хятад ч тэр Монголд ч тэр ийм мэдрэл ацнууд хаа сайгүй л байгаа шдээ. Манайд гэхэд ойрын хэдэн жил ямар ямар хэрэг гарч бна. Ийм юмаар улс төр хийх хэрэг байна уу? Олон хүн сайнтай муутай Ой мод урттай богинотой. АНУ -д гарсан муу хэргүүдийг л оруулах юм. Хааяа ч гсн Оросд гарсан ийм хэргүүдийг оруулж бай л даа
0    0
Зочин [202.9.42.26]: 2019-01-06 17:19
ene hoid esteg hoid eh 2 ni ymar baliar amitad ve uheesee
1    0
Зочин [202.9.42.26]: 2019-01-06 17:19
huurhii huurhun huu
1    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Францын хувь тавиланг 1945 онд шийдсэн нь

Луувантай л очиж болдоггүймшүү.......

Женев-ийн авто үзэсгэлэн-2016: машинууд огтхон ч харагдсангүй

Алтан Ордын археологийн олдворууд 3

Google, Mac, Pixar-ийн гал тогоогоор ахиад нэг шагаая



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд