Ангилал:

Алдартан, Баячууд

Хорвоогийн хамаг баян эмэгтэйчүүд

2015-07-26 18:02 2295 0
Гол нь өөрсдийн хөдөлмөрөөр нооль-оос тэрбумтан болсон эмс шүү.

№1 БНХАУ-ын аньяа Вүү Яажүн.
Хөрөнгө: 5,7 миллиард амдоллар

Сонин сэтгүүлийн сурвалжлагч байсан бүсгүй гэнэт цоороод үл хөдлөх хөрөнгөөр оролдсон нь өдгөө "Longfor Properties" хэмээх хятадын зах зээл дээр тэргүүлэгч компани болсон байна.

№2 Испаний Rosalia Mera човганц.
Хөрөнгө: 4,5 миллиард

Залуу байхдаа эр нөхөртөө туслаж нөхрийнхээ оёдог лифчик бандаашкийг гэртээ оёж бизнес ажиллагаагаа эхэлсэн байна. Энэ гар урлал нь явсаар өнөөдрийн "Inditex" корпорац болсон байна.
Zara брэндийн дэлгүүрүүдийг эзэмшдэг гарууд байх нь л дээ.

№3 Хонг Конгийн Чүү Лам Юү хүүхэн
Хөрөнгө: 2,8 миллиард

Сургууль соёлоо төгсөөд ганц л бизнес-ээр занимаалдсаар ийм букаа болсон гэнэ. Хорвоо дэлхийн хоол хүнс, хэрэглээний бараанд үнэр ба амт оруулагч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэнэ. Яг одоо баагиулж байгаа тамхийг маань уг бүсгүй "үнэртэй" болгосон гэнэ. Өдөр уусан Sprit-ийг бас аньяа амтласан гэх юм.

№4 БНХАУ-ын Жан Шин хүүхэн
Хөрөнгө: 2,7 миллиард

Эр нөхөртэйгээ хамтран барилгын компани байгуулсан нь их амжилттай өсөн торниж байгаа гэнэ. Нөхөр нь залхаад экнэртээ компаний бүх ажиллагааг шилжүүлсэн тул ажаа букаарсан гэх мэдээ байна.

№ 5 АНУ-ын Опра Үинфрий ажаа
Хөрөнгө: 2,7 миллиард

Багадаа их л ядарч зүдэрч өссөн энэ хүүхэн ТВ шоу хөтлөөд баян болсон юм байна. Өдгөө өөрийн ТВ сувагтай.

№6 Дорис Фишер, америк чавганц бололтой.
Хөрөнгө: 2,3 миллиард

GAP, Old Navy, Banana Republic, GAP for kids хувцасны брендүүдийг байгуулагч. 1969 онд жийнс-ний бичил дэлгүүр нээж сууриа тавьсан гэнэ.

Жинхэнэ № 1 баян: БНХАУ-ын Чан Лайва чавганц. 2014 онд гэнэт баячуудын тоонд элссэн учраас ийм доогуур үнэлж байгаа юм уу даа? Уул нь хөрөнгө мөнгө нь сүрдмээр л юм байна шт.
Хөрөнгө: 12,3 миллиард ам доллар

Үл хөдлөх хөрөнгө, барилгын үйл ажиллагаан дээр боссон гэнэ. Яагаад 7-р байранд байгааг ойлгосонгүй.

№8 Италийн Жүлиана Бенеттон ажаа.
Хөрөнгө: 2,1 миллиард

1965 онд ахан дүүстэйгээ нийлж Benetton хувцасны брендийг байгуулсан байна. Өдгөө United colors of Benetton. Үүнээс гадна ресторан баар эзэмшдэг гэх шив.

№9 БНХАУ-ын Сүи Ли Ховкен ажаа
Хөрөнгө: 1,7 миллиард

Хятадын Renhe Commercial Holdings үл хөдлөхийн корпорацид ахиу хувьцаа эзэмшдэг гэнэ.

№10 АНУ-ын Мег Уаятмэн ажаа.
Хөрөнгө: 1,4 миллиард

1998 онд eBay-д хөрөнгө оруулсан юм аа даа. Сүүлд Skype, StubHub, Paypal мэтийг худалдаж авсан байх юм.

« Өмнөх сэдэв

"Сүрчигтэй" гарын үсгүүд

Дараагийн сэдэв »

Арай ч ийм даралттай байж болохгүй ээээээ!




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Зүлгээ ногооноор будаж эхлэв

Хүн аварч байгаад харангадаж талийсан байх юм

Терминаторын эрин айсуй /видео/

1989 оны Хятад улсын майдан хувьсгал

Kiss-ийн гримёрк-оор ороод гарья



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд