Ангилал:

Пөөх!

Хугархай хоёр хөлтэй 4 хоног мөлхөв

2016-02-28 18:03 1862 8
Үнэн хэрэгтээ 1 хугархай ба 1 булгарсан хөлтэй америк эр 2015 оны намар 4 хоногийн турш үйлээн үзсэн тухай мэдээ юм.

Жон Сайн гэх Айдахо мужийн эр 13 настайгаасаа ганцаараа ой модонд ан гөрөө хийж хонуутаар алга болох дуртай нэгэн байж.
Тэрбээр ноднин (50 настайдаа) жаал зэрлэгших санаатай буу бянтааваа үүрэн ой мод руу шумбаад 1 хонож байтал хандгай таарсанд мөшгин хөөж гэнэ. Аазгайтан гүйж байгаад хальтран унаж баруун хөлөө хугачиж зүүн хөлөө булгалав.

Гарцгүй болсон эр яахаа мэдэхгүй хэсэг хэвтэж хөдлөх оролдлого хийх болгонд хөл нь нүд харанхуйлтал өвдөх тул "байгаа газраа амиа егүүтгэсэн нь дээр юм уу даа?" гэх бодол хүртэл толгойнд нь орж байсан гэнэ.

Эргэн тойрон олон арван км-т хүнгүй, утас шөрмөс барьдаггүй бөглүү ойд эрэмдэг зэрэмдэг болсон хүн өөр юу ч бодох билээ дээ, тээ?

Гэвч хүн юм болохоороо амьдрах хүсэл нь огширч мань эр шүд юугаан зуун зам руу чиглэн мөлхөсөн байна. Харанхуй болхоор гал асаан дулаацаж 4 хоног мушилзсаны дүнд анчидын жим дээр ирэв. Тамир тэнхээгээ алдсан анчин өвдөлтөндөө дэмийрэн хэвтэж байхад аз болж 2 мото аялагчид тэр жимээр явж таарч зовлонт эрийг аварсан байна.



Аврагдсаныхаа дараа Жон ийнхүү ярив: "Могой лугаа мушгиралдаж байхдаа бурханд зальбирсан нь 4 хоногийн дараа ийнхүү хариу өгдөг юм байна".



« Өмнөх сэдэв

16 настай банди насаараа хоригдох ял сонсов

Дараагийн сэдэв »

Ехиднаа зараа гал түймрийн дараа




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [103.229.121.170]: 2016-02-29 04:01
Бичсэн юм чинь элэг авлаа
0    0
Зочин [150.129.143.63]: 2016-02-29 04:48
Teneg. Burhan bish hun avarj bhad
0    0
Баянмөнх [43.228.130.59]: 2016-02-29 09:39
Ийм мэдрэмжтэй бичдэг. Хахаха. Өглөө ажилдаа ирээд танай сайтыг шалгахыг зуршл юугаан болгомой.
0    0
Баавар [124.158.94.35]: 2016-02-29 11:10
Талархаж байнаа, улам "гамбаримас" хийх болноо.
0    0
Зочин [172.56.32.52]: 2016-02-29 13:33
het bolshvik talruugaa bolhoos baavar batsaan dajgui medee niiteldeg shu
0    0
Зочин [202.9.41.93]: 2016-02-29 16:41
nuguu hunee uruvduh bish..ineed hurgeed bhiina xaxaxa goe shuu..niitlel medeenuud chini ih taalagddag..tsaashid ihiig hiigeerei odortoo ih ynshih yumtai bval bas goe bgiimoo kk
0    0
Зочин [202.179.11.107]: 2016-03-01 21:08
юун америк эр вэ.Цаана чинь Leonardo оскар авчаад байна.Тэрний тухай юм бичилдээ.Ер нь наад түүх чинь тэр киноноос сэдэвлэсэн юм биш үү.
0    0
berdee [182.160.35.27]: 2016-11-27 21:56
udurtneg ordog ajiltai bolchloo
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

1992 оны ню йорк

Афганистанд 19 настай охиныг завхайрсан хэмээн чулуугаар цохиж алав /зүрх муутай, хэт мэдрэмтгий бол бүү үз!/

Македон хүүхний хардалт аюумбар ажаамуу

1973 оны Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс

Дулааны асуудлаа нэг мөр шийдэв



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд