Ангилал:

Байгаль, Пөөх!

Хүнтэй огт харьцдаггүй Сентинели арлын зэрлэг хүмүүс

2015-04-20 19:54 4358 3
Энэтхэгийн далай Бенгалийн хойгийн Андаманы арлуудын нэг Сентинель арлын уугуул оршин суугчид одоог хүртэл орчин үеийн хүнтэй уулзахаас татгалздаг хорвоогийн цорын ганц омог юм байна. Тэдэнтэй холбоо тогтоохоор тус арал орчим ойртоход ойгоос баахан хар нөхдүүд гарч ирээд үг сүггүй нум сумаар харвадаг аж. Холбоод тогтоох оролдлогыг олон янзаар олон судалгааны байгууллага оролдсон боловч холоос барааг нь харахаас хэтрээгүй.

Судлаачидын үзэж байгаагаар эдгээр омгийнхон гадаад ертөнцтэй холбогдолгүй 60000 жил болсон байх магадлалтай гэнэ.
Одоог хүртэл гал гаргаж чаддагүй галаа манадаг байх магадлалтай.
Нийт хичнээн хүн энэ арал дээр амьдардагыг нарийн гаргаж чадаагүй бөгөөд ойролцоогоор 40-500 орчим хүн байдаг гэж таамаглаж байгаа.
Гадна төрхийн хувьд нигеройд төрхтэй бөгөөд намхан нуруутай 140-150 см өндөр. Мөн ямар хэлээр ярьдаг нь тодорхойгү ийм нэг хэдэн нөхдүүд энэ аралыг хэдэн мянган жилийн турш эзэгнэн амьдарч байна

Арал нь жижигхэн урт нь 7 км өргөн нь 6 км эргэн тойрон далайгаар хүрээлэгдсэн. Эдгээр хүмүүс завь ч хэрэглэж мэддэггүй.

Анх нум сумны зэв нь чулуу байсан бол сүүлийн үед эдгээр нөхдүүд далайгаар хөвж ирсэн хогон дундах төмрөөр сумны зэвийг чадамгай хийж харвах болсон байна. Тус арлын эрэг дээр 1980 онд нэгэн хөлөг онгоц живж түүнээс гол төмрөө авах болсон. Холоос нисдэг тэргээр ажиглалт хийсний үр дүнд эдгээр нөхдүүд газар тариалан эрхэлдэггүй мөн мал аж ахуй ч байхгүй.

1960 аад оны сүүл үед энэтхэгийн засгийн газраас эдгээр нөхдийг судлах бага явуулахад арал уруу 50м илүү ойртож чадаагүй аж. Сайн санаа өвөрлөж ирсэнээ илтгэн эрэг дээр хоол хүнс, сав суулга, мөн амьд гахай буулгахад нөхдүүд гахайг нт алж эрэг дээр булаад кокосоос бусад бүх хүнсийг нь далай уруу буцааж шидээд, сав сулганаас зөвхөн улаан өнгөтэй савыг нь авч бусдыг нь буцаагаад далай уруу шидсэн байна. Холбоо тогтоох чармайлт үр дүнгүй болсон байна.
Мөн National Geographic судлаачид хүртэл холбоо тогтоох гээд суман мөндрөөр булуулсан гэнэ. Саяхан буюу 2006 онд тус арлын хавиар хууль бусаар загасчилж байсан 2 эр мэдэлгүйгээр энэ арал дээр бууж нөхдүүд дор нь бодийг нь хөдөлгөөд эргийн элсэнд мөн л булж орхиж. 2 Загасчины цогцосыг нь авах гэж нисдэг тэргээр очсон боловч нөхдүүд нисдэг төмөр шувууг нум сумаар харваж золтой л унагачаагүй аж.
Одоогийн байдлаар тус арлыг тусгай хамгаалалтанд авч нөхдүүдийн амар тайван байдлыг хадгалах болсон. Энэ нь ч дээр дээр.

Нисдэг тэргийг харваж буй Сэнтинел хүн

Арал уруу 100м ээс ойр ойртох аюултай

Эх сурвалж: wikipedia.org


« Өмнөх сэдэв

1958 оны БНМАУ, хөөрхөн хэдэн зураг

Дараагийн сэдэв »

Оросын шинэ дрон нарийвчлал сайнтай болжээ....... /видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [112.72.13.255]: 2015-04-21 02:11
evguu ym be,
60,000 jil gdg hudla bailgude aldaatai bichee bailgude ain
orchlon horwoo deer gal a ch gargaj medehgui bj yaj num sum aar harwaj chadaj bn a
yaj num hiij medeed bn a,
0    0
Зочин [202.179.20.86]: 2015-04-21 09:34
ymar argaar ene aral deer isen bnaa. baahan tsus oirtson nohduu. payaya veeguim be
0    0
Зочин [49.0.161.80]: 2016-06-08 13:16
lalruud tgd ene jijig aral dr yu idej uudag bnaa
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Танилцацгаа: Lindsey Lohan

Манай зэвсэгт хүчин, хэдхээн зураг 2

Нисдэг төхөөрөмж DRONE оос авсан шилдэг зурагнууд

Заа нөгөө гайхал чинь шалдан шүхрээр нисээд эхэлсэн шүү

24 минут 03 секунд амьсгаагаа дарах нь



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд