Ангилал:

Дайн, Хүмүүс

Хурандаа Каддафигийн охин эх орноо чөлөөлхөө амлав

2016-01-30 19:49 3010 5
Бид хэдэн хоногийн өмнө Хурандаа Каддафи-гийн бага хүү Хамис Ливи дэх эсэргүүцлийн хөдөлгөөнийг толгойлж байгаа тухай мэдээлсэн билээ. Өчигдөр Хурандаагийн охин Аиша ард түмэндээ хандан уриалга илгээв.

Хөөрхий хүүхэн 2011 онд НАТО-гийн алан хядагчидад эр нөхөр болон 2 хүүхдээ алуулсан байдаг. Тэрбээр ээж ба ахан дүүсээ дагуулан Алжир улсад толгой хорогдож байтал НАТО Алжирийн төрийг дарамтлан тэднийг өгөхийг шаардсан юм. Өгвөл бүгдийг цаазлуулах тавилантайг мэдэх алжирчуул Каддафи гэр бүлийн амьд үлдэгсдийг сэмхэн Эритреа улс руу илгээсэн бөгөөд тэнд өдгөө амьдрах Аиша Каддафи ард түмэндээ хандсан бичлэг хийсэн байна.

Бичлэгтээ: "НАТО-гийн алуурчид болон эх орныг маань дотроос нь ялзруулах террористууд манай Ливи улсыг ахин дайлаар мордох гэж байгаа энэ үед миний эцэгт, надад үнэнч үлдсэн ард түмэндээ хандан "сэрэхийг" уриалж байна. Эцгийнхээ эхлүүлсэн үйлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлхэд Ливийн ард түмэн амь насаа хайрлахгүй тэмцэж эцсийн ялалт хүртэл бидний талд тулалдан Жамахириа-г дахин босгоно гэдэгт итгэж байна.
Жамахириа-д үнэнч үлдсэн хэсэг нөхөд бид далд төр байгуулан эх оронд минь газар авах галзуурлыг зогсоох болно.
Өмхий барууныхнаас 3 зоос авч биднээс урвасан цэргийн генерал офицерууд Ливи-д маань анархийн байдал тархааж байгааг дээд тэнгэр харж байгаа, зохих мөчид тэд өөрөө өөрсдийгөө устгах болно.
Миний овог нэр надаас хатуу бөгөөд хариуцлагатай шийдвэр гаргахыг шаардаж байна. Миний овог нэр надад ард түмнээсээ үнэнчээр зүтгэхийг шаардах эрх олгож байна. Энэ бол эцсийн тулаан. Энэ үхлийн тулаанд би бэлэн".


« Өмнөх сэдэв

"Оржинааль"-аараа бөгөөд санамсаргүй 18

Дараагийн сэдэв »

"Ажилдаа ирээрэй, новш оо"




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [59.153.115.175]: 2016-01-31 01:23
Aishad Mongoliin ard tumnii umnuus amjilt husej bna gehees
1    0
Баавар [124.158.94.35]: 2016-01-31 09:58
Нэгдэж байна.
0    0
ss [103.10.22.84]: 2016-01-31 11:21
hairan saixan ulsig aman deere hunii erh ardchilal yarisan muusain baruunihan yaj ugui hiiv
0    0
балдууш [78.209.187.2]: 2016-02-01 06:47
зүгээр байгаа мундаг хөгжиж байсан улсыг там болгож хувиргадаг зуршилтай америк нэг л өдөр цацраг идэвхит үнс бужигнасан асар том булш болох вий дээ. тэдний төлөө биш байгал дэлхий минь л хайран бна
0    1
Зочин [202.179.25.40]: 2016-02-01 11:18
odoo tend aimaar irgenii dain bolj bgaa durtai ni hun alj bna gesen bugd zevsegtei aimaar bgaaz gadniihan uls orniig ni iim bolgochihlooshd bas ard tumen ni teneg bval iim boldiim bna
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Энэ дэлгүүрийнхэн.......... өндөөөөөр болоорой!

"Дэлхийн 3-р дайнд Хятад Хойд Солонгостой хүчээ нэгтгэнэ" гэнэ

Монголын элит давхарга, 1910-1925 онууд

Эртний машин 14

Туранхай эцэнхийгээ гайхуулах шинэ мооод................. /видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд