Ангилал:

Алдартан, Гэмт хэрэг, Түүх

Хурандаагийн хэлсэн хамгийн сүүлийн үг /үнэхээрийн ноцтой/

2015-01-12 09:23 99415 27


Энэрэнгүй Аллах-ын өмнөөс.......
40 жилийн хугацаанд ч байна уу, түүнээс илүү ч юм уу, санахгүй байна, миний бие чадлынхаа хэрээр ард түмнийхээ төлөө зүтгэсэн билээ: байр орон сууц, эмнэлэгүүд, сургуулиуд олгов, өлсөх үед нь хоол хүнс өгдөг байлаа. Би Бенгази хэмээх бүүр найдваргүй цөлийг цэцэглэх ферм болгосон билээ. Тэр роналд рейган хэмээх ковбой миний эх орныг дайрч байхад би эсэргүүцэн тулалдсан үе ч бий. Тэр намайг алах гэж байгаад миний муу гэмгүй өргөмөл охиныг маань алсан шүүдээ. Африкийн Зөвлөл байгуулах гэж Африк тивийн ахан дүүс нартаа чадлынхаа хэрээр санхүүгээр тусалсан.
Би жинхэнэ ардчиллыг, ард түмэн нь улс орноо удирдах зарчмыг хүмүүст ойлгуулах гэж бүх амьдралаа зориулав. Гэвч, зарим хүмүүсийн хэлж байгаагаар, миний энэ зүтгэл хангалтгүй байж дээ. 10 өрөө байр орон сууц, шинэ тавилга, хувцас эзэмшсэн ч сэтгэл нь ханахгүй үргэлж л илүүг нэхэж байдаг улсууд байдаг болохыг мэдэв. Тэд америкчууд болон бусад гадныханд хандан “эрх чөлөө, ардчилал бидэнд хэрэгтэй байн аа” хэмээгээд явж байна гэсэн. Тэд нэг юмыг ердөөсөө ойлгоогүй байна: тэдний систем бол “хамгийн том нохой нь бусдыгаа иддэг үхлийн” систем гэдгийг. Тэд “ардчилал, эрх чөлөө” хэмээх үгэнд хууртан америк гэдэг улсад үнэгүй сургууль, үнэгүй эмчилгээ, үнэгүй эмнэлэг, үнэгүй байр орон сууц, үнэгүй хоол хүнс байдаггүйг умартсан байх нь л дээ. Америкдаа үнэгүй хоол хүнс авахын тулд америкчууд гуйлга гуйж явдаг эс бол урт дараалалд зогсож байж 1 таваг шөл олдог тухай бодохгүй байна л даа.
Тийм ээ, миний бие яаж ч зүтгэж мэрийсэн сэтгэл ханана гэдгийг мэддэггүй бүлэг улс байж. Гэвч бусад нь намайг Салах Ал Дийны дараа төрсөн жинхэнэ араб лалын шашинтан Гамал Абдел Нассер-ийн хүү гэдгийг мэдэх билээ. Салах Ал Дийн нь ард түмэндээ Сүэц-ийн хоолойг нэхсэн лугаа би Ливи эх орноо ард түмэндээ нэхэмжлэн авсан. Тэр агуу хүн надад үлгэр дууриалал болж би ард түмнээ колончлолын дарамтаас ангижруулах гэж, бидний баялгыг хулгайлах санаатай хулгайчуудаас ард түмнээ ангижруулах гэж өнөөг хүртэл явсан.
Өнөөдөр, дэлхийн түүхэн дахь хамгийн хүчирхэг цэргийн хүч намайг алах гэж мөшгөж байна. Миний бяцхан Африкийн хүү: обама намайг алах гэж эх орныг маань дайрч байна. Тэр бидний эрх чөлөөг авах гэж, төлбөргүй эмчилгээ, сургалт, хүнс, төлбөргүй байр орон сууцыг маань “капитализм” хэмээх америкийн хулгайн систем-ээр солих гэж дайрч байна. Гэхдээ “гуравдагч ертөнц” болох бид энэ нь үнэндээ юу болохыг ойлгож байгаа: корпорациуд улс орнуудыг, дэлхийг удирдана, ард түмэн зовно.
Иймд надад сонголт байхгүй, би байр сууриа хамгаална, Аллахын хүслээр би өөрийнх нь замналыг дагаж байгаад үхлийг угтах болно: миний эх орныг хоол хүнс, эрүүл мэнд, боловсрол соёлоор баяжуулсан, Африк ба араб ахан дүүстээ туслах хэмжээнд хүргэсэн замналыг би дагана.
Би үхэхийг хүсэхгүй байна, гэхдээ тэрүүндээ тулдаг юм бол энэ улс орныг, ард түмнийг, олон мянган хүүхдүүдээ аврахын төлөө эргэлзэхгүй үхнэ.
Миний энэ хэлсэн үг дэлхий хорвоод хүрэх миний сүүлчийн дуу хоолой болог: НАТО-гийн загалмайтны дайралтанд би босон тэмцсэн, хэрцгийлэлтийн өөдөөс босон тэмцсэн, урвагч нарын өөдөөс босон тэмцсэн, барууны колонист амбицийн өөдөөс босон тэмцсэн, Африк Арабын жинхэнэ ахан дүүс нарынхаа хамт гэрлийн туяа мэт босон тэмцсэн.
Хүмүүс орд харшинд амьдарч байхад би энгийн сууц асарт амьдарч байлаа. Би Сирт хотод өнгөрөөсөн хүүхэд залуу насаа хэзээ ч мартаж байгаагүй. Би үндэсний баялгаа дэмий юманд зарцуулж байгаагүй. Ерусалим-ыг исламын төлөө аварсан, жинхэнэ лалын шашинтан, Салах Ал Дийн лугаа би өөртөө бага авч хэрэглэсэн.
Баруунд намайг зарим нь “галзуу” “өвчтэй” гэдэг. Тэд үнэнийг мэдэж байгаа боловч худлаа жүжиг тоглосоор л байгаа. Тэд манай нутаг эрх чөлөөтэй, колончлолын саврын гадуур гэдгийг сайн мэднэ. Миний бодол санаа, замнал тунгалаг ойлгомжтой гэдгийг, намайг ард түмнээ эрх чөлөөтэй байлгахын тулд цусаа үл хайрлан тэмцэнэ гэдгийг. Бид зорилгодоо үнэнч ба эрх чөлөөтэй байхад Аллах туслаг.
Муаммар Каддафи
2011 оны 8 сар

« Өмнөх сэдэв

Хурандаа Каддафи-гийн гэр оронг тонож байгаа нь, 2011 оны 9 сар

Дараагийн сэдэв »

солонгосын хойг руу 4 дэхь байлдааны группээ явуулхаар боллоо




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

« Өмнөх сэтгэгдлүүд
Eriin hiimori [27.123.214.87]: 2016-04-14 09:14
Jinhene udirdagch baojee
5    0
Зочин [202.21.112.202]: 2016-05-19 12:34
Хөөрхий ард түмнийхээ төлөө мөн ч ихийг хийсээн. Хараалган зүхүүлэн шившиглүүлэн байж. Даан ч түүнийг аллах нь ч ард түмэн нь ч ивээсэнгүй. Ард түмэн ийм л байдаг. Сая монголчууд 1072 хувьцаагаа зарах гэж эх орноо зарах гэж яаж шившгийн хоног төрүүлэв, ийм л байдаг байхгүй юу. Нэг их эх орноо гэж цээжээ дэлдээд хүн бүр эх орноо зарах л санаатай. Тиймээс ард түмнийг ташуурдаж, бас нөгөө гараараа өршөөж л захирдаг. Монголыг коммунистууд сайн цэвэрлэсэн ч бас л үндэс нь тасрахгүй улсаа зарагчид олшрсоор л. Тэд ардчилал хүний эрх эрх чөлөө либрализм глобализм НАСА ярьдаг. Эх орон ард түмнээ ярьдаггүй, ярьсан ч мал нохой мэт ханддаг. Мөнгө өгсөнгүй эх орноо зарсангүй гэж хараадаг. Гадаадынхныг дагаж хуйларч шавхрууг нь хамж Ерөнхий сайд нь шанаадуулж Ерөнхийлөгч нь өршөөдөг. Тэрбумаар нь хулгайлахад яадаг ч үгүй. Ийм л байдаг, байсан, байх ч болно. Ийм учраас дэлхий дээр колонийн систем байдаг, үнэндээ колони бологчдын хохь. Соёлтой эх орноозарагчид нь эдийн засаг чинь сүйрвэл гадаадад гарч амьдарна гэж айлгадаг. Эмс нь гадаад нөхөртэйгөөрөө бахархаж монголоо доромжилдог. Гэхдээ яая гэх вэ доромжлуулахаар хөгийн амьтад л доромжлуулж байгаа юм. Тиймээс бүгд арчаатай сэхээтэй ухаалаг бай.
29    3
хайр [202.179.31.242]: 2016-06-06 10:37
лалын шашинтай хүний хойноос маанын ерөөл уншуулж болохуу?
5    0
Зочин [103.26.195.70]: 2016-06-12 12:05
Энэ хун миний мэдэхийн 1980 он л хурандаа байсан Эх орныхоо телее хичнээн ихийг хийсэн ч бух эрх мэдэхийн Перт нь байсан ч хурандаагараа дууссан Манай шуналууд бол аль хэдийн генерал мареал болчихсон байх биз Ардын тумнийхээ телее явсаар л дууссан даа Эх орон гайхамшигтай хурандаа даа Хун л болсон хойно муу сайн байсан л байлгуй
14    1
Зочин [202.9.40.37]: 2016-06-12 16:42
Агуу эх оронч
6    0
Зочин [103.212.117.109]: 2016-06-13 01:51
Барууны ятгалгаар хегеесен Манайхан ч ялгаагуйэЦэдэнбал даргап яллаж целсен
8    0
Зочин [27.123.214.81]: 2016-06-16 22:32
Монголчуудад хамаатай шүү. Сургамж болно.АНУ -г их шүтвэл бид ч удахгүй. Тэдний төлөөлөл нь ардчилсан намынхан шүү дээ.
7    0
ii [150.129.140.114]: 2016-06-18 18:01
mongol hyatad shig aajim aajimaar shiljih estoi bsiimaa ymarch yum iig tovchilno gej gurilddag zangaasaa yaraad daaraad yvaa humuus dee
3    0
Зочин [202.179.23.82]: 2016-08-09 13:21
Монголчууд бид үнэхээр ухаалаг ард түмэнтэй шүү?Ямар азаар бид ардчилсан ерөнхийлөгчтэй "Ардчилсан коммунист"нийгэм санаачлан байгуулж чадваа дэлхийн хамгийн сэтгэл хангалуун жаргалтай "Боол"болж төрсөндөө ард түмний нэгэн эс би баяртай байдөг дөө!!!өөөө
1    0
Зочин [103.57.92.103]: 2016-11-19 20:59
Obama ter ued erunhiilugch boloogui bsn, eceg huu 2 Bushtai l holbootoi
1    3
Баавар [124.158.94.35]: 2016-11-19 21:19
103,57-оо,
Андуурч байнаа. 2009 онд обама ерөнхийлөгч болсон. Ливийн дайн 2010 онд эхлэж 2011 онд Хурандаа Каддафи англосаксуудад алуулсан байдаг. Харин эцэг, банди буш тухайн үеийн хорвоо дэлхийн бүх гай зовлонтой холбоотой нь үнэээн.
3    1
Зочин [66.181.189.231]: 2017-01-14 08:25
ЭНЭ АУГАА ИХИЙГ ХИЙЖ ЛИВИ УЛСЫГ БОСГОСОН ХУН ДЭЭ... ЗОВЛОН УЗЭЭГУЙ ТЭНЭГУУД БУСДЫН ХАТГАЛГААР САЙН ХУНЭЭЭ УГУЙ БОЛГОЖ УЛСАА НУРАА,АН ДАА...
9    0
Зочин [103.10.22.49]: 2017-01-14 14:25
Гэтэл бүх хүн америк очиж амьдрахыг мөрөөдөхий. Тэр дээр сэтгэгдэл бичсэн хүн,үрс нь америк очихсон гэдэг ш дээ гайхмаар юм.
2    3
зочин [103.26.193.63]: 2017-01-15 15:33
Каддафи, Саддам хоёр үнэхээр агуу эх орончид байжээ
4    0
Зочин [202.179.29.215]: 2017-01-15 23:58
Ирак,Ливи,Тунис гээд африк,арабдаа хөгжил,э/з раа тэргүүлэх улсууд байв даа.Өмхий ЯНК ууд.Одоо нөгөө Каддафиг алдаг баагий нар ардчилсан америкдаа сармагчингийн бөгс долоогоод,эхнээсээ турж үхэж бга даа.Эр орондоо бга нь балгасанд амьдраад,Агуу Каддафигаа сангалзаад.Энэ орнууд ахж өндийхгүй ээ.
3    0
Зочин [103.23.51.3]: 2017-01-16 21:38
ODOO ENE ULSIIN ARD TUMEN YAMAR ZOVLON UZEJ BAIGAAG DELHII HARJ BNA BODOH L HEREGTEI
1    0
Зочин [203.91.115.39]: 2017-02-26 17:56
Margaangui ene hun eh oronch.Amerkiin gar hursen gazar buzartaj bn.Tend amerikiin erh ashig gej bii.Busad ni ongolon daldalt.Livi gej bolomjiin oron bsn.Odo tuuniig sanagalzaad,amerkid shuluulj bga biz.Amerkiin ardchilal,or hoyor delhiig donsolgoj bn.Manaid hurii gsn ch 2 horsh maani zovshoorohgui.Harin bid mash hariutslagatai huulia changalj,uilverjih heregtei bn.
0    0
Зочин [103.229.123.238]: 2017-06-14 07:51
Ард түмнийг Сталин шиг захирах хэрэгтэй юм биш үү.Бөөцийлбөл бөөсөө ч алж чадахгүй болж ийм байдалд ордог юм байна
5    0
Ard tumniig bas jaahan changaldag yum [109.88.138.101]: 2017-08-19 02:11
Ene ard tumeng bas nileed changalj baihgui bol boldoggui. Bootsiilbol daraa ni ulam ihiig neheed, zond orhiod haychihaar busdiin hool bolood gazar nutag ch ugui, yuch bolood baidag, yanziin humuus shuu. ene ard tumen chin. Hoorhii mini ardchilsan zamaar yavag geed orhichihson chin zovhon luivarchdiin hool bolood duussanaa say medeed, Tsedenbal dargiin buyniig odoo gaihaad suuj baigaa biz dee.
0    0
Зочин [150.129.141.75]: 2017-08-30 10:10
Ард түмэнд амьдрах бизнес хийх боломжийг олгохоос өөр хэт бөөцийлөөд байвал яг ийм замаар л явна.Мөн ардчилал хүний рэх чөлөө гэсэн далбаан дор улс үндэстнийг бусниулан баялгийг нь дээрэмдэх корпроациудын арга бол капиталын орнуудын үндсэн зорилго юмаа
1    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Энэ японуудад нэг нууц байна

Өнгөрч буй долоо хоногийн шилдэг зурагнууд

Үлгэр лугаа явдал

Нохойны үс яагаад босов

Нисдэг төхөөрөмж DRONE оос авсан шилдэг зурагнууд



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд