Ангилал:

Бизнес, Гэмт хэрэг, Зөвлөгөө, Нийгэм, Түүх

Хүүхний гэдэснээс татвар авч хөлждөг улс байна цаана чинь

2015-01-06 18:01 4771 2
Муусайн империалист-капиталистууд ичих нүүрээ элгэндээ наасан гэдгийг мэдэх боловч ийм туйлдсан татваруудаар түмнээ дарангуйлдаг гэж санасан ч гүй.

1700-1851 онуудын хооронд Англи улсад "цонхны татвар" гэж байж. Байшин тань цонхтой бол татвараа төл, ердөөсөө. Эхэндээ цонхны тоогоор татвар хураадаг байсан бол сүүлдээ цонхны хэмжээгээр татвараа тооцож ярваатах болсон байна. Уг татвар байх хугацаандаа 6 дахин нэмэгдсэн гээд боддоо! Сүүлрүүгээ ч огт цонхгүй байр байшин их баригдах болж түүнээс болж англичууд өвчнөөс салахаа больсон тул муу ёрын татварыг хүчингүй болгов гэнэ. Франц улс бас ийм татвартай байсан байна.

Төлбөртэй жорлон гээч үзэгдлийг хэн анх "нээсэн" гээч? Тиймээ, нөгөө л европын нэгэн улс: Ромын их гүрний хаан Веспесиан 70 онд нийтийн жорлонгоос мөнгө хурааж эхэлсэн байна. Хүү нь дургуйцаж "арай ч дээ, тийм бохир балиар мөнгө аваад байхдаа яадгийн?" хэмээн бухимдахад шуналт аав нь хүүгийнхээ хамранд нөгөө хураасан зоосийг нааж "миний хөө, мөнгө үнэртдэггүй юм" гэсэн гэнэ.

Сүүдрийн татвар. Бас л европ орон: Италийн Венец-д хотын эзэмшлийн газар дээр сүүдэр үүсгэвэл татвар айсуй. Жилжингээ нар гараагүй байсан ч татвар айсуй. Зөвхөн бизнес эрхлэгчдэд хамрагдах татвар. Сүүдэр үүсгээд явж байгаа хүн төлөхгүй (овоо доо, энэрэнгүй төртэй юм). 1993 оноос авч эхэлсэн татвар гэнэ.

Египт-ийн төсөвт "гэдэсний бүжиг"-ийн татвар жилдээ 250-400 сая ам.доллар оруулдаг гэнэ. Египт-ийн бүжигчин бүсгүйчүүд төсөв бүрдүүлэгч 3 дахь хүчин зүйл гэнэ. Манай Эрдэнэт л гэсэн үг юмдаа.

Австр улсад өвлийн амралтын үеэр 150 мянга орчим цана чаргаар наадагсад гэмтэл авч эмнэлэгт эмчлүүлдэг тул Астрийн төр "гипсийн татвар" авахаас өөр аргагүй болсон байна. Амралтын газар орох хүн бүр бяцхан хураамж төлдөг нь автоматаар эмнэлгүүдийн дансанд орж түүгээр нь тонн тонн гипс базаадаг байх нь.

Хориотой хар тамхи борлуулсны татвар. Хамгийн утгагүй татвар. АНУ-ын татварын тайлангийн маягтанд "хууль бусаар мансууруулах бодис худалдсаны орлого"-оо тэмдэглэх нүд байдаг гээд боддоо.

14-р зууны Англи улсад амьдралын татвар гээч юмыг хураадаг байв гэнэ. Амьд салгалаад явж л байвал "татвараа төл, амьсгаа минь". Тун удалгүй харц ноёд бөөнөөрөө нийлж энэ татварын эсрэг лайтай бослого гаргасан тул хаан ухрах араандаа хийсэн гэнэ.

Хятад хүний татвар, тиймээ: хятад хүний татвар. 20-р зууны эхээр Канад руу хятадууд их хэмжээгээр дөрвөдөг байсан тул энэхүү татварыг бүх хятад иргэдээс хураадаг болсон байв. Гэтэл 1923 онд татварыг хорьсон гэнэ. "Ивий муу хятадуудыг өрөвдөөд хорьсон байхдаа" гэж бодож байна уу? Буруу бодож байна. Зүгээр л 1923 оноос хятад иргэдийг уртааш нь Канадад орохыг хорьсон болохлээр.

1660 онд нөгөө л алдарт англид "гал түлсний татвар" хэмээх татвар авах гэж байгаад төрийнх нь "арай ч зэрлэгтэж байгаа юм бол уу?" гэж сэтгэл нь зовнисноо "яндангийн татвар" хураахаар болсон гэнэ. Нэр өөрчлөгдсөнөөс татвар хэвээрээ үлдэв. Татвар бага төлөх санаатай англи ард түмэн нэг янданд олон гал голомт холбож сэргэлэнтсэн боловч хаа сайгүй гал түймэр гарч өөрсдөө хохирсон байна. Төр ч гэсэн энэ тэндхийн гал түймрээс залхаж татвараа хүчингүй болгосон байна.

Давсны татвар. Цагийн сайханд энэтхэг хэмээх колондоо англи улс давсны татвар ноогдуулхаар болсон гэнэ л дээ. Зүгээр ч нэг татвар биш, 4000%-ийн татвар. Ахиад анхааралтай умшицгаа: ДӨРВӨН МЯНГАН ХУВИЙН. Лайтай юу? Чадаж уу?
Заа, тэгээд энэ татвараас болж л нягтлан бодогч Махатма Ганди маань алдар цуутай болсон юм даа, хүүхдүүдээ. "Биднийг хүчирхийлж болно, боолчилж болно. Гэхдээ 4000%-ийн давсны татвар арай дэндэж байгаа юм биш үү" гэх бослогыг Ганди толгойлон удирдсанаар Энэтхэг улс эрх чөлөөгөө олох эхний үе шатаа давж байждээ.

Швед улсад хүүхдийн нэрийн татвар авдаг байна. Хүүхэд 5 нас хүрэх даруйд эцэг эх нь татварын албанд очиж хүүхдийнхээ нэрийг бүртгүүлж 5000 кроны (900 мянга төгрөг) төлбөр төлдөг гэнэ.

« Өмнөх сэдэв

Монгол бөө нарын үзүүлсэн ид шидүүд

Дараагийн сэдэв »

Шал аймаар 6




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

OMOO [180.149.98.106]: 2015-03-08 14:08
Haha chadjiishdee
0    0
77 [202.180.216.162]: 2016-09-22 08:55
СЕКСИЙН ТАТВАРЫГ МОНГОЛД БУЮУ ДЭЛХИЙД БИЙ БОЛГОМООР БАЙНА. ХЭН ИХ СЕКС ХИЙСЭН НЬ ТӨДИЙ ИХ ТАТВАР ТӨЛДӨГ БОЛОЁ
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Балын харандаагаар фото зураг шиг

Ралли Замын Үүд-Эрээн 1990-2015

Югославийн байлдааны онгоцны бункер

хэрэггүй мөртлөө үнэтэй эд хогшилоос

Шалдар булдар 55



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд