Ангилал:

Хүмүүс

Хүүхнүүд та нараараа бяд бахархдаг шүү......

2015-10-28 14:13 1819 1
Эмэгтэй хүн аль ч талаараа дийлдэшгүй юм байнөө.



Эмэгтэй хүний зүрх эрэгтэйнхээс хурдан цохилдог

Эрчүүлээс 2 дахин их нүдээрээ анивчдаг байна.

Эмэгтэй хүн өөхөн давхаргаа эрэгтэй хүнээс 30% удаан хайлуулдаг тул өлсөж цангах нь удаан.

Эмэгтэй хүний биеийн эсэргүүцэл хамаагүй өндөр

Эмэгтэйчүүдийн тархины corpus callosum гэгч хэсэг нь эрэгтэйгийнхээс зузаан ба 30% их нерв-ийн холболттой байдаг тул тэд нэг дор олон үйлдэл хийхдээ гаргуу аж. Энэ ч үнэн шүү: утсаар ярингаа зурагт үзээд, хумсаа будаад, хар юмтайгаа хэрэлдээд чадаад байдаг тал бий шүү.

Эмэгтэй хүний хэлний амтлагч рецептор олон тул эрэгтэй хүнээс нарийн амтлах чадвартай.
Өвдөлтийн рецептор олонтойн улмаас багахан өвдөлтийг мэдрэхтээ сайн боловч эстроген ялгаруулах чадвар илүү тул эрэгтэй хүнээс өвдөлтийг илүү тэсэх чадвартай.

Эрэгтэй хүнээс олон өнгө ялгадаг. Өнгө ялгах чадвар маань Х хромосомтой шууд холбоотой байдаг гэнээ.
Арьс нь 10 дахин мэдрэмтгий гэнэ.

Эмэгтэй хүний үе мөч хамаагүй уян налархай байдааг. Учир нь булчин шөрмөс дахь эластин коллагений агууламж өндөр.

Эмэгтэй хүний тархины цахилгаан идэвхижил нойрондоо дөнгөж 10%-аар буурдаг тул эмэгтэй хүн сэргэг унтдаг байна.

Орон зайн мэдрэмж эрэгтэй хүнээс муу тул "эгнээн зогсоолд" машинаа оруулахдаа тааруу байдаг гэнэ.

"Яриа хөөрөө" хариуцсан тархины хэсэг нь агуу хөгжсөн тул эмэгтэй хүн өдөрт 8000 үг хэлж байхад эр хүн чүү ай 4000 үг хэлдэг байна.

Үнэрлэх эрхтэн илүү хөгжсөн, төрөлхийн шинж чанар.

Эмэгтэй хүний хараа "периферийный" тул тэдний харц бараг 180 градусыг хамардаг. Эрчүүд харин "туннел"-эн хараатай тул юмны хол ойрыг сайн мэдэрдэг.

Эмэгтэй хүний хүзүү хамаагүй уян тул хүн дуудхад эмэгтэй хүн толгойгоо эргүүлж хардаг бол эрэгтэй хүн бүх биеэрээ эргэж тэнэгтдэг байна.

Эмэгтэй хүн жилд дунджаар 30-64 удаа уйлдаг бол эрэгтэйчүүд 6-17 уйлдаг байна.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн 35%-д нь идэх боломжгүй эд материал идэх хүсэл (тэвчишгүй хүсэл гэж байгаа шүү) төрдөг байна. Шохой, хөрс шороо, нүүрс, шүдэнз, замын хар, гутлын тос, балруул, барааны саван гэх мэт.
Эмэгтэй хүний бие дахь прогестерон, кортизол, эстрадиол гормоны түвшин өндөр байдаг тул аюул осол мэдрэхдээ сайн гэнэ. Мөнөөх 6 дахь мэдрэмж сайн хөгжсөн байх нь л дээ.

« Өмнөх сэдэв

Манай "парадокс-лог" урд хөрш

Дараагийн сэдэв »

Оросын шинэ дрон нарийвчлал сайнтай болжээ....... /видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

erde [103.10.23.52]: 2015-10-28 21:02
ter tusmaa mongol emegtei hun iluu munadag yum bna , ur huuhed er nohor hamaatan sadan geed l bugdiin zutguuriin bogon shig l chirch bna.
3    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Танилцацгаа: Lindsey Lohan

Манай зэвсэгт хүчин, хэдхээн зураг 2

Нисдэг төхөөрөмж DRONE оос авсан шилдэг зурагнууд

Заа нөгөө гайхал чинь шалдан шүхрээр нисээд эхэлсэн шүү

24 минут 03 секунд амьсгаагаа дарах нь



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд