Ангилал:

Монгол, Түүх

Хувьсгалын дараа Монголд амьдарч байсан гадаадынханы түүхэн зургууд

2015-08-20 14:50 4649 3
Оросын худалдаа XIX зууны үед Монголд анх нэвтэрч байсан тэр үед Их хүрээ, Ховд, Улиастай нь тус орны зүүн, баруун, төв хэсэгт нэг нь нөгөөтэйгээ эн зэрэгцсэн тусгай зах зээлийн хүрээтэй, Монголын зах зээлд дангаар ноёрхохын төлөө өөр хоорондоо өрсөлдсөн худалдааны төвүүд байсан бол ялангуяа Орос улс Сибирийг дамнасан төмөр зам тависнаас хойш Монгол улсын нутагт бүрэлдсэн тус орны хөгжил дэвшлийн гурван босоо тэнхлэгийн хамгийн томоохон дээрх нийслэл хүрээ нь хорьдугаар зууны эхэн үед бусдаас түрүүлэн хөгжиж, Монголын зах зээлийн төлөө өрсөлдөөнд ялалт байгуулсан Монголын нийслэл хүрээн дэхь Оросын пүүсүүд гол анхаарлыг баруун тийш Хангайн нурууны орчим дахь зах зээлд хүчтэй хандуулсан учир Монголын зүүн талд Ачит бэйс (Баян түмэн) Далай вангийн хүрээгээр төвлөрсөн оросын худалдааны тусгай нэгэн зах зээл буй болж Нийслэл хүрээний зах зээлээс тасарч Нийслэл хүрээний Орос пүүсүүд Улиастай орчимд ноёлох болсноор Улиастайн зах зээл Нийслэл хүрээний зах зээлийн хүрээнд хамаарагдах болж, баруун хязгаарт Ховдын зах зээл биеэ даасан хэвээр үлджээ. Монгол дахь гадаадын худалдааны төвүүдийн дотроос хамгийн том нь Нийслэл хүрээ байлаа. Энд XIX зууны 60-аад оноос (1862) Орос, ХХ зууны эхэн (1907,1909) үеэс Англи, Америк, Герман зэрэг хэд хэдэн орны худалдааны капитал Монголд нэвтэрч улмаар Монгол орон даяар салбарлан ажиллаж байжээ.



Нийслэл хүрээнд зөвхөн оросын 26 пүүсийн салбар байсны хамгийн том нь Каковын ба Басовынх байв. (Каковиных-Барилгын зургын институтын байранд) (Басовынх Дүрслэх урлагийн музейн урд талд) эднийхэн 1909 оноос хошуудаар салбар нээж, худалдаалж эхэлсэн бөгөөд Каковин ба Басовынх болон түүний хоршоо холбооны Швецовь, бас Стукенко Будерман “Андерсан, Мейер зэрэг гадаадын пүүсүүдийн салбарын ажиллаж байсан байдлаас зах зээлийн хамрах хүрээг гаргахад Түшээт хан аймгийн хойд, баруун хойд (одоогийн Төв Сэлэнгэ, Булган)” сайн ноён хан аймгийн хойд (Архангайн хойд, Хөвсгөлийн өмнөд) , Засагт хан аймгийн баруун өмнөд (Говьалтай Дарви Тонхил), Төв зүүн хойд талын хошууд (Төв аймаг) Хөвсгөлийн хязгаар зэрэг газар нутгийг хамарч байжээ. Оросын худалдааны төвийн хэсэгт хүрээ-хиагтын бүс нутгийн орос худалдаачид мөн ноёлох байртай байв. Энд Монгол дахь Оросын пүүсийн бүх салбарын 27,4%, Нийслэл хүрээний зах зээлийн хүрээнд багтаж байгаа Оросын худалдааны төв хэсэг дэхь пүүсийн нийт салбар 40,9% Түшээт хан аймаг дахь оросын бүх пүүс, салбарын 87,5% Монголд нэвтэрсэн Англи, Америк, Герман зэрэг бусад орны худалдааны бүх пүүс, салбарын 66,7% нь байсны дээр Нийслэл хүрээ, Хиагтын бүс нутагт Монгол дахь гадаадын (тэр дундаа Орос, бусад орны) пүүс салбаруудын төв контор, захиргаа зэрэг толгойлох байгуулага хүмүүс төвлөрч байв. Үүнийг Монголд худалдааны капиталын нэвтрүүлсэн зарим томоохон орнуудтай харьцуулахад хятадын пүүсийн Монгол дахь салбарын 62,3% нь төвийн хэсэгт байршилтай байсан байна. Энэ бүхэн нь одоогийн Архангай, Завхан аймгийн ихэнх, Баянхонгор, Хөвсгөл, Булган аймгийн зарим нутаг ганцхан хаант оросынх биш тус оронд худалдааны капиталаа нэвтрүүлсэн ихэнх орны худалдаачдын анхаарлыг ихээхэн татдаг байсныг гэрчилж байна.

Чухам юунд ингэж олон орны худалдаачдын анхаарал татагдав гэж асуух юм бол: ХХ зууны эхэн үе, нэн ялангуяа дэлхийн I дайны үед өндөр үнэд хүрч байсан чухал таваар болох үхэр сүрэг, түүний дотроос сарлагын нутагшилтаа шалтгаалж ийнхүү анхаарлыг нь татах болсон байна. (дурьдсан нутгийн бүх үхрийн 70% нь сарлаг байгаа) Түүнээс гадна оросын худалдаачдын монголчуудтай худалдаа хийж харилцаж байсан байдлаас үзэхэд тэд худалдан авах зүйлэээ рублиар худалдан авч, тээврийн хөлсийг бас рублиар тооцон байсан бол энэ нь Монголд нэвтэрсэн орос зэрэг орнуудын нөлөөгөөр тус орон дахь хүрээ хиагтын бүс нутаг, Монгол нутгийн төв, умард баруун болон зүүн хойд талын нутгуудад түргэтгэн гүнзгийрүүлж, тус оронд тавар мөнгөний харилцаа дэлгэрч эхэлсний гэрч мөн. Бас гадаадын худалдаачдын пүүс, салбарын тоог түүний Монголд байсан хугацаатай харьцуулхад Хятад, Орос, Америкчууд Монголд тус бүр дунджаар 4 жилд нэг салбар нээж байхад Англичууд жилд 2 пүүс, салбар нээж байснаараа Английн худалдааны капиталын Монголд дэлгэрэх хурд хамгийн их байсныг гэрчилдэг. ХХ зууны эхэн үед Монгол улсын хилийн худалдааны Тошинитын улаан байшинт, ширдэг (зулын 25 км) Улхан майхан Ганжуур сүм зэрэгт үе үе худалдааны их зээл нэгддэг болжээ. Үндэсний худалдаачид төрж баяжиж эхлэв. Нэгэнт гадаадын худалдааны пүүс, түүний цэг салбарууд бүхий нутгуудад таваар мөнгөний харилцаа өргөжиж Монгол худалдаачид буй болж тэд зах зээл дээр бие даан худалдаа хийж, зарим нь мөнгө хүүлж ч байсан

Монгол худалдаа их хөгжсөн нутаг нийслэл хүрээ-хиагтын бүс нутаг байв. Монгол худалдаачид үндэсний Монгол худалдааны байгуулалттай болохыг сонирхох болов. 1913 Д. Чагдаржав туршлага судлахаар Англи, Итали зэрэгт аялав. Түүнээс гадна Монгол худалдаачид үндэсний мөнгөн тэмдэгтэй болох эрмэлзэлтэй байсан. Таваар мөнгөний харилцаа буй болж байсан. 1. XIX зууны 60-70аад оны үед Жавзандамба хутагт тэргүүтэй хэсэг ноёд хутагт дээдэс өөр өөрийн нутагт “Тийз” нэртэй тэмдэгт цаас буй болгожээ. Энэ бол үндэсний мөнгөн тэмдэгт сэргээх гэсэн анхны оролдлого байв. 2. Олноо өргөгдсөн хаант улсын үед лам Пунцагцэрэн, Оросын худалдаачин Шоферсецтэй хамтран Монголын хязгаарыг нээн хөгжөөх банкыг 5 сая юанийн хөрөнгөтэйгээр нийслэл хүрээнд анх байгуулж “Бага болзоот” гэж алдаршсан мөнгөн тэмдэгтийг бий болгосон . 3. Монгол улсын хүүгийн тэмдэгт цаас “төгрөг”-ийг С.Данзан хөөцөлдөж 1921 онд Орост хэвлүүлсэн боловч гүйлгээнд гараагүй байсаар 1924 онд Зөвлөлт холбоот улстай хавсран “Монголын худалдаа ба үйлдвэрийн банк” хувь нийлүүлэн байгуулж 1925 онд “ төгрөг ” буй болгосон. Хувийн жижиг гар үйлдвэрүүд хамгийн их бөөгнөрсөн газар бол Нийслэл хүрээ байв. 1915 оны байдлаар “Нийслэл хүрээнд хятадын үйлдвэр үйлчилгээний газар бүгд 464. Үүнээс пүүстэй нь 120, пүүсгүй нь 344, бүх ажиллагсад 951, пүүсэнд ажиллагсад 406, амиар ажиллагсад 545” гэсэн баримт байдаг. Эдгээр үйлдвэр үйлчилгээний газрууд нь хэдийгээр нарийн мэргэжлийн хувийн үйлдвэр үйлчилгээний газрууд боловч ажлын арга нь бүдүүлэг бүр зарц, боолын шинжтэй учир хувиа дөнгөж аргацаасан шинжтэй учир хөгжих ирээдүй муутай байхад Орос, Европчуудын үйлдвэрүүд нь тоо нь цөөн ч гэсэн ажил нь дэвшилттэй байлаа. Хаант Оросынх болон Англи, Америк, Германчуудын оролцоотой байсан жижиг үйлдвэр уурхайн газрууд цөөн хөлсний хөдөлмөрөөр хөгжиж буй учир дэвшилттэй байв. ХХ зууны эхэн үед Монгол улсад Орос-Европ, Америкчүүдийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан Ноос угаалгын газар 109, Арьс шир боловсруулах үйлдвэр 21, савангийн үйлдвэр 2, өлөн гэдэс боловсруулах үйлдвэр-2, архи, ундааны усны үйлдвэр 7, алт нүүрс олзворлох үйлдвэр зэрэг бүгд 170 аад үйлдвэр байв

Эдгээр үйлдвэрийн газрууд бүгд хөлсний хөдөлмөртэй Э.М. Доревскаягийн тооцоолсноор их ажлын үед 10000 гаруй мянган ажилчидтай. Миний тооцоолсноор 10307 монгол ажилчид байв. Үүнээс нийслэл хүрээнд 19 үйлдвэр уурхайг хамааруулан үзэж болно. Т.Д. Стукан ба Савва Вязигин нар 1910 оны сүүлээр Нийслэл хүрээн дэхь ноос угаалгын газартай Англи улсын Бидерманы пүүстэй хамтран уурын том машин, том хэмжээний усан шахуурга авчирч угсарсан нь Монголдоо хамгийн хүчтэй техникт тооцогдож байв. “Монголын зах зээл дээр хожуу орж ирсэн ч гэсэн Англи, Америк, Герман зэрэг өрнөдийн орны худалдааны капитал Монголын зах зээлээс Хятад, Оросын капиталыг зөвхөн үнийн бодлогоор төдийгүй, техникийн давуу хөгжлөөр хүчтэй түрж эхэлсэн нь тодорхой” Монголын тухайн үеийн эдийн засгийн төв хотуудаас хөлсний хөдөлмөр эрхлэх явдал хамгийн их дэлгэрсэн нь Нийслэл хүрээ, Хиагт хотууд байсан ба эндхийн бүх үйлдвэрүүдээс гадна Монголын шинэ баячууд, Үндэсний хөрөнгөтөн хүмүүс хөлсний хөдөлмөрийг сонирхож аж ахуйдаа хэрэглэж байсан жишээ баримт нилээд буй. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд Нийслэл хүрээ бол техникийн дэвшлийг түрүүлж үзсэн. Хөлсний хөдөлмөрийг үнэлж үнэлгээ хамгийн сайн мэдэрдэг, хөлсний хөдөлмөрийн амтанд орсон хамжлагат ёсны жигшин үзэгчид ихтэй. Хамгийн их бөөгнөрсөн газар учир нийгмээ өөрчлөн байгуулах үзэл санаагаар хүмүүжигчид олон байсан нь Монгол улсыг хөгжүүлэх, хамжлагат ёсыг халхын төлөө үзэл санаатнууд хамгийн олонтой байсан зэргээс үзэхэд 1921 оны хувьсгал бол ардчилсан хувьсгал, тэгэхдээ хөрөнгөтний ардчилсан хувьсгал байжээ. Энэ хувьсгалын удирдагчид бүгдээрээ нийслэл хүрээнийхэн байснаараа тухайн үеийн Монгол улсын хөгжил, дэвшлийн гол түшиц газар нь нийслэл хүрээ байжээ хэмээн үзэж байна.

эх сурвалж ulaanbaatart.blogspot.com/











































« Өмнөх сэдэв

Папуа Шинэ Гвинэйн Асаро омгийнхон

Дараагийн сэдэв »

пентагоны ээлжит хулгай илчлэгдэв




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.179.23.48]: 2017-04-17 18:08
luuuhaanuud
0    0
Зочин [66.181.181.163]: 2017-06-03 17:09
Оросуудыг харахад нэг л сайхан
0    0
Зочин [103.242.47.114]: 2018-06-08 21:38
аа новш гэж юу ч ойлгосонгүй
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Зааз, маргаашнаас фитнесс-д явнаа.....

Жинкенэ эмэгтэй боевикийн жишээ /видео/

Өгөөмөр эх

Дүрсгүй орос аньяа нар 12

Ландагыг тамлах нь 1



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд