Ангилал:

Гамшиг, Пөөх!

Хяаамарлаг охин

2016-03-03 14:42 2189 2
3200 метрийн өндрөөс унаад хоёр хөл дээрээ гэртээ харьж болдог л юм байна.

1971 оны 12 сарын 24-ний өдөр болсон гамшиг билээ. Juliane Koepcke охин ээжийнхээ хамт Перу улсын нийслэл Лима-гаас Пукальпа хот руу ниссэн гайтай өдөр байж. Тэнд аав нь ажиллах бөгөөд шинэ жилээр хамтдаа байх хэмээн нисэж байгаа нь энэ. Жулиан охин 17 настай байлаа.
Үдээс өмнө хөөрсөн онгоц замын талдаа ороогүй байтал аадар бороонд бөмбөгдүүлж цахилгаанд нэргүүлэв. Онгоц ч удирдлагагүй боллоо, 86 зорчигчид ч сандралдан бахирцгаалаа, онгоц ч дэлбэ үсэрлээ.
Үүнээс хойш юу болсныг Жулиан охин санахгүй бөгөөд нэг ухаан ороод хартал ажаа суудлынхаа хамт өндөөөөөр гээчийн модны мөчрөөс зүүгдэж байна гэнэ. Эргэн тойрон шатаж уугих юм харагдахгүй, битүү бороо асгарах.

Юу хийхээ мэдэхгүй охин гайхан суух хооронд бороо намжин охин бэмбэгнэсээр модноосоо бууж гэнэ. Ээж нь хажуу суудалд байсан тул ээжийгээ ширэнгэн ойгоор чадлынхаа хэрээр хайвч олдсонгүй. Сүүлд ээж нь онгоц дэлбэрэх үед хол хаягдан хүнд гэмтэлтэй хэдэн хоног ойн дунд амьтай хэвтэж байгаад шархаасаа талийсан болохыг мэргэжилтнүүд хэлсэн болно. Үүгээр "Ланса 508" нислэгийн 85 зорчигчид болон экипажын 6 гишүүд талийн цор ганц амьд үлдсэн нь 17 настай Жулиан охин болов.

Тухайн мөчид охины эгэмийн яс хугарсан, гуяны булчин зүсэгдсэн, нэг нүд нь булдруутан анисан, толгойндоо томоо гээчийн булдруутай хоцорсон байв. 3200 метрээс унасан хүний хувьд цоо эрүүл гарсан гэж хэлж болно. Жулиан өөрөө ямар ч өвдөлт мэдрэхгүй байснаа дараа нь ярьсан байна.
Жулианагийн аав ээж нь зоологчид тул охиноо багаас нь хөдөө гадаа дагуулж чийрэгжүүлж байсан нь охины амьд орсон байх нь: Охин аавынхаа хэлсэн бүрийг эргэн санаж амиа аврах арга хэмжээ авсанд 10 хоногийн дараа аврагдсан гэж хэлж болно.
Сүйрлийн газрыг Перу улсын аврах ангийнхан зөндөө хайвч олоогүй тул хэдэн хоногийн дараа хайлтаа зогсоосон байдаг.



Жулианагийн толгойнд аавын 3 сургааль эргэлдэж байсан нь: 1-рт, урсгал ус олж түүнийг уруудан дага, ус дагаад ямагт хүн байдаг. 2-рт: яруу тод өнгөтэй амьтан, хорхой, ургамалуудыг холуур тойр, хортой байх магадлал дэндүү өндөр, өлсөөд байвал царай муутай мэлхий бариад зажилсан нь аюулгүй. 3-рт: уйлж майллаа гээд нэмэр болохгүй, иймд ухна лугаа чигээрээ зүтгэ.

Үүгээр, бяцхан охин "аавын алтан гурван сургааль" болон онгоцны үлдэгдлээс олдсон атга чихэрээ хармаалаад алхаад байж дээ. Алхасаар горхи олж, дагасаар гол болгож, уруудсаар мөрөн болговч "даган амьдрах" хүн олдсонгүй гэнээ. Энэ аялалд 3-4 хоног зарцуулсан тул нөгөө муу хугархай яс, зүсээстэй мах нь янгинаж, шарх нь идээлхээс гадна 3-4 хоногийн турш юу ч идээгүй охины ходоод хоржигнолт хамаг их зовоож байсан тухай аврагдсан хойноо ярив.

Аргаа барсан охин өмнөө урсах мөрөнд пираньяа махчин загас олноороо сэлгүүцэхийг мэдэвч "Түй чёорт, яадгийн, алхаснаас л хурдан уруудах байх" хэмээн үхлийн ус руу шумбасан байна. Сэлэх үедээ сэлж, хөвөх үедээ хөвж урсан байтал, ашгүй жижигхэн байшин харагдсанд үлдсэн жаалхан хүч энергээ ганц гарынхаа атганд бөөгнөрүүлэн тэр зүг салгалав. Сүйрлээс хойш 9 дэхь өдөр болсон явдал. Гэснээс пираньяа загас охиныг огтхон ч оролдоогүй нь гайхалтай, шархтай шт, уул нь.
Байшинд мөлхөөд ортол хүнгүй, гэхдээ хүн амьдардаг нь илт байсан тул Жулиан шалан дээр тас үсрэв. Маргааш өглөө нь 2 индиан байшинд ирснээр охины зовлон зүдгүүр эцэслэв.

Индианчуул өтчихсөн шархыг нь гялс янзлаж, хоол ундаар бялхуулж завиар эмнэлэгт хүргэсэнд нүд нь орой дээрээ гарсан аав нь салхи лугаа ирж бөөн нус нулимс болов.

Дээрх адал явдлаас хойш Жулиан Германд их сургууль төгсөөд зоологч болсон байна.
Хяаамарлаг охин өдгөө эмээ болчихсон Германы Мюних хотод амьдарч байгаа юм байна.
2011 онд энэ явдлынхаа тухай ном бичиж хэвлүүлсэнд бас бус цол медаль хүртсэн болно.



























« Өмнөх сэдэв

Аварга том усан онгоцуудыг усанд хэрхэн тавьдаг вэ?

Дараагийн сэдэв »

"америкчуултай нөхөрлөж байсандаа үнэхээр харамсаж байна"




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [43.228.130.59]: 2016-03-04 10:51
Заавал уулын оройд гарч баахан цай, хоол цацаад хяамарлаг болдоггүй л юм байнашд.
1    0
Зочин [202.21.106.145]: 2016-03-06 13:04
Nomin unshmaar bna
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Токио-гийн усан трамвай

Монголын сүүлчийн Цаатангууд

Where to invade next (2015) баримтат кино татах линк

англи элитийн "чөлөөт" араншин

Хими-биологийн холимог зэвсэг хэрэглэж дайснаа шантраав



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд