Ангилал:

Гэмт хэрэг

Хямралын үеийн дээрэмчид

2016-02-16 16:14 2090 4
Сүүлийн жилүүдэд эдийн засаг хямарч иргэд мөнгө олохын төлөө юу ч хийхээс буцахгүй болжээ.
Цагаан сарын өмнө аавын маань найз 94 настай өвгөн буурал ахыг тэтгэвэрээ аваад банкнаас гарч байхад нь араас нь банкны хүүхэн бололтой хүүхэн гарч ирээд таны тэтгэвэрийг дутуу бодчиж та дэвтэрээ мөнгөтэйгээ өгч бай би гүйцээж бодоод аваад ирье гэхээр нь юм ч бодолгүй дотроо бараг баярлаад гадаа нь хүлээгээд хоцорч. Зайлуул хөл муутай болохоор яах билээ. Тэгсэн дэвтэр ч үгүй мөнгө ч үгүй хоцоров.
Насаараа цэргийн дарга байсан хүн амьдралдаа ийм юм үзсэнгүй гээд халаглаад сууж байлаа

Бас сарын өмнөхөн настай эмээг хэдэн залуус орцонд цүнхийг нь дээрэмдэж шатны уруу унагаж дээрээс нь гишгэлэн хөл гарыг нь хугалсан хэрэг гарсан.
Ашгүй цагдаа нар маань шуурхай ажиллаж гэмт этгээдүүдийг барьж авсан.
Шоронд эмгэн буурал ээжийгээ санаад сууж байгаа нөхдүүд хашрааж байгаа байлгүйдээ.

Бас гадуур халамцуу, жаахан ядарсан хүмүүсийг нүдэлж аваад бүлэглэж дээрэмдэх явдал их гарах болж.
Бас нэг найз маань нүд муутай харанхуйд юм муу харна. Гудамжаар тэмдчиж явж байгаад байнга дээрэмдүүлнэ.
Арчаагүй хулгайч нар дандаа ядарсан бие хамгаалах чадваргүй хүмүүсийг онилдог болж.
Иймэрхүү нөхдүүдийг газар дээр нь баривал төмсөгийг нь зад өшиглөөрэй. Цаашид олон болж үржихгүй байг.

Бас нэг төрлийн дээрэм нь нийт иргэдийг сүсэг бишрэлээр нь далимдуулж бөөнөөр ховсдож мөнгийг нь авдаг болж. Ийм зүйлийг захын хүн хийхгүй билэг авьяас бүхий хүний хийх ажил. Ийм авьяастай хүн ховор шүү.
Шинэ эрүүгийн хуулинд уул ийм хэрэгт эрүү үүсгэхээр заалт орсон байх юм.


За тэгээд төр засагт байгаа дээрэмчид нь тоогоо алдсан. Төрийн албан тушаалыг мөнгөөр зарах, төрийн өмчийг өөртөө авах, газрын наймаачидыг өсгөн бойжуулсан загалмайлсан эцэгтэй бид чинь.
Эдгээр нөхдүүдийн хамгийн мундаг авьяас бол ичих нүүргүй байж чаддаг чадвар.

« Өмнөх сэдэв

Монголын хоккейчид Украины багийг зодов

Дараагийн сэдэв »

сайхан батиралцаант казак хурим................... /видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Админ [202.9.40.18]: 2016-02-16 21:18
БОДИТ БАЙДЛЫГ НУУН ДАРАГДУУЛЖ ХУУРАН МЭХЛЭХ ГЭДЭГ ЗҮЙЛ АНГИАР БААВАРЫГ Ч АЧЧИХМААР Л ЮМ БАЙНА.
1    1
Зочин [202.179.25.216]: 2016-02-17 11:34
YVGAN TSAGDAAAGIIN ERGUUL GEJ ER ALGA GUDMAAR L DUUREN AYULTAI ZALUUS KARMAANII HULGAICH NAR HOLGOJ BNA HEN BIDNIIG HAMGAALAH YM BEEE
0    0
Админ-д Мэдээ уншигчаас [202.70.34.214]: 2016-02-23 09:57
Бодит байдлыг нуун дарагдуулсан гэж харин ч хүмүүст сэрэмжлүүлсэн утгатай мэдээлэл оруулж байгаа юм биш үү аягүй бол өөрөө ч энэ хуулийн тухай мэдэхгүй сууж байсан нөхөр дөө. Иймэрхүү сүүлийн үеийн Монголчууд юм уу хаанах нь мэдэгдэхгүй юмнууд олон болчихжээ. Өөрөө хийж чадаагүй мөртлөө нэг л их гоочлогч шүүмжлэгч нар!!!
1    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Gucci, chanel, chloe, hermes-ийн эх орон, убрике хот

Дүрсгүй орос аньяа нар 11

46 градусын халуун нэг иймэрхүү..... /видео/

Тайвшруулах увидастай муур /видео/

Салхин цахилгаан үүсгүүр



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд