Гүй, нээрээ....хайрт элбэгдорж маань жийгдэхээсээ өмнө энэ нэг дебил төслөө савчуулаад л дээгүүр доогуур батлуулах хэмээн гүйгээд байгаа нь зэвүүн л дээ...."/>

Ангилал:

Гамшиг, Нийгэм

Хятад, афганчуудыг Монголд суурьшуулах хууль гарах нь...

2016-11-15 19:10 3855 16
Өнөөдөр нэгэн учир битүүлэг О.Алтан гэгч нөхөр "Уг мэдээллийг нийтэлж өгнө үү" гэсэнд бяд аазгаатан нийтлэж байна.
Гүй, нээрээ....хайрт элбэгдорж маань жийгдэхээсээ өмнө энэ нэг дебил төслөө савчуулаад л дээгүүр доогуур батлуулах хэмээн гүйгээд байгаа нь зэвүүн л дээ....

Монгол улс өрөнд баригдаж дампуурлаа зарлахад бэлэн болжээ. Дампуурал зарлахаас өмнө хэсэгхэн боловч тэсч, эрх мэдэлдээ үлдэхийн тулд Монголын олигарх удирдагчид Хятад гүрэнд том өр тавих гэж байна. Гэвч зээлсэн мөнгө дуусаж, дахиад л өр үлдэнэ.

Тэгээд яах вэ. Хариулт нь бараг л бэлэн. Хятадын өрөнд газар нутгаа өгсөн Тажикистан улс шиг болно. Монголчууд өөр гарцгүй болжээ. Хамгийн харамсалтай нь Монголын ард түмэн ийм байдалд орсноо ойлгосонгүй, ойлгох ч сэхээ байхгүй нээ. Монголын сэхээлэг давхарга гэгдэх оюутнууд нь “өлсөж байна”, “нийтийн унаагаар үнэгүй явуул”, “төр 70 мянгын төгрөгөө өгөөд аль” хэмээн орлилдон жагсах нь тун ч эмгэнэлтэй.

Монголын олигарх удирдагчид Хятадад тавьсан өрөө төлж чадахгүй, бас үүнийгээ өөрсдөө мэдэж байгаа тул дараагийн асуудлаа шийдэх ажилд аль хэдийнээ орсон бололтой. Ингээд тэд энд Тажикстаны жишгээр уул уурхай, төмөр зам, газар нутгаа өөр улсын мэдэлд өгөх, тэгээд харь цагаачдыг шинэ нутагт нь суурьшуулах асуудлыг эцэслэн шийдэх зам л үлджээ!

2015 онд Монгол төрийн шийдвэр гарч, Хятадтай хиллэдэг Халх голын 500 мянган Га хамгийн үржил шимт нутгаа “ХАА-н чөлөөт бүс” нэрээр зальт этгээдүүдэд хуваан өгч, ард түмнээ газар нутгаас нь салгах ажлыг эхнээс нь нугалжээ. Хууль бусаар ч газар нутгаа их өгөв. Үүний ганц жишээг дурдвал, 2016 оны зун БНХАУ-ын иргэн Ли овогт нэгэн монгол даргад 200 сая төгрөгийн хахууль өгч, Баянзүрх дүүргийн Их цуурайтын аманд 42
айлын газар эзэмших гэрчилгээ авч шуугиулаад л энэ хэрэг замхарсан. Монгол дарга нар нэг муу жийп авах хахуулиар монгол айлуудын газрыг хятад иргэний мэдэлд өгдөг жишиг тогтов.

Монголын газар нутгийг өөрийн болгосон харийн иргэдэд одоо юу дутуу байна вэ? Тэдэнд шинэ нутагтаа байнга оршин сууж, улмаар Монголын иргэн болж, төрийн хэрэгт нь оролцох хууль ёсны эрх л дутуу байна. Тэгвэл, үүнд хүрэх дөт замыг өнөөгийн эрх баригчид “Хөх үнэмлэх” гэж нэрлэжээ. 2016 оны 11 дүгээр сарын 17-18-нд Монгол Улсын Их хурал олон мянган харийн цагаач иргэдэд дэлхийн “монгол угсаатан”, эсвэл ердөө л ямар нэг “авьяастай” гэх хоёрдмол утгатай бүрхэг нөхцөлийн дор “Хөх үнэмлэх”-ийг замрбараагүй олгож, тэднийг бөөнөөр суурьшуулах хууль батлах гэж байна.

Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос УИХ-д өргөн барьсан “Иргэний харьяаллын тухай” гэх тэр хуулийн төсөл дэлхийн монгол угсаат иргэдийг эрхийг хамгаалах, монгол угсаатны гэх нутагт нь дуудах уярам гоё уриатай хэрнээ ямар ч харь угсаатай хүн өөртөө “монгол” нэр зүүгээд хөх үнэмлэх авч болох хуулийн цоорхой гаргаад, үндэсний аюулгүй байдлыг хангаж байсан өмнөх чухал хуулийн заалтуудыг нь бүрхэгдүүлж, ямар угсаатай нь мэдэгдэхгүй ядуу, ажилгүй гадаад иргэд, дүрвэгч лал шашинт афганчууд, хятадуудыг аажимдаа суурьшуулж, иргэнээ болгоод, Монгол Улсын хүн амын үлэмж хэсгийг бүрдүүлэх үүдийг нээх нь ээ.

Судлаачдын бичсэнээр, УИХ-аар батлах гэж буй “Иргэний харьяаллын тухай” хуулийн төслийг боловсруулсан үндэслэл, томьёолол, утга санаа, тооцоо судалгаа тун дулимаг (http://www.zuv.mn/page/newsmore/5569) бөгөөд Монгол Улс гадаадаас цагаач авах хэрэгцээ шаардлага, тус улсад хэрэгцээтэй ажил, мэргэжлүүдээр гадаадын боловсон хүчин авах нарийвчилсан тооцоо судалгаа, тэдний мэргэжилд тавигдах нарийн шаардлагууд, мэргэжлийн ангилал, нас, хүйсийн харьцаа, Монгол дахь цагаачлалын түүх, ирээдүйн төлөвийн таамнал, цагаачлалаас үүдэх эрсдэл, иргэдээ хамгаалах арга замууд, үндэсний аюулгүй байдлын талаар системтэй судалсан судалгааны ажлууд байсангүй.

П.Цагаан гэгч албан тушаалтан Хөх үнэмлэхийн хуулийн төсөлд ингэж их санаа зовох юун, үндэсний аюулгүй байдлын баримт бичигт Монгол дахь гадаад иргэдийн тоог нийт хүн амын 3 хувиар тогтоосон байдаг, энэ хүрээнд гадаад иргэдийг оруулж суурьшуулна гэж хэлжээ. Тиймээ, энэ хязгаарын дотор тоолоход л яваандаа 90-100 мянган харийн цагаач иргэнд “хөх үнэмлэх” олгох үүд хаалга нээгдэх нь ээ. Энэ бол монгол дарга нарын том бизнес байх болно.


О.Алтан



« Өмнөх сэдэв

Хятадад охин болж төрөх осолтой

Дараагийн сэдэв »

янхан ацны булш нь хүртэл янхных байх юм даа.............




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [103.229.121.217]: 2016-11-15 19:32
Тэмцэе л дээ. Байлдвал байлдая. Үхэх ёстой бол үхье. Залуус, оюутнууд нээрээ арчаагүй өнөө маргаашийн баар, зугаа цэнгэлээ л бодож өдөр хоногийг өнгөрөөж байна. Би надаас хойш үр хүүхдүүд минь яана даа л гэж эмээх юм. Бусдын боол болчихсон явахыг нь амьд дээрээ хармааргүй байна шүү.Монголыг одоо хувьсгал л аварна даа. Хэн нэг нь биднийг удирдаач тэмцэе. Пизда, мөрөөрөө ажилаа хийгээд амьдрах ч арга алга.
9    2
Зочин [103.57.95.253]: 2016-11-15 19:58
Монгол улс 20 жилийн дараа Хятад болсон байх төсөл байна.
4    1
Зочин [103.57.95.253]: 2016-11-15 19:58
100 000 ХЯТАД ХӨХ КАРТ АВААД СУУЬШИХ ЮМ БОЛ ШУУД МӨХӨЛ БИШ ҮҮ.
6    0
Зочин [84.227.117.69]: 2016-11-15 21:11
Orosuud iimerhuu tsagaach irgediinhee asuudliig yaj shiidsen bdg ym bol baavar aa. Neg muljuurtei niitlel hiigeech. Amerik bol green kartaaraa zohicuulsan bn.
1    0
Зочин [103.57.95.253]: 2016-11-15 21:34
Трамп гарч ирээд тэр Грийн картыг бараг болиулах юм гэсэн шүү. АНУ өмнөх шигээ байхаа больжээ. АНУ цагаачдаа сая саяаар нь гаргана. Шинээр ирдэг гаруудыг хана барьж байгаа нь зогсооно гэж байхад Монгол зөрөөд олон мянган хятад авна гэх.
2    0
Зочин [139.5.219.59]: 2016-11-15 21:55
odoo l ter gazar door ortol n muulaad bgd nogoo Dayar Mongol, Khoh Mongol bulgemiin uchriig oilgoj bnu ? tiim undserheg bulgemuud ali ch ulsad bdg bdg l zuil. Ted chin l Mongold ezen suuh shahaad bdg ogor gadniihniig hooj urgeej bsn gdgiig ahin neg sanaarai.
1    0
Зочин [139.5.219.59]: 2016-11-15 22:19
america tsagaachidaa hoogoosoi haha nogoo canadad bdg eej ohin 2 tsaashaa ym bolno doo haha uilj muilaal eh oronoo gh tui ch stglgui har pzda nar thd ene oros hujaa nar chin has temdeggui l bolhoos aimr undserheg humuus ! manaihan gj neg l uls eh ornoo muulsan mundag amitad ! hun amiin 1/15 n gadaadad harlaad yvchlaa ? 200'000 Mongolchuud gadaadad amidarch bn ??? odoo deerees n 100'000 hujaa ain ?? Neeree unendee kazakuud n garq bhd Mongolchuud n garaad duuslaa thuu ? ydarsan amitad n uldeed ter chadaltain gadaadad ochij amidardag iim hogiin niigm bolchood bn ? gadaadad ochij amidraad unendee urtaashaa 60 nas l amidrana tgd ur huuhd n Mongoloor gants ch oguulber helj chadq hun bolood delhii deer tiim uls bdgiig martana ! america ydaj tsoohon ch gsn muu hulgaichuudiig naash butsaagaasai bilee !
2    0
Зочин [66.181.186.110]: 2016-11-16 03:36
Yugaa ch medehgui ugur tolgoinuud mine. Bitgii sawsgana
0    0
Зочин [124.158.107.6]: 2016-11-16 08:44
Энэ хүнийг цааш нь харуулдаг болоосой
0    0
Зочин [202.179.31.242]: 2016-11-16 11:32
tyyniig hutag ruu n zailuul
0    0
ARD TUMEN [183.177.98.26]: 2016-11-16 13:35
Temtsehed oroitoogui bn shuu!!! Mongolchudaa...Odool temtsehgui bol ireeduid ur huuhed mini amiaraa tolno...
0    0
Зочин [103.9.90.228]: 2016-11-16 14:17
МОНГОЛ УЛСЫГ 20 ЖИЛИЙН ДОТОР ЧИМЭЭГҮЙЭЗЛЭХ ХУУЛЬ БАЙНА.
0    0
Зочин [43.228.128.186]: 2016-11-21 16:21
elbegeeg eh oron ruu butsaa hyataddaa bj bai odoo zail
0    0
цц [66.181.185.136]: 2017-01-16 19:18
Арай ч Хятадаар дүүагэчихгүй байх гэж найдаж байна.Харин цус нэг бидний зарим нь хилийн цаана зовж байгааг мартаж болтооргүй санагдаж байна.Яаж хийхээс л шалтгаална даа
0    0
Зочин [43.242.243.76]: 2018-08-22 19:20
муу хүзүүгүй новш.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Америк далайчдыг бэмбэгнүүлдэг байсан мангас

Иран улс "Никарагуагийн суваг" төсөлд оролцохыг хүсэв

Тайпусамын наадам

БМП 50 жилийнхээ ойг тэмдэглэлээ

Сайхан л санаа байна



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд