Ангилал:

Дайн

Хятад нь гадаадад 3 баазтай болхоор болжээ

2017-12-21 20:19 934 4


БНХАУ-ын флот саяхныг хүртэл гадаадад 1 баазтай байв. Африкийн Жибүти улсад.

Тэд 2 дахь гадаад баазаа сэм нээхээр болсныг мэдээллийн албууд өчигдрөөс жиг жуг яриад байх болов. Хятадын засгийн газар нь Шри ланк улсын Хамбантота боомтыг 99 жилээр "өөрийн хүссэн хэлбэрээр" түрээсэлж ашиглахаар болсныг бухимдсан шри ланкчуул уцаарлан ярив. Цэргийн бааз болгох нь ойлгомжтой.

Хамгийн өрөвдлийн нь, Шри ланк төр Хятадад 9 тэрбум долларын өртэй ба түүнийгээ дарж чадахгүй тул ийм түрээсийн тохиорлцоонд хүрсэн байна.

Үүнээс гадна БНХАУ нь пакистаны нэгэн боомтыг 2 жилийн өмнөөс тоноглон шинэчилсэн байдаг. Тэр бодвол 3 дахь цэргийн бааз болох байх.

Шри ланк ба пакистанд байлдааны онгоц шумбагчуудаа зоочихвол Энэтхэгийн далайг хяналтандаа авчихаж байгаа юм. Зүүн Өмнөд Аази руу явах зам шүү дээ. Нөгөө мянмаар улс хаана байгааг хараад ав. Хятад нь мянмаараас ба мянмаараар нефть-ээ зөөх болсныг та бүгдэд бид мэдээллэж байсан. Гэтэл мянмаарт америк цэргүүд бөөгнөрөөд байдаг.....
Сайхан.

Жибүти дахь бааз.
Мундаг бантан айсуй.





Монголчууд бядны санааг зовоож цусыг харлуулах нэг л өгүүлбэр бий: "9 миллиард долларын өр ширээ төлөх боломжгүй болсон тул газар нутгаа 99 жилээр эдлүүлхээр өгөв" өгүүлбэр. Бяд чинь ганц "Эгийн гол" төслийг 1 миллиардын хятад зээлээр хийнэ гээд байлуу? Яалаа? Одоо хэдэн миллиардын өртэй байдаг юм бол доо?


« Өмнөх сэдэв

Маршалын хэдэн зураг

Дараагийн сэдэв »

"Ажилдаа ирээрэй, новш оо"




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.73]: 2017-12-21 21:31
Тэц 5 энэ яриад байгаа уцс хоёрын хүчин чадлыг харьцуул. Тэгээд үнэ өртөг яригдах байх.
1    0
Зочин [66.181.161.95]: 2017-12-22 00:54
Монголд Хятадууд цэргийн бааз барихгүй л дээ. Хэрэв өр ширээ дарж дийлэхгүйд хүрвэл Өмнөговио тавиад туучих биз. Тэгээд өр ширээ дарлаа сайн гэрээ хийлээ би толгойгоороо хариуцана гээд бас нэг эрхэм гараад ирэх вий дээ. Ээ ум маани бодмэ хум пад базарваань.ер нь Монголын найдвар өдөр хоногоор тасарч байна гэхэд хилсдэхгүй.
0    0
ганаа [49.0.218.202]: 2017-12-22 11:33
дотроо л алалцад бна гадагшаа хархаараа гөлөг болно монголын хэсэг новшнууд
0    0
Зочин [66.181.181.115]: 2017-12-22 20:09
hytaduudiig ovchnoor l ylna shuu
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Gucci, chanel, chloe, hermes-ийн эх орон, убрике хот

Дүрсгүй орос аньяа нар 11

46 градусын халуун нэг иймэрхүү..... /видео/

Тайвшруулах увидастай муур /видео/

Салхин цахилгаан үүсгүүр



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд