Ангилал:

Дайн, Нийгэм

Хятад Сирийн хамтын ажиллагаа өргөжихөөр боллоо

2016-08-18 16:11 1176 6


Уржигдар БНХАУ-ын контр-адмирал Гуан Ю Фей Сирийн батлан хамгаалахын сайд Фахед Джасем аль Фреж-тэй Дамаскад уулзсан байна.

Тэрбээр: "БНХАУ нь хэзээд Сирийн ард түмний тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг дэмжиж ирсэн ба дэмжих болно. Өнөөгийн бэрх нөхцөлд бид Сири төртэй цэргийн салбарт мөн хүмүүнлэгийн салбарт туслалцаа үзүүлж ирсэн бөгөөд ирээдүйд уг хамтын ажиллагааг улам өргөжүүлэх санаатай байна" гэв.
Сирийн сайд: "Бид хятад төрийн болон цэргийн нөхдийн туслалцаа дэмжлэгт сэтгэлийн гүнээсээ талархаж явдагаа илэрхийлмээр байна. БНХАУ-ын өмнөд аралуудын асуудал дээр манай улс Хятад төрийг дэмжиж байгааг дашрамд хэлмээр байна" хэмээгээд цаашид Сирийн армийн сургалт бэлтгэлийн ажилд Хятадтай хамтрах хүслээ илэрхийлсэн байна.



Энэ тухай дэлхий хорвоо сонсоогүй юм шиг байгаа юм:
Сирид иргэний дайн эхлээд 5 жил өнгөрч байхад хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн улс ОХУ ба БНХАУ хоёроос өөр нэг ч байдаггүй юм шүү. НҮБ гэх дэлхийн паразит "Сирийн ард түмэнд зориулсан хүмүүнлэгийн тусламж" хэмээн 16 тэрбум доллар цуглуулсан байдагч энэ мөнгөөр Сирийн ард түмэнд 2 удаа л хүнсний тусламж үзүүлсэн байдаг. Үлдсэн санхүүг турк, йордан, ливан-ий төрд "Сири дүрвэгсдэд зарцуулаарай" гээд тараасан билээ. Тэд энэ мөнгөөр нь алан хядагчидад буу зэвсэг хоол хүнс авч илгээгээд ч байх шиг.

Ийм болхоор Сирийн ард түмэн орос, иран, хятад төрд нүгэлтэй хайртай байдаг юм. Ааа, саяхнаас Серб улс хүмүүнлэгийн тусламжийн програмд оролцох хүсэлтээ илэрхийлсэн болно.











НҮБ хэнд тусламж тарааж байгааг харж байна уу? Сахал самбаа, өмссөн зүүсэн....
Яагаад? Америк шахалт үзүүлэхгүй юу: "Новшоо, Сирийн энэ энэ хотод зөвхөн энэ энэ хүмүүстэй холбогдож тараагаарай, зооууу?" Ингэснээр алан хядагчидын гар дээр энгийн ардыг захирах зэвсэг бий болж байгаа юм, хоол хүнс.

« Өмнөх сэдэв

Гал тогооны ертөнц зөв гольдролдоо оров

Дараагийн сэдэв »

селфи фото 99 жилийн ялаас аварчээ




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Яагаад аюулын талаар дуугүй байна вэ? [122.201.28.15]: 2016-08-19 08:47
Хятадын зэвсэгт хүчин нь ази тивд төдийгүй дэлхийд тэргүүлэхээр зэвсэглэл, хүн хүчтэй байгаа боловч цэргүүд нь дайн тулааны туршлагагүй, өөрсдийн зохион бүтээсэн зэвсэг техникээ бодит байдалд ашиглаж үзээгүй байгаа. Сири улсад туслахаар болж буй нь эдгээр сул талаа нөхөх, зэр зэвсгийнхээ хүчин чадлыг сорих цаад санаатай гэж үзэж болохоор байна. Хэдийгээр алан хядагч нарыг устгах, тус бүс нутагт тогтвортой байдал авчрах эерэг нөлөөтэй боловч эсрэгээрээ туршлагажсан цэрэгтэй, хүчирхэг техниктэй арми бий болохоор байна. Энэ талаар ч гэсэн бич л дээ. Чи ямар ОХУ-ын ерөнхийлөгч хэвлэл мэдээлэл, суртал ухуулга хариуцсан ажилтан юм уу. Чи монгол хүн.
2    0
Баавар [124.158.94.35]: 2016-08-19 11:28
Юу ч ойлгосонгүй, гөгшөөн. Америк англи дайн дажин дэгдээж буу зэвсэгээ туршиж, цэрэг офицерээ дасгалжуулж байна. Орос Иран Хятад Сирид зэвсэг техник, цэрэг байлдагчаа дасгалжуулж байна. Монгол хүртэл афганистан, судан, ирак, малид шинэ зэвсэг техниктэй танилцаж цэрэг эрсээ дасгалжуулж байна. Үүнийг ойлгож ядаад байгаа хүмүүс байна уу? Мадагаскар хүртэл хааяадаа зэр зэвсэгээ хэрэглэж дасгал сургалт явуулдаг юм. Цэрэг эрс, зэр зэвсэгээ улс бүр чадлынхаа хэрээр дасгалжуулдаг юм, ойлгомжгүй юм энд юу байна?
1    1
УАЗ [150.129.141.121]: 2016-08-19 18:04
Энэ хүн болохоороо Хятад улсын армийг дайн тулааны бэлтгэлгүй зэр зэвсэгээ ашиглаж мэддэгүй учир Сири улсын нөхцөл байдалд өөрсдийн зэр зэвсэгийн хүчийг сорьж мөн цэрэг эрс ээ дадлагажуулах гэж байгаа л гэсэн юм байна лдаа нэг бодлын тийм л юм.
0    0
Зочин [49.0.185.91]: 2016-08-20 21:54
tiim shuu xyatadiin talaar bodoxgui bj boloxgui amerik hurtel bolgoomjilj bna manaihiig shuud idex taatai much g l huleej bga bx
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

хасагууд мөнгөө зальдуулав

Югославаар ахиад оролдхоор шийджээ

Өвөг дээдэс маань ялгаагүй л хульхидуулдаг байж дээ

Жаал зураг ширтэж зовцгооё

Мөнхийн хөдөлгүүр, прототип 6 /видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд