Ангилал:

Гамшиг

Хятад төрийн сэтгүүл "Дайны магадлал аймшигтай өндөр байна" гэж бичсэн байх юм

2017-01-23 08:35 2277 13
БНХАУ-ын "Женмин Жибао" мэдээллийн агентлагийн англи хэл дээрх Global Times сэтгүүл нь энэ сарын 16-ны өдөр тун ч г эвгүй анхааруулга АНУ-д өгсөн байна.

Глобал Таймс сэтгүүл нь БНХАУ-ын төрийн бодлогыг гадагш цацдаг ХЯТАД ТӨРИЙН АЛБАН ЁСНЫ МЭДЭЛЛИЙН СУВАГ болохыг анхаарна уу.

АНУ-ын гадаад хэргийн сайдын (төрийн нарийн бичиг) албан тушаалд нэр дэвшигч, Рекс Тиллерсон нь Сенатын өмнө үг хэлэхдээ "Би төрийн нарийн бичиг болох аваас Өмнөд-Хятадын тэнгэст орших мөнөөх эргэлзээтэй аралуудад Хятадын бүх орц гарцыг хаах тухай дохио илгээх болно" гэж мэдэгдсэнээс асуудал үүссэн байна.

Уг мэдэгдлийг хятад төр зүгээр өнгөрөөж чадсангүй ээ: "Цөмийн зэвсэгтэй улсыг газар нутгаас нь хөөж туухаасаа өмнө өөрийн цөмийн зэвсэгээ ашиглах стратегиа ахин дахин тооцоолон бодолцохыг Тиллерсон-д зөвлөмөөр байна" гэж оршилоо тавиад
"Үүнээс гадна Трамп ба түүний засгийн газар Таяваан аралын талаар элдэв хор хутгаад байгаад бид удаа дараа анхааруулга өгч байгаа билээ. АНУ-ын бүх ерөнхийлөгчид нэг асуудлыг ойлгохыг бяд хүснэм: "Нэгдмэл хятадын бодлого" гээч нь манай ард түмний хувьд зугаа цэнгүүний асуудал биш юм шүү. АНУ ба БНХАУ-ын харилцааг өндөр түвшинд байлгахыг хүсэж байгаа бол энэ асуудлаар бүү оролд. Таявааныг дэмжих тохиолдолд бяд өшөө авна, энэ бол яриа хэлэлцээрийн сэдэв биш" гэж бичжээ.

Улаан таван хошуугаар хятадын цэргийн баазуудыг тэмдэглэсэн ба хөх улаан таван хошуу нь америк баазууд юм байна. Хятад хэзээдээ ийм их баазтай болчихоо в?

Хятадын батлан хамгаалахын сайд Чан Ван Зүан нь 2016 оны дундуур ард түмэндээ хандан "Далайн орчноос аюулт заналхийлэл айсуйд эх орныхоо тусгаар тогтнолыг далайн гадаргуу дээр хамгаалах үйлд 1 миллиард иргэдээ бэлэн байхыг" уриалан дуудсан байдаг.

Хамгийн сонирхолтой нь БНХАУ-ын төрийн шинэчлэгдсэн стратеги бодлогын толь болох "цагаан ном"-д "Дэлхийг хамарсан дайн дэгдэх нь гарцаагүй факт болов. Хэн эхлүүлэх, хэзээ эхлүүлэх нь сонин биш. Хамгийн гол нь энэ дайнд бяд АНУ-тай дайтах нь эргэлзээгүй боллоо" гэж бичсэн нь аймаар.

Хятадын далайн цэргийн адмирал Вү Шен Ли-гийн пентагон-д өгсөн анхааруулга нь дээрх бодлогыг онцлон батлах: "Өмнөд-Хятадын тэнгэст АНУ-ын флот үргэлжлүүлэн дөвчигнөх болбасу тэр орчны далай ба агаарт нэн хямралтай байдал үүсэх билээ. Энэ нь дайны эхлэл болохыг үгүйсгэх арга үгүй" гэж.



« Өмнөх сэдэв

Сербийн ерөнхийлөгч: "Их дургүй хүргээд байвал бид Косово руу дайлаар мордоно"

Дараагийн сэдэв »

Дуу нь ч таалагдлаа, бүжин цовхрох бүсгүйчүүд ч таалагдлаа........... /видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

ярьдаг морь [202.179.31.242]: 2017-01-23 10:31
тэгвэл бид өмнөд хилээ дүрвэгсэдээс сайн хамгаалах хэрэгтэй болох учир хилийн цэрэгээ зузаатгах хэрэгтэй
2    0
Зочин [202.21.118.174]: 2017-01-23 11:28
china ch uls ailgahtaigaa bolson shuu barj ideh uls hovor baih 1 ter bum hun daind orohloor yahiim boljiinaa xaxa
0    0
Зочин [103.242.47.66]: 2017-01-23 14:56
USA yalah ni gartsaagui Hyjaa nar americtai dain hiih hemjeend hurtlee ih ydah bolno en tentsuu bolohiin tyld dor hayaj 50 jil heregtei
0    0
Зочин [178.197.239.190]: 2017-01-23 16:06
Hytad uls oros buunii nohoigoo hutluud alalcah bhdaa. Mongol ulsad durwegsed bituu orj ireed mani hed undesnii tsuunh boloh uu
2    2
Зочин [182.160.33.3]: 2017-01-23 16:18
ХӨХ УЛААН ТАВАН ХОШУУ?
0    0
Зочин [202.70.46.218]: 2017-01-23 17:37
Alivaa dain ter ulsiinhaa oir bolbol hohirol ihtei baih bolno.Hytad hohirol amsah n gartsaagui.Hytad ch medej bga.tegehleer oirin 15 jild dain bolohgui.buu ai.surgaar sensaatslahaa bolij uz.
1    0
Баавар [124.158.94.35]: 2017-01-23 18:34
182-т,
фиолетовый, violet өнгийг хэлж байгаа ухаантай юм.
0    0
Зочин [202.70.46.218]: 2017-01-23 19:44
Dainaas uritaj manai mongol uls Tuviig sahih bodlogoo tsutslah.Shanhain hamtiin niigemlegt elseh heregtei.Odoogiin bodlogiin chanaraa uurchluh heregtei bolj bna.oirin hugatsaand.Bie hursh ali alinaa hundetgeh uudnees.tsag yvaad bna.
1    0
балдууш [78.209.187.2]: 2017-01-23 20:49
дайснаа дутуу үнэлдэггүй бас хий сүржигнээд байдаггүй хужаа нар зэвүүн. өмнөд хятадын тэнгис болон хэдэн арлуудад эзэн байхын тулд тэр хавийн хэдэн орон болон америкаас огт айхгүй бна.өөрсдийн хүчээ бодит гэдгийг мэдэж бгаа бхоо цаадуул чинь
1    0
Зочин [202.21.112.37]: 2017-01-26 10:40
Трамп ч жавтий хүртээнэ дээ
0    0
Энэ [202.70.46.208]: 2017-02-22 14:46
БИЧИХ ГЭЖ АЛАХ ЮМАА. ХЭЗЭЭНЭЭС БИД ГЭДГИЙГ БЯД БЯД ГЭДЭГ БОЛОО ВЭ.
0    0
Зочин [111.127.40.80]: 2017-03-25 18:06
Бид -бяд мад хийж зад авч тас хийлгэх бэлтгэлтэй байх ёстой.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Шалдар булдар 8

Иракийн Тикрит хотыг чөлөөлөх тулаан

Пэ......онцгүй харагддаг юм байнаа

лалын шашинт европоор зодоон цохиур хэр байна вэ? /видео/

1937 оны БНМАУ-ын зэвсэгт хүчин, хэдхээн зураг



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд