Ангилал:

Нийгэм

Хятад Өмнөд Солонгосыг лут боож хяхав

2017-03-06 20:39 1382 3


Өмнөд Солонгос нь хэдэн сарын өмнө пентагон, FBI,CIA-ийн дарамтанд орж ("Өмнөд Солонгосыг төхөөрөөд эхэллээ" материалыг сонирхоно уу) АНУ-ын THAAD пуужингийн системийг нутагтаа байршуулхаар болсон билээ. Ирэх 5-7 сарын хооронд байршуулах төлөвлөгөөтэй байгаа.

Өмнөд Солонгосын уг шийдвэрийг БНХАУ-ын төр "Манай орны эсрэг чиглэгдсэн АНУ ба Өмнөд Солонгосын ил тод дайсагналын алхам" гэж ангилаад шууд Өмнөд Солонгосын эдийн засагтай барьцалдаад авав. Заа, яаж барьцалдав аа? гэхээр:
1. БНХАУ-д үйл ажиллагаа явуулах Өмнөд Солонгосын том компаниуд дээр хятадын төрийн аппарат бүх жингээрээ үсрэн бууж ташраар нь татвар, гааль, нийгмийн даатгал, эрүүл ахуй, гал түймэр, өнгө зүс, жорлон банны нарийн шалгалт шүүлтэнд оруулсан байна. Эхний шалгалт "но" илрүүлж чадахгүй бол шууд үргэлжлэн орох дараачийнх нь ганц ширхэг үс ч хамаагүй гаргаад л ирж байна гэнээ. Бөөн торгууль, тусгай зөвшөөрөл мөвшөөрөл цуцлалт, виз оршин суух эрх цуцлалт....
2. Хятадын интернет дэлгүүр хоршоод бүгд Солонгос бараануудаа хассан байна.
3. Солонгос бараатай хятад дэлгүүрүүд буухиалан тэднийгээ хураан далдлав.
4. Гэрээ контрактууд ямар ч тайлбаргүй цуцлагдах болов. Хятад талд ашиггүй байсан ч.
5. Зарим баар рестораны үүдэнд хятад солонгосоор "Манайх өмнөд солонгос иргэдэд үйлчлэхгүй" гэх тайлбарууд гарч ирэв.
6. Хятадын батлан хамгаалах яам "Үүнээс хойш THAAD систем байрлах Өмнөд Солонгосын нутаг дэвсгэр манай цөмийн цохилтын бай болов" гэжээ.



Хятадын дээрх алхамуудад Өмнөд Солонгосын төр "Хятад талын уг арга хэмжээнүүд хоёр орны найрсаг харьцаанд сайнаар нөлөөлөхгүй билээ" гэж мэдэгдсэн байх юм.



« Өмнөх сэдэв

3 сарын хээрийн сургалтууд 1

Дараагийн сэдэв »

Яасан ч үнэтэй бэр в дээ.......




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.179.23.76]: 2017-03-07 10:24
yundaaa aihav hytadaas aij er bolhguii davruu humuus
2    0
Зочин [49.0.216.132]: 2017-03-07 13:21
bas lut bna shvv
0    0
сүүлэн хүү [202.179.31.242]: 2017-03-13 10:09
гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг дээ
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Америкчууд узбекистаныг уруу татав

Энэ нөхрийг санаж байна уу?

Франц эр 5 цагаачийг нам цохив

Машинаа чөлөөлье дөө.....

Японы экс сувилагч 15 тахир дутуу иргэн алж 45-г шархдуулав



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд