Оролцогсод: англи, япон, франц, итали, америк, орос, япон австро-венгр, герман, итали"/>

Ангилал:

Дайн, Түүх

Хятадыг колончлох дайнууд, 1840-1901 он

2016-11-08 17:10 3190 8
Опиумны нэг ба хоёрдугаар дайны дараа "боксчидын бослого" дарах дайн
Оролцогсод: англи, япон, франц, итали, америк, орос, япон австро-венгр, герман, итали

Эхлэл буюу "Опиумны нэгдүгээр дайн"
1. Хятад хэмээх нээх уудам том нутагтай, агуу их хүн амтай, агуу том зах зээлтэй, агуу их баялаг хөрөнгөтэй, агуу том экспорт импортын потенциалтай орон нь 1800 оны үед барагдашгүй хүнд суртал, төгсгөлгүй хээл хахууль, эмчиллэгдэшгүй тэмбүү гонорей-д баригдсан сул дорой гүрэн байлаа.
2. Тухайн үед бичил британ нь дэлхийн наймаа худалдааны талыг ганцаараа атгадаг байсан бөгөөд империалист капитализмийн үндсэн зарчимын дагуу "байнга хаашаа ч хамаагүй тэлэн өргөжих" хэрэгцээндээ автан мөрөөдлийн золиос-хятадыг тачаа хүслийн нүдээр ширтэж шүд соёогоо гяхтнуулан муужран унадаг үе байв. Тэд хятадуудтай наймаа худалдаа хийх тоолондоо хомбодуулдаг нь зэвүүн: Хятадууд бараа товарынхаа төлбөрт зөвхөн алт мөнгө авч бичил британий авдар түрийвчийг хуурайлах нь онцгой зэвүүн. Алт мөнгөний оронд буу, ноос, шил, төмөр, резин каучук, төмс тариа санал болгоод нэмэргүй.
3. Англи наймаачид хятад төрийг сөхрүүлэх оновчтой муу арга 1830-аад оны үед олсон нь: хятад төрийн түшмэд, элит гоожууруудыг хар тамхинд (опиат) донтуулж оруулав. Богинохон хугацаанд хятад удирдлага бөөнөөрөө опиум-д нэвчиж хар тамхиныхаа доозын төлөө юугээ ч хэдээр ч хамаагүй сольход бэлэн маланцарууд болж хувирсан байна.
4. Энэ балай байдлыг оройтон харсан хятад төр "Манай нутагт хар бор тамхи зарахыг, ер нь ямарч төрлийн наймаа эрхлэхийг та нарт хорив" гэж зандрав. Энэ алхамыг тэсгэл алдан хүлээн суух англичууд "Өөө, муусайн та нар ингэж худалдаа наймааны эрх чөлөөг боомилдог бий вий. Бид дайлаар морддог" гээд хятадын нум сумтай армийг 2 жилийн дотор хэд хэд бут нэргэв.
5. "Нэгдүгээр опиумны дайны" дүнд англи нь Хонг Конг аралыг эзэмшиж, баахан алт мөнгөний төлөөс төлүүлж, хятадад хар тамхины худалдаа эрхлэх монопол эрх авч, хятадын бүх боомтонд дураараа орж гарах монопол эрх авч, хятад нутаг дэвсгэр дээр ХРИСТИЙН ШАШНЫ БАЙГУУЛЛАГА, СҮМ ДУГАН ТҮТГЭР СААДГҮЙ НЭЭН АЖИЛЛУУЛЖ НОМЛОГЧ САНВААРТНУУДЫН ПРОПАГАНДЫН ҮЙЛД СААД УЧРУУЛАХГҮЙ БАТАЛГАА АВСАН БАЙНА.

Тун ч г удалгүй 1856 онд хятадад "Хоёрдугаар опиумны дайн" дэгдэв.
1. Заа, англичууд хятадуудыг 1842 онд шороо тоостой нь хольсны дараа тэднийг байнгын бутархай, үймээн самуунтай байлгахын тулд иргэний дайн хядуур зохиох болов. Хятадууд хоорондоо алалцаж байхад англи францууд худалдаагаа амжиулж л байдаг.
2. Хятад төрийг хангалттай доройтсон гэж үзэх англи, америк, францын наймаачид "Бүхийл хятадад наймаа эрхлэх зөвшөөрөл өг, элчин сайдын яам консул нээх зөвшөөрөл өг, опиумны худалдааны квотыг арилга" хэмээн нэхсэн байна. Хятадууд татгалзсан байна. Ахиад л "Өөө, та нар эрх чөлөөт худалдаа наймааг боомиллоо.... алалцдаг" хэмээгч англосакс өвчин сэдрэв. Дайтав.
3. 1860 онд хятад арми ээлжит удаагаа хяаар цохиулж бууж өгсөн байна. Үүгээр хятад төр англи, америк, франц төрд найгүй их алт мөнгө төлж, Тянжин-ий боомтыг өгч, хятад харц ардыг ялагч нарын дуртай колоонд боолчлолд авч явахыг зөвшөөрсөн байдаг байна.



Заа, 1899 оны үед хятад "элит"-ийн завхай дампуу амьдрал, гадаад эздийнхээ хөлийн улыг долоох байдал хэрээс хэтэрч ард түмний тэртэй тэрэнгүй "ядуурал гуйланчлалын эталон" байсан амьдрал нь жил ирэх тусам байж боломгүйгээр дордох болсонд шалдан нүцгэн харц ард
1. Гадаад "чөтгөрүүдийн" эсрэг
2. Гадаад шашны байгууллагуудын эсрэг
3. Гадаадын гудас хөнжил болсон хятад урвагч нарын эсрэг босон байлдав

"Чухам хятад анд нартаа туслах минь" хэмээн тухайн үеийн усан онгоцтой улс бүр хятадын зүг арми цэргээ илгээв. Үнэндээ бүгд хятадаас багахан ч гэсэн хэсгийг өөрийн колоон болгох санаа агуулсан байв.
Ингэснээр хятад улсыг нэгэн зэрэг 10 улс колооноо болгосон үе ч байж.

1910 онд хятадад ахиад дотоодын үймээн самуун дэгдэж алаан хядаан болсноор 1912 онд хятадын хаант засаглал үгүй болж бүгд найрамдах улс болов. Тэглээ гээд зовлон зүдгүүр зогсоогүй л дээ. Бүгд найрамдах улсын дотоодын тоймгүй олон дайн тулаанууд, Манжу-го улсын сөргөлдөөнүүд, японы дайн, Мао-гийн хувьсгал гээд зөндөө адал явдал бий.

америк цэргүүд "боксчидыг" дарах гэж ирэв











Заа, энд "олон улсын колончлогчидын коалицийн армийн гишүүд" зургаа авахуулж. Япон, англи, америк, орос, франц, энэтхэг, герман......гэх мэт

















































« Өмнөх сэдэв

өмнөд солонгосыг төхөөрөөд эхэллээ

Дараагийн сэдэв »

Комиссарын шинэ албан тушаал




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.160]: 2016-11-08 21:46
Baavaraa ene har tamhinii 1 bolon 2-r daind olon mongol Zaluus ezen ulsiin erhsheeliin daguu tulaldaj amia ogson yum baigaan sh dee... Erelheg zorigoo yalgarsan Sengerinchin hemeeh mongol janjin mongol bolon manj tserguudiig udirdan angli/france-uudiig hiar tsohij baisan uchiraa garuud manai hunii Sam Collins gej duuddag baisan geed l olon yum bii dee. Humuus medeelel ogoj baigaa bol iluu bas sain sudalaad oilguulaad ogvol sain bna l daa. Humuusiig mahan tolgoi geed leldeveer heleed l baidag ooroo ch gesen uulna mahan tolgoi shig huulaad tavidag bish bas ayataihan yum hiigeed niitleed baival demjilgui yahavdee
5    0
4x4 [202.126.89.199]: 2016-11-08 22:06
manai daisnuudiig olnoor ni horooson goa tsag yue baijee. anglo nar zarimdaa gaihamshig buteeh yum daa.
2    1
like [59.153.85.86]: 2016-11-08 22:40
baruuniihan gej lalrin garuud bdm shuu ter ylanguyaa amerik sdakuud aa bas ene hyjaa durakuud chine dandaa alj taluulj bsiim bna lee tsereg arm n daind ylj bsn udaa bnuu
1    1
Aguu daichin ovogt tsus iht baavariin fan [172.58.136.21]: 2016-11-09 02:37
Zugeereee tengerees buuj irsen huh tolbot mahchin mongolchuud bid hezeed yalagdashgui bilee bid ene daind yalah bolno bugd shudee hurtel zevsegleed daind mordotsgooy yag umnuh shigee urd hoid zug burluu olon frontod dailaar mordotsgooy aguu tuuht 3 say chingisuudee sertsgee bostsgooy amerik orsiig hytadtai ni niiluuleed architsgaay Baavat agsan hamgiin urd tolgoilj yviishuu ! Gants gem ni hamgiin turuund nuhuulah ersdeltei gehdee zugeeree baavaraa manius ni ariig chini harj baiy lol
1    1
Зочин [112.72.11.107]: 2016-11-09 12:38
172 58 aa shar hadni galzuu minee.ter ih tsereg.buu zevseg chin haana bna.unuudur ur zeeltei.yduu guilgachin bj ih muruuduvuu.Ter ungursun balarsan CHINGES haanaa yrisaar durssaar.uursdiiguu bitgii hel Armi aa hoolloj chadahgui baij dain hiih genee.Deeguur h darga nar yagad uls ornoo idej tsuslaad gadaadad mungu dansaa bairshuulaad bgag medehuu.Mongol Hytadad negdeh uud haalga n neegdchihsen.Oros bidniig hamgaaldag luuluu bolson.sain mungu hiigeed Amerik d amidrah.nuguu hytad n hiih ymaa hiigeed mongoloos yvaarai bid tanai ulsiig avna.hojimdoogui deeree ur huuheddee oligtoi hurungu huraagaarai gesen shuu dee.Estoi Mongoliin emgenel gedeg chin ene dee.Chinii huh toldo chin 20 jiliin daraa uusaad alga bolchison bna.ZOOPARKad hovordson hunii uzmert chi torond n suuj baih bii dee.
1    0
Баавар [124.158.94.35]: 2016-11-09 14:03
122,201-т, сэнгэринчин хэмээх нөхөр өөрийгөө Хасар баатрын үр сад гэж зарлан дуулах манж баагий байсаан. Тэрбээр Тянжин-ий командлагч байхдаа Дагу цайз руу дайрах англи-францын бяцхан десантыг хэрэмний цаана бэмбэгнэн нуугдаж байхдаа хөөн зайлуулсан 1 тохиолдол бий. Гэвч жинхэнэ цэрэгүүд усаар ирж байлдхад байдаг бүхнээ хаяад зугтсан байх нь. Яагаад? Нум сум, сэлэм жад барьсан эрээвэр хураавар цэргүүд яаахан галт зэвсэгтэй цэргүүдийг дийлэх билээ дээ? Ганц тулаанд цөөхөн тооны дайсныг хөөчихөөд (ялах биш, хөөчихөөд) дайнд ялчихлаа хэмээн өөртөө баатар, жанжин, стратегичин, тактик боловсруулагч мэтийн цол хайрлах нь чамархуу юмнуудад зөв санагддаг байхыг үгүйсгэх аргагүй билээ. Хүн бүр өөрийн тархины хэмжээнд л жаажийх юм. Зөв биз?
1    5
Зочин [91.109.30.119]: 2016-11-13 10:17
Хахах Монголчууд ч бас Гамин Барон Японд хядуулах гэж байсан биздээ. Орос цэрэг авраа биздээ. Тэмбүүнд идэгдэж байсан биздээ. Үхсэний тэнгэр заяа ялагдашгүй хөх толбо бэ... 1920 оны зурагнуудаа үзэхгүй цул БӨӨРС ХУУРС!
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

1992 оны ню йорк

Афганистанд 19 настай охиныг завхайрсан хэмээн чулуугаар цохиж алав /зүрх муутай, хэт мэдрэмтгий бол бүү үз!/

Македон хүүхний хардалт аюумбар ажаамуу

1973 оны Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс

Дулааны асуудлаа нэг мөр шийдэв



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд