"Ийм юмнуудад тамын ёроолд тусгай өрөө байдгийм шүү" гэжээ
2018-06-12 19:26
701
2

Барууны ертөнцийн элитүүд гэдсэндээ хөлөө дүрэлцээд таашаалтай байна. Трүүмп залуу үүрэгт даалгавараа маш сайн гүйцэтгэж байгааг та бүхэнд тусгайлан анхааруулмаар байна.
Саяхан канадад болж өнгөрсөн G-7 гэхчүүдийн хуралдаанаар трүүмп залуу англи, франц, Герман, канад амьтаддаа "Үүнээс хойш та нар муусайнуудад гэгээн америк цусаа соруулахгүй шүү, гөлөгнүүдээ. Та нарыг харж үздэг, энхрийлэн илдэг цаг өнгөрсөн. Одоо АНУ нь та нартай бусадтай адил шудрага харьцана" гээд тэдний америкт экспортолдог хэдэн бараанд гаалийн татвараа 10%-аар нэмж гэнэ.
Үсээ буржийтал зэвүүрхэх европын томчуул G-7 цуглаанаар трүүмп залууг тал бүрээс нь дайравч трүүмп хөдөлсөнгүй. Том улаан салаавч үзүүлсээр онгоцондоо суугаад сингапур луу арилав.
Трүүмпийг ниссэний дараа канадын ерөнхий сайд трюдөө нь буржийсан үсээ сэгсчэн телевизээр мэдэгдэв: "Ёстой заваан новш вэ... Би энийг зүгээр өнгөрөөхгүй, би ард түмнийхээ төлөө зүтгэнэ, алалцана. Тэр муу юуийн....муу уаас. Би ч гэсэн хариу арга хэмжээ авч чадна шүү...." гэмээн баахан солиорсон байна.
Ийм гайхамшигт канад омогширол урьд өмнө харж байгаагүй трүүмп залуугийн эдийн засгийн зөвлөх, питер наваро өчигдөр мэдэгдэжээ: "Миний трүүмп боссын нуруунд хутга шаахыг оролддог сул дорой үнэнч бус "холбоотон" амьтдад тамын ёроолд тусгай өрөө тэнхим байдгийм шүү..." гэж занав. Гоа.

Нөхөр Путин ээ! Трүүмп залуу таны ачаар АНУ-ын ерөнхийлөгч болсонд ер нь итгээд байх боллоо. Та шүү!
« Өмнөх сэдэв
Нөгөө 2 чинь аальгүйтэж аальгүйтэж нэг юм уулзав
Дараагийн сэдэв »
Эд мөрийн баримт
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно.
Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул
та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ali deerees hoish l trump putinii hvn gj bodogdood bgamdaa
би ч бас итгэж эхэлж байна шүү