Ангилал:

Дайн, Зэвсэг

иранд с-300 агаарын довтолгоо эсэргүүцэх комплексууд ажилд оров

2016-08-16 13:06 2076 1
2015 онд ОХУ-тай байгуулсан шинэчлэгдсэн гэрээний дагуу Иран арми нь ОХУ-аас "х" тооны С-300 комплекс авч 2016 оны дотор зэвсэглэлдээ тавих болсон байдаг. Өчигдөр Иран төрийн мэдээллийн алба С-300 системийг амжилттай ажилд оруулж эх орныхоо агаар мандалыг найдвартай хамгаалтанд авсан тухай мэдэгдсэн байна.

2010 онд Иран уг системийг худалдан авах санаатайг сонссон америк төр нүгэлтэй бухимдан нөгөө НҮБ гэгч байгууллагаа нойрноос нь сэрээн "Иранд С-300 систем үл нийлүүлэх" резолюц гаргуулсан байдааг. Ойлгомжтой л доо: америкчуул тухайн үед Иранд "хавар намрын" дайн дэгдээн Иран улсыг хүйн нэгдлийн тогтолцоо руу нь бөмбөгдөн хөөх төлөвлөгөөтэй баясан суутал шаврын С-300 гараад ирхээр уцаарлалгүй яахав.

Энэ алхамыг хүлээж байсан Оросууд Иранд "НҮБ-ийн резолюцийг биелүүлэхгүй бол болохгүй" хэмээн гэрээт ажлаа зогсоосон байдаг. Яагаад?
- Иран хэзээний хувирамтгай, урвамтгай үндэстэн юм. Иймд удахгүй ирэх хүнд бэрх цаг мөчид иранчууд америк төрийн могойн ятгалганд орж оросын нуруу руу хутга үл дүрэх баталгаа болгож АНУ Иран хоёрыг сайвтар хооронд нь муудалцуулж байгаа нь энэ юм.
- Англосаксуудын "дэлхийн 3-р дайн дэгдээх" төслийг энхийн аргаар зогсоож болно гэдэгт 2010 онд итгэн байсан Нөхөр Путин энэ үйлдлээрээ сэлэм эргүүлэх америкчуулд харуулав: "Бид хүсвэл солиот дайны төлөвлөгөөг чинь орвонгоор нь эргүүлж чадна шүү. Хөөрүү түнш минь, наад заваан, бүтэхгүй, дебил төслөө зогсоо, гуйж байна. Эс бөгөөс чи өөрөө ороогдоно шүү" гэж.

Эрүүл соргог үг үл ойлгох америкчуул саудын араб, катар, турк, европ нохдоо эмээллэн 2010 оноос Ойрхи Дорнодод мөнөөх олон дайн дажин, хувьсгалуудаа төлөвлөгөөт хугацаанд нь бадраав.

Ираны эргэн тойронд элдэв дүрсийн дайн дажин цэцэглэн нахиалж тун удахгүй америк бөмбөгдөгч онгоцууд улсыг нь бөмбөгдөх магадлалтайг ойлгох иран төр ОХУ-аас гэрээт С-300нуудаа шаардав. Өгдөггүй. Олон улсын шүүхэд хандав. Дайсны шүүх юу боллоо гэж ираныг тоох в? Оросууд "Байж ээ, гөгшөөн. Болоогүй ээ, гөгшөөн" гээд байдаг. Яг галзуурахын даваан дээр 2015 онд Путин С-300 комплексуудаа Иранд нийлүүлэхийг зөвшөөрөв. НҮБ-ийн тогтоол резолюцийг үл харгалзан.

Зүгээр ч зөвшөөрөөгүй болох нь өнөөдөр харагдаж байна. Шинэчлэгдсэн гэрээндээ нэмэлт шаардлага нөхцөл оруулсан бололтой.



« Өмнөх сэдэв

ОХУ Ту-22 бөмбөгдөгчөө ираны цэргийн баазад байршуулж эхлэв

Дараагийн сэдэв »

Ехиднаа зараа гал түймрийн дараа




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

33 [112.72.9.106]: 2016-08-17 12:57
Орос АНУ уралдаад л ЛАЛуудыг зэвсэглээд байдаг нэг л өдөр өөрийнхөө өгсөн зэвсэгт алуулах бий дээ
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

1992 оны ню йорк

Афганистанд 19 настай охиныг завхайрсан хэмээн чулуугаар цохиж алав /зүрх муутай, хэт мэдрэмтгий бол бүү үз!/

Македон хүүхний хардалт аюумбар ажаамуу

1973 оны Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс

Дулааны асуудлаа нэг мөр шийдэв



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд