Ангилал:

Гамшиг, Нийгэм

Жигшим цэнгүүн

2016-06-21 19:20 2467 4
АНУ-ын 1920-1935 оны кямралын эринд гурвалжин дөрвөлжин хэлбэрийн гаж цэнгүүнүүд цэцэглэн нахиалсан байдаг. Үүний нэг нь: "Ядуусын цэнгээнт бүжиг" гэх хочтой бүжгийн тэмцээн юм.

Тэмцээний дүрэм нүгэлтэй хялбар: хамгийн сүүлд зогсоо байдалтай үлдсэн хос ялна. Таг хөдөлгөөнгүй зогсвол тэмцээнээс хөөнө, худлаа үнэн хөлөөрөө дэвхцвэл бүжиглэж байгаад тооцно.
1922 онд 1000 даалиурын шагналтай байсан тэмцээн нь 1938 онд 5000 болтлоо өссөнийг бодвол ашигтай бизнес байсан юм шиг.

Тэмцээн нь "үргэлжлэх хугацаа" гэх хязгаар байхгүйн улмаас заримдаа олон арван хоног хүртэл "бүжиглэх" тохиолдлууд гарч байжээ. Жишээ нь: 1922 оны анхны тэмцээнээр 27 цаг тасралтгүй бүжсэн бүсгүй ялсан байдаг бол 1930 онд 2800 цаг (116 хоног!!!) бүжиглэсэн хос байх юм. Би ч гэсэн та нар лугаа уг тоонд анхандаа итгээгүй. Гэвч олон удаа шалгасны эцэст үнэмшлээ. http://library.sc.edu/blogs/mirc/dancemarathon/ линкийг уншаарай, айдас хүрмээр. Уг тэмцээний "тамирчид" 2 цаг тутамд 15 минут унтах нормтой (гэхдээ, ээлж ээлжээр унтах ёстой) байсны ачаар л тэссэн байх. Өөрөөр яаж ч тайлбарлашгүй.

Юунд "ядуусын цэнгээнт бүжиг" гэж нэрлэв? Ердөөсөө ядуус л оролцдог ба ядуус л очиж мууд нь дурлан аазгааттдаг байсанд ийнхүү нэрлэсэн байх.
1-рт: Тухайн үед АНУ-д ажилгүйчүүд олон арван саяараа өлөнтөн хольхилдох цөвүүн үе байж. Нүд эрмэх зуур ажил төрөл, орон гэр, хоол ундгүй хоцорсон залуус тэмцээнд оролцсоноор өдөрт 2 удаа үнэгүй хоол идэх боломжтой болж байгаа юм. Нэг нь хоол идэх зуур нөгөө нь бүжин зогсох дүрэмтэй байв.
2-рт: Үнэн голоосоо шагналыг авчих бол уу? хэмээн горьддог байсан байх л даа, ивийс.
3-рт: Гадны үзэгчид 25 центээр орж тэмцээнийг зоргоороо сонирхох эрхтэй байв. Тиймээс унтах хонох газаргүй ядуус ирж бүжигчид лугаа хоног төөрөлдүүлэх болсон байдаг гэнэ. Мөн хоолны төлөө ингэж өөрийгээ тамлан яргалах бүжигчидийг харж сэтгэл зүйн
таашаал авдаг байж. Хүний зовлон тамшааж өөрийн зовлонг мартах нь байна штээ, мөн үү? Жишээ нь: тэмцээний дунд үед үзэгчид тун бага ба дуусах үед заал дүүрэн болдог байв. Олон хоног нойргүй амь зогоосон бүжигчидийн ихэнх нь галюцинац-дан сонин хачин үйлдэл хийхийг (хий үзэгдэл харж ярьдаг, хөөж туудаг, хувцас юугаан тайчдаг гэх мэт) харж шоолох гэж ирдэг байжээ.



Ингэж унтахыг зөвшөөрнө. Гол нь аль нэгнийх нь хөл жоохон ч гэсэн хөдлөж байх ёстой гэжуугаа.





Тэмцээний явцад нижгээд оролцогч нас бардаг байсны гол шалтгаан нойрны хомсдол.



Заа, нөгөө 2 цаг тутамд 15 минут унтах норм-аа биелүүлж байна.















1930-аад оны сүүлээр нийгмийн солиорол арай дэндэж байгааг ухаарах хүмүүс "хүнийг малаас доор болгогч" жигшим явдлыг хорихыг шаардсанд АНУ-ын засгийн газар бага багаар яргын цэнгүүнд хориг тавихчаан аядав.

« Өмнөх сэдэв

6 сарын хээрийн сургалтууд (2)

Дараагийн сэдэв »

2018 оны 6 сарын хээрийн сургалтууд




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

zochin [203.91.118.180]: 2016-06-22 13:04
baavar aa ed tegeed otgon shingenee yaj zohitsuuldag baisan uym bol
1    0
Баавар [124.158.94.35]: 2016-06-22 14:04
Жорлон орох норм зохицуулалтын дагуу ээлжээр. Дээр тавьсан линкийг унш, англи хэл дээр
0    0
Зочин [202.21.108.45]: 2016-06-24 01:03
Umdunduu baadag baisiimaa
0    0
Etana [66.181.179.168]: 2018-01-16 23:42
Баах ч эрх байгаагүй байхаа бараг
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

1980 оны Баруун Берлин хот

америкчуул тэсгэл алдан Сири луу дайран давшив

Орос армийн хуягласан машин Тигр

Пролетариссимус эротикус 29

Монголын ирээдүйтэй танилцацгаая: мянмаар улс



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд