Ангилал:

Спорт

ЖИНХЭНЭ ЭРЧҮҮДИЙН ТУЛААН

2015-10-30 14:35 1264 0
Англи улсад болж буй 2015 оны рэгбигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 6 долоо хоногийн турш явагдаж аварга тодрох мөч хаяанд ирлээ.

Таван тивийн төлөөлөл болох 20 улсын шигшээ баг сар хагасын хугацаанд цус нөжтэйгээ хутгалдан байж хүчээ үзэлцсээр Өмнөд Африк-Аргентиний шигшээ байгууд 3-р байрын төлөө, Шинэ Зеланд-Австралийн шигшээ байгууд Аваргын төлөө тулалдхаар шалгарч үлдэцгээлээ. Финалын тоглолтыг 2015.10.31-ний орой 23.30 цагаас C1, FOX sport сувгуудаар тухлан сууж үзээрэй. Юун хөлбөмбөг, сагс.....үнэхээр тасархай спорт юм

Скотт Фарди, Жером Кайно - Австрали, Шинэ Зеландын түлхүүр тоглогч нар. Австралийн баг дараалан аваргалахаар зорьж буй Шинэ Зеландын шигшээгээс цолыг нь булаахаар гэтэж байгаа нь тодорхой

Анх удаа хагас шигшээд шалгарсан Аргентиний шигшээг Диего Марадона хүртэл ирж дэмжсэн боловч 2 удаагийн аварга Австралийн баг туршлага заан хожлоо

2 удаагийн аварга Өмнөд Африкийн баг анхны тоглолтондоо Японы багт хожигдож шуугиан тарьсан ч дараагийн тоглолтуудад алдаагаа засч өөгүй тоглосон ч хагас шигшээд "тас харууд"-ыг арай л барсангүй

1823 онд Английн Рэгби хотод Уиллям Вэбб Эллис гэгч пацаан хөлбөмбөгийн тэмцээний үеэр дүрэм зөрчин бөмбөгөө гартаа авч гүйсээр хаалганы зураасыг давснаар энэ спортын түүх эхэлсэн гэж тооцдог. 1987 оноос эхлэн 4 жилд 1 удаа зохиогдож буй рэгбигийн дэлхийн аваргын тэмцээнд түрүүлсэн баг тэрхүү сахилгагүй жаалын нэрэмжит цомыг өргөдөг билээ


« Өмнөх сэдэв

Хойд Солонгос-д шинжлэх ухаан, техникийн ордон шинээр баригдав.

Дараагийн сэдэв »

"иран усан онгоцуудыг боомтондоо оруулаад үзээрээ. Алышьюүү!"




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Францын хувь тавиланг 1945 онд шийдсэн нь

Луувантай л очиж болдоггүймшүү.......

Женев-ийн авто үзэсгэлэн-2016: машинууд огтхон ч харагдсангүй

Алтан Ордын археологийн олдворууд 3

Google, Mac, Pixar-ийн гал тогоогоор ахиад нэг шагаая



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд