Ангилал:

Хоолны ертөнц

Жинхэнэ гуляшийг яаж хийх вэ?

2015-03-30 14:51 25325 7
Гуляш бол Унгарын бараг үндэсний хоол болсон хоол. Хамгийн сайхан гуляшийг Унгарын “For Sale” хэмээх пабад хийдэг юм байна. Та бүхэнд энэ пабны нандин жорыг танилцуульяа

Орц
Үхрийн мах 500 гр /гуя болон сээрний зөөлөн мах/
Сонгино 2ш
Төмс 500гр /чанахад бутраад байдаггүй бол сайн/
Амтат чинжүү 1ш
Лууван 2ш /дунд зэргийн/
Сармис 2-3 ширхэг
Томат соус 1 хоолны халбага
Ус эсвэл ясны шөл 1 литр
Хатаасан чинжүү 1 хоолны халбага
Ургамлын тос бага зэрэг
Гоньд
Давс

Хийх арга
Сонгиноо нимгэн нарийн хэрчинэ. Хэрчсэн сонгиноо ургамлын тосоор шаргал болтол нь шараад хатаасан чинжүүгээ хийнэ.

Сайтар хутгана

Махаа 1 см өргөнтэй дөрвөлжин хэрчинэ. Хайруулын тавгаа сайтар халааж махаа бага зэрэг түлэгттэл хийнэ. Махаа нэг доор ихээр хийвэл хайруулын тавгаа хөргөх тул бага багаар нь шараад аваад байвал сайхан өнгө орно.

Махаа хайруулын тавагнаас гаргаж хоол хийх савандаа сармис гоньдтойгоо хольж хийнэ.

Дээрээс нь бага зэргийн ус хийж зөөлөн гал дээр 2,5 цаг буцалгана. Буцалгаж байхдаа усаа бага зэргээр нэмээд байна.

Махаа 2,5 цаг чанасны дараа төмсөө зурган дээрх шиг хэрчээд мах уруугаа хийнэ. галыг нь бага зэрэг ихэсгэж 5 минут чана.

Үлдсэн ногоо болох лууван, амтат чинжүүгээ төмстэйгээ адил дөрвөлжөн хэрчээд хоол уруугаа хийнэ. Дээрээс нь томат соусаа хийж. Ус эсвэл ясны шөлөө дээрээс нь нэмнэ.

Хоолоо буцалмагц галыг нь багасгаж тагыг нь тавиад ахиад 15 мин буцалгаад галаа салгана. Үүний дараа 10 минут хоолоо амраах хэрэгтэй.

Дээрээс нь өнгө оруулахын тулд ногоон сонгино хийгээрэй. За тэгээд хоолоо аяглаад магтаал хүлээх л үлдлээ

« Өмнөх сэдэв

хөөлхөн ийн

Дараагийн сэдэв »

Кувейт-д хадгалагдах америк зэвсэг




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Pee [202.131.225.197]: 2015-07-17 14:37
Bi bugdiin niiluuleed amtlaad bituu togoond chanaal ...
0    0
Зочин [202.179.29.99]: 2015-08-19 16:40
3 цаг гаруй буцалгаж болгож хийх нь. Мах гэж амтнаас өөр юу ч үгүй болох юм байна даа...
3    1
Зочин [103.229.123.71]: 2015-09-12 23:58
202.179.29.99 gucalgui gudar
1    3
Зочин [103.57.94.218]: 2015-12-24 23:45
луувангаа эхэлж хийх байхаа төмсний өмнө
0    0
cat [202.9.41.192]: 2016-05-26 19:24
guliash bish mahiig ni tahiagaar solih yum bol solongosiin takturitan shig haragdaj bna.
1    0
Зочин [202.21.108.92]: 2016-08-19 22:31
БУСАД НЬ ДАНДАА ЖИНХЭНЭ БИШ ГУЛЯШ ХИЙДЭГ ЮМ УУ
2    0
Зочин [202.9.41.101]: 2016-08-27 03:41
Ungaruud harin minii gulyashind uhdiishd chaavaas
1    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Шалдар булдар 27

CNN-ий сурвалжлагчид Мосулд хүүрээ үлдээх шахлаа /видео/

ОХУ-ын БХЯ: "НҮБ-ийн цуваагийн бөмбөгдөлтийн үед агаарт предатор нисч байсан"

Муу ядарсан хамаатнаа 3 жил хооллосон байх юм

Жүжигчин Шарлиз Терон



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд