Ангилал:

Амьтны ертөнц

Жоомнууд хаачив

2015-02-01 15:00 7786 5
Биднийг бага байхад айл болгон 2 амьтан тэжээдэг байсан нь жоом бясаа хоёр. Шөнө гал тогоонд ороход бор гонжоомтой залуучууд пижигнэтэл гүйлдээд сүртэй байдаг байлаашдээ.
Багадаа байрныхаа нэг найзынд орсон чинь 2 талыг нь нүх гаргаж задалсан лаазтай молоко гал тогоонд нь байхаар нь юм үзээгүй юм шиг дуустал нь сороод аманд үзэм шиг юмнууд мэдрэгдээд л би ч бахтай нь аргагүй залгилаад сүүлийнхийг нь хэлэн дээрээ тогтоож байгаад хэлээрээ сайтар молоког нь шимээд гаргаад ирсэн чинь үхсэн жоом байж билээ. Хараад ухаан балартах шахаад хамаг биений хүйтэн хөлс цуваад бөөн уйлаан майлаан болж байраар нэг юм болж билээ.
Харин сүүлийн үед нөгөө хамууд маань еөөр харгадахаан больж. Хүн амьтанаас сургийг нь тавихад байдаггүй шүү. Ямар нэгэн юманд гомдоод нүүгээд явчив уу? Эсвэл сүүлийн үед бидний иддэг хоол муудаад жоомнуудад таалагдахаа болив уу? Миний мэдэхийн Хятадаас ханана дээр зурдаг хор хамгийн сүүлд орж ирээд найзууд маань үзэгдэхээ болисон доо. Тэр хор мундаг хор байсан байж магадгүй. Хуучин муу андыгаа гэнэт санаж үгүйлдэг байна шүү. За андыгаа санасан дээрээ жоомны тухай хэдхээн баримт оруулав

Жоомны олон улсын нэршил нь "Cucaracha" юм. Энэ нэршил нь Испани гаралтай бөгөөд XVII зууны үед англи хэлэнд нэвтэрчээ.

Харин манай Монголд байдаг байсан төрлийг нь Герман жоом буюу латинаар Blattella germanica гэдэг ажээ.

Жоомны толгой нь тасарсан байхад амьдарсаар байдаг. Энэ нь бусад амьтан болон шавьж шиг хамраараа амьсгалдаггүй гэсэн үг. Биеэндээ байрлах нүхээр амьсгалдаг байх нь. Мөн шавьжинд ямар ч цус байдаггүй учир биед нь даралт гэж бас байдаггүй. Тиймээс толгой нь байхгүй ч тайван амьдарсаар байдаг.

Дулаан газар маш дуртай хүйтэнд тэсвэргүй. Агаарын хэм 22С байгаа үед 172 хоногт нас бие гүйцдэг. 30С үед бойжилт түргэсэж 75 хоногт нас бие гүйцдэг. Агаарын хэм нэмэх 5 хүрэхэд хагас цагийн дотор талийдаг гэнэ.

Жоомны тэсвэрийг шалгасан судалгаанууд их байдаг. Жишээ нь дэлхий дээр цөмийн дайн болбол жоом амьд үлдэж чадна гэдгийг эрдэмтэд тогтоож. Учир нь жоом хүний тэсвэрлэж чадах цацрагын тунгаас 112 дахин өндөр цацрагийн нөлөөлийг тэсч чаддаг болохыг АНУ-ын Виржиниагийн их сургуулийн судлаачид тооцоолжээ.
Жоом үржиж чадвар сайтай байдаг. Хоол тэжээл хангалттай үед жоом геометр прогрессоор өснө. Өндөгнөөс бие гүйцэх нь 100 хоног орчим, дундаж наслалт нь нэг жил байдаг. Нэг эм жоом амьдралдаа 300-400 үр төл гаргана, тэд ч бас цааш үржинэ. Нэг жоом жилийн дотор 2 сая жоом болж үржих чадвартай

Жоом үнэхээр тэсвэртэй шавьж. Үргэлж ад үзэгдэж байдаг хэдий ч энэ амьтан одоог хүртэл оршин байгаагын нууц нь тэсвэр, үржих чадвар, шөнийн амьдралтайд нь байдаг. Жоом юуг бол юуг идэж чаддаг. Хоолний үлдэгдэл, хүний нус, шүлс, цэр, үхсэн нэгнийхээ үлдэглээр хооллодог. Зөвхөн номын хавтасны болон шуудангийн маркны цавуу идээд олон хоног амьд байж чадна. Шүдний оо, цавуу, гар нүүрийн саван ч хоол болно. Ерөөсөө жоом өлсөж үхнэ гэж бараг үгүй. Дээрээс нь жоом хурдан. Секундэд 80 см хүртэл хурдална. Цохиж амжаагүй байхад л алга болчихдог шүү дээ. Агааргүй (усан дотор) 45 минут байж чаддаг юм гэсэн. Би туршиж үзээгүй. Харин гялгар уутанд хийгээд нүүрсхүчлийн хийгээр агааргүй орчин бүрдүүлэхэд ухаан алдаж унах боловч, уутнаас нь гаргаад 2-5 мин болоход том, багагүй бүгд сэргээд юу ч болоогүй юм шиг гүйгээд явчихдаг юм билээ.

Жоом үнэхээр тэсвэртэй шавьж. Үргэлж ад үзэгдэж байдаг хэдий ч энэ амьтан одоог хүртэл оршин байгаагын нууц нь тэсвэр, үржих чадвар, шөнийн амьдралтайд нь байдаг. Жоом юуг бол юуг идэж чаддаг. Хоолний үлдэгдэл, хүний нус, шүлс, цэр, үхсэн нэгнийхээ үлдэглээр хооллодог. Зөвхөн номын хавтасны болон шуудангийн маркны цавуу идээд олон хоног амьд байж чадна. Шүдний оо, цавуу, гар нүүрийн саван ч хоол болно. Ерөөсөө жоом өлсөж үхнэ гэж бараг үгүй. Дээрээс нь жоом хурдан. Секундэд 80 см хүртэл хурдална. Цохиж амжаагүй байхад л алга болчихдог шүү дээ. Агааргүй (усан дотор) 45 минут байж чаддаг юм гэсэн. Би туршиж үзээгүй. Харин гялгар уутанд хийгээд нүүрсхүчлийн хийгээр агааргүй орчин бүрдүүлэхэд ухаан алдаж унах боловч, уутнаас нь гаргаад 2-5 мин болоход том, багагүй бүгд сэргээд юу ч болоогүй юм шиг гүйгээд явчихдаг юм билээ.


« Өмнөх сэдэв

Бичил ертөнц шавьжны хөрөг

Дараагийн сэдэв »

Энэ фото зургийг сайшааж байна




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.131.226.86]: 2015-02-02 11:55
Сайн байна уу,

завхарсан заваан амьтанв Орсууд байхад л байсан явчихаар дагаад явсан байх
4    0
Зочин [49.0.160.167]: 2015-02-02 13:47
Сайн байна уу, гар утасны долгион тэсвэрлэдэггүй гэсэн
1    0
Зочин [182.160.40.121]: 2015-04-21 21:03
Ter tolgoi deer ni bgaa antin shig yum ni gar utasnii dolgion mederdeg gsen
2    0
Зочин [112.72.13.44]: 2015-06-30 09:45
нэг хэсэг хоолоо хувааж идээд хамт амьдардаг байлаа нээрээ Оросууд яваад бид зах зээлд орсоноос хойш алга болсон шүү
1    0
Зочин [103.229.121.153]: 2015-07-20 16:46
sonin shuu neeree alga bolchihson.ail hichneen tseverch bgaad ,ter ortsnii gants ail ni l zavaan bh yum bol ih baga hemjeegeer orood irchdeg shonop gal togoondoo orood baahan tsochdog bj bilee.odoo huuhduud maani oggy&cockroaches-iig uzeel joomig ni ohoordood ineeldeed bdag.
2    1
Зочин [103.229.120.247]: 2016-01-29 23:04
Солонгосд бхдаа гал тогоондоо аяга тавгаа угааж бгад хөлд нэг юм мэдрэгдэхээр нь хөлнийхөө салаагаар аваад хартал бурхан минь эрхий хурууны дайтай жоом...аааа гээл орилоод,дотор арзайгаал шижгийн бж билээ.овоо том том жоомтой шүү
1    0
Зочин [103.57.92.148]: 2016-01-30 11:09
Yag l hyataduud shig yum bishuu aimar hurdatstai urjdeg haa saigui bdag tesvertei....
0    0
Зочин [66.181.160.99]: 2017-10-16 02:04
Нийтийн байр бүгд жоомтой юм уу хаашаа юм аймар сэжгийн амьтан хор цацаад ч алга болохгүй юмаа яаж алга болгох вэ туслаа ч
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Зөөгч нарт зориулав

Бичил британы хөлөг онгоц америк онгоц лугаа эвдрэн чирүүлэв

"Бяд урьдчилсан цөмийн цохилтоор Москва-г үгүй хийнэ"

НҮБ-ийн шинэ дарга Путин-тэй уулзана

лалын дүрвэгсэдийг хүлээж авахгүйн тулд 300'000 доллар төлжээ



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд