Ангилал:

Гамшиг, Дайн

Жүжгэн спектакл-ийн 2-р акт эхэллээ

1 сарын өмнө 627 15


Пентагон нь "Филиппин-д дэмийрэн танхайрах ISIS-ийн лалын шашинт экстремистуудын эсрэг цэргийн хүч хэрэглэх зөвшөөрөл" өөрөө өөртөө олгохоор болжээ. Өчигдөр.

Бидний мэдэхийн АНУ нь "алан хядагчидтай цэргийн хүчээр тэмцээд" эхэлсэн улс орон болгон үнсэн нуранги болдог шиг санагдана. Афганистан, пакистан, Сири, ливан, сомали, колумб.....одоо Филиппин энэ жагсаалтанд нэмэгдэв.

АНУ нь 1898 онд Филиппинийг өөрийн колоон болгож авахдаа сүрхий төлөвлөгөөтэй байж:
- Евро-Аазийн далайн хөдөлгөөн тээврийг тэндээс атгана, хянана, хорино, хяхна.
- Төрөл бүрийн цэргийн бааз нээн ажиллуулж нөхдийг бэмбэгнүүлэн айлгана.
- 2000 оноос БНХАУ-ыг армийн лантуугаараа айлган сүрдүүлнэ... гээд.

Төлөвлөгөө овоо гайгүй хэрэгжиж байтал Дутерте ерөнхийлөгч гэх шаврын хаалт газрын гавлаас салгалаад ирсэнд байдал эвгүйтэв.
Дутерте "ОХУ, БНХАУ-тай андын харьцааг хөхүүлэн дэмжинэ. Зэвсэг техник авна. Дэд бүтэцийн төсөл проект хэрэгжүүлнэ" гэх мэтээр солиорч гарав.

Филиппин дахь АНУ-ын хамгийн том цэргийн баазуудыг тэмдэглэсэн газрын зураг.



Үгэнд орохгүй сахилгагүйтэх сул буурай орны ерөнхийлөгч, тэргүүнүүдийг америкчуул яаж шийтгэдэг билээ? Зөв!:
- Ардчиллаг террористууд, эсвэл лалын шашинт террористуудаа илгээж улс орныг нь самуунд хутгана. Ирак, Сири, Ливи, афганистан, югослав, украин, сомали, Йемен, египт, турк, киргизстан, тажикистан, мьянмар лугаа.

Заа, Дутерте 5 сарын 23-нд албан айлчиллаар ОХУ-д аялж байхад ISIS-ийн лалын шашинт алан хядагчид Филиппинд хот суурин эзлэн тугаа намируулав.
Ухаан нь, америкчуул Дутерте-д тодоос тод мессеж илгээсэн байх нь л дээ.
Үүнийг жүжгэн спектакл-ийн 1-р акт эхэлсэнд тооцох нь зөв билээ.

Дутерте айлчиллаа зогсоож лалын шашинт алан хядагчидыг нэг мөр балруулдах бодолтой гэртээ харьтал бүтсэнгүй ээ....террористууд цэргийн шинжлэх ухаанд яасан ч мундаг суралцсан байдаг юм.....яасан ч зэвсэг тоноглол сайтай юм.....яасан ч олуулаа юм...





Яасан ч нэгэн жигд бөгөөд будаг ханхалсан америк буу бянтаавтай юм...





Филиппин төрийн арми алан хядагчидын аль нэгэн бүлгийг дөнгөж устгаад дуустал модон дундаас гялгар буу зэвсэг үүрсэн ээлжит лалын шашинтнууд буун байлдах нь сонирхолтой.



Энэ моментыг л хүлээсэн пентагон одоо цэрэг зэвсэгээ уутнаас нь гаргаж Филиппин улсад бүрэн дүүрэн дайн дэгдээхээр болов.
Үүнийг бяд жүжгэн спектакл-ийн 2-р акт эхэлсэнд тооцож байна.

Ирэх 1-2 сард:
- Америк арми "ISIS-тэй улайсан тэмцэх" нэр дор хот суурин, эмнэлэг, сургуулиудыг бөмбөгдөж энгийн ардын уцаарыг оволзуулан галзууруулна. Дараа нь
- Филиппин төрийн арми-д хэсэг бүлэг генералууд ширээгээ шаан босч "Улсаа удирдаж үл чадах завхарсан ерөнхийлөгч Дутерте үх чи!" гэж шаамийна.
- Америкчуул "Харин тийм ээ, Дутерте-гээс л энэ бүх зовлон зовниур эхэлсэн нь гашуун үнэн шүү" гээд Дутерте-г ангуучлах болно.
- Филиппин төрийг урвагч генералуудын нэг нь барина.
- Америкчуулын 1898 оны төлөвлөгөөт ажил цааш үргэлжлэнэ.

Нөхөд өө! Бидний зүгээс фантаазлан зохиосон ганц ч үг байхгүй шүү. Ирак, афганистан, Ливи, египт, серб, Сирийн дайныг эхнээс нь судалвал бүгд ийм сценаар даган дэлгэрснийг та бүгд харах болно.





« Өмнөх сэдэв

украины алтыг олборлох монопол эрхтэй америк компани байгуулагдав

Дараагийн сэдэв »

Кувейт-д хадгалагдах америк зэвсэг




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

001 [27.123.214.119]: 1 сарын өмнө
Туркменистаны талаар мэдээлэл оруулаач.
5    0
Зочин [103.57.92.88]: 1 сарын өмнө
barag l vnen boloh baihaa..
1    0
хасаг хам [146.185.28.59]: 1 сарын өмнө
Баавар аа, чи ямар улсыг бичхэн үсгээр, ямар улсыг том үсгээр бичээд байна? Бодвол Сири нь ихээхэн ариун улс бололтой, үргэлж томоор бичигдэнэ.
Бас бяд мяд гэж өөрийгөө их дөвийлгөнөө. Танай сайтад орост уртаашаа ганцхан зөөгч байдаг шигээ ганцхан чи л байдаг гэдэгт нэг шил водкагаар барьчих уу? Үүнийг бага гэвэл нэг шил даршилсан орос өргөст хэмх нэмчихье ээ)))
4    5
Баавар [124.158.94.35]: 1 сарын өмнө
Яааа....миний муу тэмбүүт казак хам хаанаас шил архи, лааз огурцы-ний мөнгө олов оо? Тэгээд хаанаас интернеттэй холбогдож чадав аа? Сэргэлэн казак шүү....
9    1
Зочин [66.181.185.93]: 1 сарын өмнө
xa xa baavaraa demjdeg shvv
4    1
Зочин [202.21.102.118]: 1 сарын өмнө
baavar mandtugai
3    1
Зочин [103.26.194.234]: 1 сарын өмнө
zarim sdaguud ni yamar playtime tsaraitai garuud bnaa
0    1
Зочин [202.21.106.114]: 1 сарын өмнө
Баавар агаа логиктой, үнэн бодитой л дүгнэлт бичээд байдаг юм.
3    1
Зочин [172.58.137.114]: 1 сарын өмнө
Yamarch adiltsan tsrai zusteimde naaduulchin iheruud shig lol
0    0
УАЗ [175.223.34.67]: 1 сарын өмнө
Манай Монгол Улсын хувьд хэдий 2 гүрний дунд байдаг зарим талаараа маш хохиролтой байдаг хэдий ч америк гэдэг нөхдүүдийн цэргийн бааз мааз,зэр зэвсэг,техник гэх мэт хог новш нь холуур байх юм... энэ зөв үү Баавараа?
2    1
Баавар [124.158.94.35]: 1 сарын өмнө
УАЗ аа, үнэндээ манай төр сэмхэн америк байлдааны онгоц буулгаж ард түмнийг бага багаар дасгах оролдлого хийж байсан үе саяхан байлаа. Манай төр аальгүй яаашкаа лугаа эвгүй шүү. Монгол улс, Монгол эх орон, Монгол газар нутаг, Монгол ард түмэн, Монгол үндэстэн, Монголын нэр нүүрийн тухай хэзээээээээээээээээч, гүй ядахдаа ганц секунд ч бодох тэнхээгүй дорой гоожуурууд шүү.
1    1
УАЗ [116.84.110.45]: 1 сарын өмнө
10 нүүртэй хувалзууд лдаа
0    1
Зочин [66.181.176.109]: 1 сарын өмнө
хүмүүс америкын 10 ш онгоц тээгчийг их сүр бадруулаад байх юм тэд чинь цагаа тулахад зүгээр л нэг том бай шүү дээ тэр их өндөр зардалтай онгоц тээгчийг ганц пуужиндаад л гүйцээ оросын өндөр хурдны хүчирхэг пуужингуудыг америк хааж зогсоож чадахгүй нь тодорхой болсон шүү харин оросын 5 үеийн шумбагчид бол жинхэнэ айдас болсон зэвсэглэл америкын онгоц тээгчид оросуудад бол хүүхдийн тоглоом
1    2
Зочин [202.70.46.228]: 1 сарын өмнө
Дутерте энэ олон жижиг арлын улсуудыг тогтоон барихад хэцүү л дээ. Хаагуур нь ч новшнууд шургаад орчихно. Аль ойр байгаа Хятадтай сайн түншлэх хэрэгтэй.
0    0
Зочин [27.123.212.139]: 1 сарын өмнө
66,181 зөв шүү. Тээгч тээгч гэж ирээд л шээс алдацгаахын. Үнэндээ хөвдөг аэродром шүү дээ.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Шалдар булдар 27

CNN-ий сурвалжлагчид Мосулд хүүрээ үлдээх шахлаа /видео/

ОХУ-ын БХЯ: "НҮБ-ийн цуваагийн бөмбөгдөлтийн үед агаарт предатор нисч байсан"

Муу ядарсан хамаатнаа 3 жил хооллосон байх юм

Жүжигчин Шарлиз Терон



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд