Ангилал:

Гэмт хэрэг, Түүх

Косово-гийн тухай тайлбарлах нь

2015-06-27 22:15 4090 5


Косово-гийн албаанууд

1990-ээд оны сүүлээр косово-д инглээ тэглээ хэмээн өдөр болгон л тэр үл мэдэгдэх бичил газар нутгийн талаар дүжиртэл ярьдаг байж билээ. Яг юун газар юм б? Юу болсон юм? Яагаад болсон юм? Хэн оролцсон юм? Ер нь яахгээд байдгийн? гэж та нар сонирхож байсан уу? Сонирхолоо: сургамжтай бодууштай юм их байна.

Түүх:
1. Зургадугаар зуун хүртэл энэ газар нутагт тархай бутархай омог бүлгүүд амьдардаг байсан байна. Долдугаар зуунаас славян үндэстэн бага багар суурьшиж нутгийн индиануудтай холилдон нэгэн жигд үндэстэн зонхилох болов: Серб
2. 1454 онд Османы Их Гүрэн Балканыг тэр коомоор нь эзлэж (өнөөгийн Болгар, Серб, Грек) тэр хавийг холион бантан болгосонд албаанууд нэг хэсэг Косово-д их хэмжээгээр нүүн суурьшив. Гэвч албаанууд саяхан лалын шашинд элссэн ба серб-үүд христийн шашинтай байсан тул хоёр үндэстэн бие биендээ дургуйхандуу амьдарч байв. Хааяаа нэг нударга сэлмээ салхилуулчихна.
3. 1800 онд Османы Их Гүрэн агуу уруудан сульдсаны үр дүнд Болгар, Серб, Грек үндэстнүүд тусгаар тогтнолоо олж өөрийн улс орноо байгуулцгаав. Албаанууд арай оройтож 1913 онд өөрийн гэсэн улстай болов (өнөөдрийн Албаан улс). "Заа, одоо та нар улс оронтой болсон юм чинь тэндээ шашин юугаан шүтээд амьдарцгаа" хэмээн албаануудыг серб-үүд хөөх болсонд урд өмнө нь тэртэй тэргүй хурцадмал байсан харилцаа нь шаландаа бууж дэлхийн 2-р дайн дуустал хоёр тал бие биенээ ахиухан алав.
4. 1946 онд нөхөр Иосиф Броз Тито Косово-г Югослав улсад нэгтгэхэд Косово-гийн хүн амын 70% нь серб байсан байна. Косово-гийн амьдралын түвшин Югослав дотроо хамгийн доогуур байвч хөрш Албаан улсаас хавьгүй өндөр тул 1950 оноос албаанууд Косово-д суурьшин амьдрах хүсэлт гарган их хэмжээгээр дүрвэсэн байдаг байна. Үүний дүнд 1960 оны сүүлээр Косовогийн хүн амын 90% нь албаан үндэстэн болов.
5. Заа, дээрхээс хойш байдал ил далд байдлаар ихэд хүндрэх болов. Югославын төр Косово-д албаан цэцэрлэг, дунд сургууль, их дээд сургууль нээж, албаан хэл соёлыг дэмжин өөхшүүлэвч албаанууд мөнхийн ярваалттай, мөнхийн ямар нэг шаардлага тавьж нэхсэн үндэстэн болж хувирсан юм байна. Хамгийн эвгүй нь Косово-гийн серб-үүдийг гадуурхан дээрэлхэх явдал илт гаргах болсон нь: Эмнэлэгт үйлчлэхгүй, төрийн байгууллагад үйлчлэхгүй, гуанз цайны газарт үйлчлэхгүй гээд олон хэлбэрээр илэрхийлдэг байж л дээ. Үүнд зэвүүрхэн бухимдсан сербүүд чадлынхаа хэрээр тэмцэж Югослав засгийн газартаа барзгар амьдралынхаа талаар гомдол тайлбар удаа дараа илгээсэн боловч засгийн газар нь сонсохгүй, харахгүй дүр исгэсэн байдаг.
6. Байдал эргэлт буцалтгүй хүндэрхээс өмнө ямар нэг арга хэмжээ аваагүйн улмаас 1986 оноос хойш албаанууд хэд хэдэн цуст үймээн дэгдээж овоо хэдэн сербийг алж талав. 1988 онд Югослав-д Милошевич ерөнхийлөгчөөр сонгогдон "сонгуулийнхаа амлалтыг биелүүлж байна" гээд Косово-д бөөн өөрчлөн байгуулалт зохиож албаануудыг шахаж эхлэв. "Борооны дараа цув нөмрөх" нь сөрөг үр дагавар үүсгэсэн нь дамжиггүй. Энэ алхамыг л хүлээн суусан албаанууд 1991 онд Косово-гийн тусгаар тогтнолыг зарлан Косово-гийн сербүүдийг ил тод хүйс тэмтэрч эхлэв. Албаан төр тэдэнд зэвсэг мөнгө нийлүүлэх зуур Югослав улс нь өөрөө дэлбэрч байсан үе шүүдээ. Нөгөө босни герцеговин, хорват, македон, словен гээд. Гэснээс босни гэдэг үндэстэн байдаггүй юм шүү: зүгээр лалын шашинд элссэн сербүүдийг босни гэж нэрлэдэг юм. Хорват ч гэсэн үндэстэн биш: католик шашинтай сербүүд юм.

7. 1997 оноос Милошевич цэргийн хүчээр албаануудыг дарах гэж оролдовч баруун европ, америк "Чи яаалаа гэж шинэхэн ардчилсан сайхан улс төрөх гэж байхад устгах гээд байгааийн?" гэхэд Милошевич: "Гүй, уушиглаарай, наад нөхдүүд чинь сербүүдийг маань Югославын нутаг дэвсгэр дээр маань хүйс тэмтрээд дууслаа, манай нутаг дэвсгэр дээр ард түмнээ хамгаалах нь бядны үүрэг байгаа юм биз дээ?" гэтэл нөгөөдүүл "Тэр сербүүд чинь яадгийн... серб нутагтаа л нүүнэ биз, наад албаанууддаа Косово-гоо өгчихөөч, юунд маяаглаад байгааийн?" гэхэд Милошевич "Түй, май!" хэмээн томоо гээчийн салаавч илгээсэн нь буруутав. Яг энэ салаавчийг ядан хүлээх барууных нь: "Өө, энэ чинь ер нь зэрлэг балмад террорист нөхөр байна, хоргүй гэмгүй албаануудыг бүр алаад дууслаа, та минь ээ, цэргийн хүчээр бяц дарья муу уаасийг" хэмээн 1999 онд буухиалан Серб улсыг нэвт бөмбөгдсөнийг та бүгд санаж байгаа байх.
8. Гурван сар бөмбөгдүүлэн сульдсан Милошевич бууж өгч Косово-д НҮБ-ийн "энхийг сахиулах" цэргүүд орохыг зөвшөөрөв. Үүгээр Өөртөө Засах (Автономит) Косово улс байгуулагдан НҮБ-ийн удирдлага дор амьдарч эхлэв. Гэтэл асуудал энэ сайхан ноот дээр дууссангүй ээ.
9. Косово-гийн нутаг дэвсгэрээр дүүрэн англи, америк, герман, голланд, зимбаб "энхийг сахиулагч" нар шамбааралдах боловч Косово-гийн гэмт хэрэг, алаан хядаан багасах байтугай, бүр нэмэгдээд байсан байна. Албаанууд "одоо биднийг барууных нь хамгаалж байгаа юм чинь, сербүүд биднийг яааааааж ч чадахгүй" хэмээн бүүр цагаандаа гарч сербүүдийг хядаж гарав. Косово ба Албаан улс нь одоо хүртэл дэлхийн хамгийн том донор-эрхтэн нийлүүлэгч гэдгийг мэдэх үү? Яагаав элэг, цөс, бөөр, нүд, зүрх, умай, уушиг сольж суулгаад байдаг.
Сербүүд НҮБ-ийнхний өмнө мөлхөн хамгаалалт хүсэвч нэг л хариу сонсдог байж: "Бид та нарын дотоодын асуудалд орох эрхгүй". Эсвэл гэмт хэргийн газар дээр дуртай дургүй очин үзэж харсан болоод гэмт хэрэг үйлдэгч нь албаан байвал баривчлан цагдаагийн хэсгээс маргааш нь суллачихдаг зан заншилтай байв. Зааз, энэ бол тусдаа номын сэдэв.



« Өмнөх сэдэв

Зургадугаар сарын хамгийн бүтэлгүй улсууд

Дараагийн сэдэв »

"америкчуултай нөхөрлөж байсандаа үнэхээр харамсаж байна"




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Эх оронч [106.188.25.125]: 2015-06-28 18:30
Тийм байна. Бид сайн судлах л хэрэгтэй юм байна. Манайд ч бас зарим нэг төстэй нөхцөл байдал үүсч болох л юм. Гэхдээ нэг их дэвэргээд хэрэггүй биз. Одохондоо.
3    0
Зочин [77.57.193.129]: 2015-07-01 04:44
Mash ih ym medej awlaa. Engiin oilgomjtoi heleer martagdahiin argagui bichej thnks
3    0
Зочин [59.153.85.97]: 2019-05-08 23:01
Косово бол бүхэл бүтэн улс үндэстэн
1    0
Зочин [59.153.85.97]: 2019-05-08 23:01
Ямар сэтгэцийн өвчтөн нь энийг бичдэг байнаа
1    0
Баавар [203.169.48.34]: 2019-05-09 08:40
Агаа нь бичсэн юм. Тэгээд яахийн? Тэмбүүний ярт дүү өөрийнхээ мэдлэгээс хуваалцана уу? "Косово үндэстний" түүхээс бядантай хуваалцаж хайрлана уу? "Косово үндэстэн" гэж бас байнаа? Хаана юу хийж явдгийм бол доо? Шар ногоон салтааны шувтранги долоон сорход бас учир байдгийм шүү тэмбүүт бүсгүй минь.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Япон охид яах гэж жоом залгив

Нойрноос болж алдсан амь

Халх голын дайн итали нүдээр........................ /видео/

Боолтон: "Энэ амисгаагийн амьд явах хоногийн тоо гүйцэв"

хот иргэдээ иддэг болох шив /Видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд