Ангилал:

Нийтлэл

Куб хульхи дээр цэцэг навч ургуулахаар шийдэв

2015-07-22 10:43 1117 5
АНУ-ын конгресс ба Куб улсын засгийн газар дипломат харильцаагаа сэргээхээр тохиролцоод өнгөрсөн 1 дэх өдөр АНУ ба БНКУ-ын дипломат төлөөллийн газрууд Хавана хот, Вашингтон хотод тус тус хаалгаа нээв.

Юунд 55 жилийн турш Куб улсыг устгах гэж оролдсон америкчууд дайсандаа гэнэт хайр дурлал зарлав? 3-4 жилийн өмнөөс ОХУ нь Куб улстай харилцаа холбоогоо нөхөн сэргээж давшилтат темп-ээр эдийн засаг, цэрэг зэвсэг, улс төр, соёл боловсролын хүрээнд дотносон хамтарч байгаа нь америкийн сенат-ийг сандарган ийнхүү алхам хийхэд хүргэсэн байх нь.
Куб-ийн улс төрчид сөргөлдөөн намжиж байгаад баярлавч америкчуудын мөн чанар, жинхэнэ нүүрийг сайн мэдэх тул баталгаа нэхэв. Гадаад Явдлын Сайд, нөхөр Бруно Родригез өчигдөр ийнхүү мэдээллэв:
"Дипломат төлөөллийн газрууд дахин ажиллах болсон нь сайн хэрэг. Гэвч манай улсын эсрэг тулгасан эмбарго, хориг цээрүүдээ хэзээ цуцлах гэж байна вэ? 55 жилийн турш бидний хөгжил дэвшлийг боож хаасан эмбарго-гийн нөхөн төлбөрийг бид та нараас авна гэдгийг та нарт ил тод хэлчихье. Энэ асуудлыг шийдсэний дараа л 2 улсын тогтвортой харилцаа эхлэх нь ойлгомжтой. Нөхөр ерөнхийлөгч Обама эмбарго-гоо жаалхан султгасанд бид баярлаж байгаа. Гэтэл эмбарго-г бүр мөсөн цуцлах асуудал юу болж байна? Үүнээс гадна мөнөөх Гуантанамо-гийн цэргийн баазын асуудлыг ярилцаж эхлээчгүй байдаг, хэзээ энэ асуудлыг шийдэх вэ?" Гэсэнд америкчууд:
"Өө, манай конгресс энэ асуудлыг ойрын хугацаанд сөхөх байх, тэр болтол бүгдээрээ бусад ажлаа үргэлжлүүлж л байя" хэмээн аман гэрээ хийх гэж оролдов. Америк заншлаараа хульхин дээр нь цэцэг ургуулах гэж байгааг ойлгох Куб-ын төр "За, ОК, дээрх асуудлуудыг цаасан дээр буулгья" гээд хариу хүлээгээд суучихав.
Мэддэггүй хэдэд: 1960 оноос хойш АНУ нь шинэхэн төрсөн БНКУ-ын эсрэг тоолж барашгүй олон эмбарго, санкц, хориг цээр тулгасан байдаг. Ганцаараа биш ээ, европ, япон, латин америк, хойд америк гээд дарамтлаж чадах бүрийг энэхүү хориг цээрд элсүүлэн гарын үсгийг нь зуруулсан байдаг.
Эмбарго нь ямар учиртай юм бэ? гэвэл: 1960 оноос хойш Куб улстай харьцсан холбогдсон ямар ч улс, төрийн болон хувийн компани, байгууллагуудтай АНУ, НАТО, Япон, Европ, Латин Америк, Өмнөд Солонгосын төр болон төрийн байгууллагууд харьцахгүй.

« Өмнөх сэдэв

Ядарсан эрчүүдээ оролдоод амар заяа үзүүлэхээн байв

Дараагийн сэдэв »

Эр хүн шиг үхлээ........ /видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Baavar [124.158.94.35]: 2015-07-22 16:15
Стафилокок-оо, Яасан удаж байж коммент бичиж байнаа? Ажлаа сайн хийнэ шүү
0    0
Baavar [124.158.94.35]: 2015-07-22 16:17
Мартах шахлаа, цаад трепонемаг коммента бич гэж хэл.
0    0
Зочин [202.21.118.98]: 2015-07-22 17:35
Кубын хульхин дээр гээч
0    0
Зочин [202.131.225.147]: 2015-07-23 10:12
kkkk [182.160.37.3] чи өөрөө АНУ-д хальт таваг угааж яваад ирсэн хошногоны алчуур уу? АНУ бол зүгээр л утсан хүүхэлдэйний удирдагч, харин ОХУ бол бидний мөнхий хөрш гэдгийг чам шиг гадагшаа цагаачлагч нар ойлгохгүй ацаа
2    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Арабын баячууд шонхор шувуугаар хэрхэн ан хийдэг вэ

isis-ийн "PR" менежер капут /видео/

"Жабхат ан нусра"-гийн үхлийн тулаан /видео/

БНАСАУ 300 мм-ийн пуужингийн системээ үзүүлэв

Cathay Pacific-ийн гал тогоогоор шагаах нь



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд