Ангилал:

Аялал

Куб улсаар золбинтсон нь 1

2017-05-06 13:00 1269 16
Тасарцан, гэхдээ үнэтэй

Хавана-гийн олон улсын нисэх буудалд буулаа. Мэдээж хэрэг, онгоцноос гарангуут нөхөрсөг Куб ахан дүүс нарын чийглэг бөгөөд бухимдмаар халуун агаар нүүрэн дундуур шалба шавхуурдан наалдав. Ийм халуун бүлээн хүлээн авалтанд дасаагүй монгол бие организмууд маань чимээгүйхэн "ёоо" хэмээн сандралдан гийнах хооронд хөлс баасаандаа яаравчлан холилдож тархи толгой мансуурлын сонин горимд шилжсэн нь үнэн билээ. Үнэн шүү.

Хилийн шалгалт хүртэл ханцуйгаараа (цайны ганц муу гоонжоо нэвчтэл) хөлс нусаа арчин оочерлосоор царайлагдуу хилийн байцаагч хүүхэнд баахан хялалзуулан байцаагдав. Залуу байцаагч маань "Монгол" гэх паспортыг цоортол нааш цааш эргүүлсний эцэст заалын холоооо өнцөгт ангалзан зогсох ахлагч өвгөнийг чарлан дуудав. Нөгөөх нь яаасан ч тайван удаан алхадаг юм. Өвгөн ирж паспортыг минь үзсэнээ харц нь тугал лугаа зөөлрөн хөвсийж "Ла.. лаа.. ла.. монголиа.. порке виса.., компрадор..комунисмо...империалисмо" хэмээн хүүхэн байцаагчид зааварчилгаа өгснөө оруулав. Ухаан нь "Цагийн сайханд хамтдаа империализмийн эсрэг зогсон тэмцэж байсан Монгол ахан дүүст виз пайз хэрэггүй л байдаг байхгуу уу" гэж тайлбарласан л юм байлгүй дээ. Ивий, ядарсан ч гэсэн, экс найзтай байх сайхан л юм байна. Хөлсний хажуугаар нэг ширхэг нулимс догдлон урсав.

Заа, албан ёсоор Куб бетон дээр хөлөө тавих зөвшөөрлөө авсан бяд нисэх буудлыг чөлөөтэйхэн шиг сонирхтол нэээх авцалдаагүй улаан, хар, ногоон өнгийн мятраалаар хана шалаа товхинуулсан нь сонин санагдав. Урлагийн учир битүүлэг "Кубизм" урсгал хаанаас гаралтай нь тэгхэд л ойлгогдсон юм д г.
Гадаад дотоод нөхөд оочерлоод байгаа энэ ТҮЦ нь мөнгө солиулах цэг юм байна лээ. Нисэх буудалд 8 цэг ажиллавч бүгд ийм оочертой.

Сайхан сэтгэгдэл төрүүлсэн нэг момент: Зарим улс орны нисэх буудлуудаас гархад таксиний жолооч, сувенир худалдагчид барьж идчих гэмээн эргүүлээд байх явдал тэнд огт үгүй юм билээ. Ганц баагий "Такси?" гэж холоос асуухад "Но" гэхэд л буруу харна лээ. Стрессгүй, сайхан.

Гудамж талбай нь хаана ч явсан цэвэрхэн, хог новшгүй нь их таалагдав. Мэдээж замбраагүй хороолол гудамжууд харагдсан, гэхдээ цэвэрхэн.....





Заа, Хавана хотын алдарт "Малекон" өргөн чөлөө. Ганц хоёр загасчид, нижгээд зугаалагсад хольхилдсон, далайн давалгаанд цохиулсан сайхан өргөн чөлөө юм билээ.





Мөнгө төгрөг, эдийн засгийн тухай товчхоон:
- Куб улсад 2 төрлийн валют эргэлдэнэ. CUC ба CUP. CUC нь евро-той 1:1 ханштай, харин 29 CUP нь 1 евро-той тэнцэнэ. Хэдэн жилийн өмнө CUC-ийг зөвхөн гадаад худалдаанд ба гадаад жуулчид хэрэглэдэг байсан бол өнөөдөр энэ 2 валютыг хэн дуртай нь хэрэглэдэг болсон юм байна лээ. Эхэндээ энэ систем нь ойлгомжгүй санагдах боловч худалдан авалт хийгээд эхэлхэд гэрэл гэгээ тусах болно. Жишээ нь
- Гудамжинд банан, талх, ундаа, дотоод эм тан мэтийн барааг авхад CUP-ээр авна. Инээдтэй мөнгөөр авна. Юу билээ дээ...нэг загасан талх 300 төгрөг, 2 кг банан 500 төгрөг орчим болоод байлуудаа... Ааа, харин кока кола, хайнэкэн пяаав, дотоодын навчин тамхи, ресторан баарны хоол унд, архи дарс мэтийн барааг CUC-ээр авна. 1 лааз кока кола 3500 төгрөг байх жишээний. Хэнбэгуай ч энэ үнээр авна, гадаад ч бай, дотоод ч бай. Нарийн ойлголт авах үүднээс Куб андаас асуув: "Ямар учиртай юм бэээ?" гэж. Хариулт
- "Ард иргэдийн анхны хэрэгцээний бараа товар үйлчилгээний үнийг тогтвортой байлгахын тулд анх энэ системийг нэвтрүүлсэн юм аа. Цахилгаан эрчим хүч, ундны ус, байр орон сууц, таваг шанага, талх, ногоо, жимс, өндөг гэх мэт анхны хэрэгцээний барааны үнэ ханшийг барих гэж. Одоо ч энэ систем ажиллаж байгаа, жишээ нь Куб төр иргэддээ (зөвхөн Куб иргэддээ ч биш, гадаадынханд ч ялгаагүй) 1 кг гахайн махыг 1700 төгрөгөөр зардаг ч үхрийн махыг кг-ыг нь 12000 төгрөгөөр зардаг байна. Куб-д үхэр үржүүлэх ярвигтай бөгөөд байгаа хэдэн үхэр нь сүү саалийн зориулалттай (асрамж, цэцэрлэг ясли, сургуулийн хүүхдүүдэд) өсгөдөг тул ийм үнэтэй байгаа юм. 10 жилийн өмнө саалийн үнээ нядалвал бараг л цаазаар авахуулдаг байлаа шт, хөө. Эсвэл, тахианы мах 1 кг нь 8500 төгрөгөөр зарагдах. Талх инээдтэй үнээр зарагдах мөртлөө задгай гурил худалдаж авахад их үнэтэй. 1 кг нь 3000 төгрөг. Яагаад? Төр анхны хэрэгцээний бараа, үйлчилгээний үнийн зөрүүг төлж "тансаг" хэрэглээний бараа үйлчилгээний үнийн зөрүүгээр нөхөн сэлбэдэг гэхиймуудаа. Ийм системтэй учраас л сарын 20 долларын дундаж цалинтай Куб иргэд амьдарч чадаад байгаа юм шүү дээ" гэх тайлбар сонсов.

Үнэндээ ч тийм дүр төрх ажиглагдсан. Хавана-д ресторан баар арвин. Ороод хоол идхэд хоёрдугаар хоолны дундаж үнэ 10'000 орчим төгрөг байх. Порц ихтэй, амт чанар сайтай...гэхдээ үнэтэй.
Гэтэл "дотоодынхны гуанз"-нд хоол идхэд (1 салат, хоёрдугаар хоол, кофе, талх) 2000 төгрөг. Гадны хүнд. Тийм гуанзууд ховор бөгөөд голцуу байгууллагын дотоод гуанзууд байдаг. Тухайн байгууллагын ажилчид үнэгүй хооллодог гэж Куб нөхөр маань ярив.



Тэтгэвэртээ гараад 5 жил болж байгаа хурандаагийнд айлчлан шоудав. Хүсэл их байвч гэр дотор нь зураг авч галзуурч чадсангүй. Гадаахь цэцэрлэг нь таалагдлаа.





Заа, хотын төв.

Европ АНУ-г бодвол гудамжаар нь цэрэг цагдаа ер харагдсангүй. Ер нь аюулгүйн байдлын хувьд ёстттоойй тайван гэнэ.

Гэр бүлээрээ аялж яваа мексик жуулчидтай далайн эрэг дээр буу халваа. Тэд "Куб-д жил болгон ирэх гэж хичээдэг" гэсэнд гайхаж "Хам аа, танайх чинь 150 км-ийн цаана л байгаа улс шүүдээ. Куб-ын цаг агаар яг л ижилхэн баймаар" гэхэд "Энд тайван байдгийм. Манай Латин Америкийн бусад улс орнууд гоё л доо, гэхдээ энд айж болгоомжлоод байх хэрэггүй нь таалагддаг" гэв.

Гудамжаар ганц хоёр траншей-ны мааркийн нөхөд харагдах боловч ерөөсөө мөнгө зоос гуйж түүхгүй, хүн амьтанд наалдаж шаналгахгүй юм билээ.

Бас согтуу хүн нэг ч харагдсангүй. Тэнд сурдаг Монгол оюутныг байцаахад "Куб оюутнууд дискодож шоудахдаа үсрээд л нэг пяаав ууна. Архи огт сонирходоггүй. Аа, бүжиг даанцандаа харин амиа өгнө дөө" гэж хариулав. Нээрээ л айл болгон, машин болгон хөгжим зурагтаа тултал нь чангалчихаад мөнөөх даралт ихсэм дуу концертоо өдөр шөнөгүй чарлуулдаг нь үнэн....









Хавана хот дахь Монгол улсын элчин сайдын яам. Хөөрхөн, авсаархан, гэгээлэг, цэвэрхээн....













Хотын төв.







































« Өмнөх сэдэв

жихад-амиа хорлогчидын цуглаан биш шүү /видео/

Дараагийн сэдэв »

Оросын шинэ дрон нарийвчлал сайнтай болжээ....... /видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.131.250.130]: 2017-05-06 17:58
Гоё, тэр дээр үеийн загвартай машинд сууж үзэв үү? :)
0    0
Баавар [124.158.94.35]: 2017-05-06 18:05
Үзэв. Марзан. Солонгос дизел, бензин мотор тааруулчихсан. Салж унах гэж байгаа машинууд. Тэгсэн мөртлөө хөгжим нь хамаг орчин үеийн pioneer, kenwood зоочихсон.
1    0
балдууш [78.209.187.2]: 2017-05-06 18:46
сайхан аялжээ. гавана г тэр хуучны машинуудаар дүүрэн юм бодсон үгүйм байжээ.
1    0
Зочин [122.201.22.89]: 2017-05-06 21:56
Manai elchingiihen ch jargadag yum b.na ldaa.Bas basseintai aan.
0    0
dino [126.65.154.92]: 2017-05-07 00:11
CUC гэгч нь Евро-той яагаад 1:1 байна? хуучнаар бол хөрвөх(шилжих) рубль үү ? СССР шиг , гадаад орнуудтай бол Доллараар , ЭЗХН-н орнуудтайгаа бол шилжих рублээр , дотооддоо бол рубль гэдэг механизм санаанд орох.
0    0
Odko [211.36.139.27]: 2017-05-07 09:20
Ayalalaar yavuuldag gazar bdgiin boluu
0    0
Баавар [124.158.94.35]: 2017-05-07 09:58
Тусгай аялал зохиодог компани хайсан ч гүй. Интернет-ээр буудал л захисан. Гэснээс зочид буудлууд нь үнэтэй шүү: дүбл стандарт нь хоногийн 280 евро - 650 евро. Чүү ай нэг 140 еврогийн өрөө олдсон билээ.
0    0
Зочин [202.70.46.229]: 2017-05-07 13:35
Тайван амгалан газар буудлаар яадаг байнаа. Элчинд ачаа тээшээ тавьчихаад далайн эрэг. цэцэрлэг саданд хэвтэж баймаар газар юм шиг.үнэхээр цэвэрхэн хот байна. Далайн эргээр н хог харагдсангүй. Янзтай.
1    0
Зочин [202.179.25.120]: 2017-05-07 18:02
Viza ene ter heregtei yu Cuba-d. Yamar vneer haaguur yaj nizej ochiv doo? Хөнгөн чанарын аниа нартай таарав уу
0    0
Зочин [95.223.108.187]: 2017-05-07 20:34
saihan ayalsan bn baavaraa cuba manaihan vizgvi zorchidog yumuu tegeed
0    0
Зочин [202.126.89.176]: 2017-05-07 21:45
барааны үнийн систем нь харин зүгээр санагдлаа.сайхан цэвэрхэн сэлүү газар бишүү.
0    0
Зочин [103.11.192.130]: 2017-05-08 07:49
hog toos shoroogui yasan ch goyo yum b dee
0    0
Баавар [124.158.94.35]: 2017-05-08 09:18
Виз хэрэггүй. Москва-гаар дамжих нь хамаг шямд. Хоёр талын зардал нэг хүний 3 сая 800 орчим. Тэндээ хоногийн 120 даалиур зарцуулна гэж төсөвлөвөл тааламжтай. 680 долларын өрөө байнаа байна. Тэр хөнгөн шингэн ажилтнуудыг өөрийн биеэр туршин ноцолдож дараа нь маниусууддаа өнгөтэй хэлбэртэй яривал бяд таалах билээ.
0    1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

БЕНЗИН ШАТАХУУНЫ АСУУДЛЫГ ТОЙРСОН ҮЛГЭР

Уран хэтрүүлэгтэй лифчик байжээ

Хамгийн аюулгүй 10 спортын төрөл /Олимпийн төрөл/

"Анаконда-2016" сургалт: өдөөн хатгалга ойртсоор л.....

Куб хульхи дээр цэцэг навч ургуулахаар шийдэв



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд